550 мянган хүнтэй Кабо-Верде хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа

550 мянган хүнтэй Кабо-Верде хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа

550 мянган хүнтэй Кабо-Верде хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Кабо-Верде улсад яг одоо баярын уур амьсгалтай, гайхалтай цаг мөч өнгөрч байна. Учир нь тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх оны дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ. Нийслэл Прая хотын гудамж талбайд салют буудаж, дуулж бүжиглэсэн иргэд хаа сайгүй байгаа аж.

Орон нутгийн цагаар Даваа гаригт Кабо-Вердегийн шигшээ баг талбайдаа Эсватини улсын шигшээ багийг хүлээн аван тоглож, 3-0 гэсэн харьцаатай хожив. Ингэснээр "Цэнхэр махчин загаснууд" хочит тус улсын шигшээ баг түүхэндээ анх удаа 2026 онд АНУ, Канад, Мексикт болон тэмцээнийг зорих эрхтэй болжээ.

Сенегалын эргээс холгүй орших Кабо-Верде улс нь Африк тивийн 550 мянган хүн амтай жижигхэн улс юм. Тэдний дээрх амжилтад Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино баяр хүргэжээ.

Өмнө нь 350 мянган хүн амтай Исланд улс 2018 оны ОХУ-д болсон дэлхийн аваргад оролцож байсан түүхтэй.

Тоглолтын дараа Кабо-Вердегийн дасгалжуулагч "Бубиста" Педро Брито ярихдаа "Ард түмэндээ баяр баясал, аз жаргал бэлэглэнэ гэдэг бол асар их утга учиртай зүйл. Энэ бол бүх ард түмний минь ялалт" гэжээ.

Атлантын далайд арван арлаас орших Кабо-Верде нь 1975 онд Португалаас салж, тусгаар тогтнолоо зарласан. Тэд хамгийн анх 2002 оны ДАШТ-ийн урьдчилсан шатанд өрсөлдсөн гэнэ.

Одоогоор Африк тивээс Алжир, Египет, Марокко, Тунис, Гана, Кабо-Верде гэсэн зургаан улс эрхээ аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-10-14 66.181.166.196

Тэгэхээр манай хөлбөмбөгийн холбоо маш муу ажиллаж байна гэсэн үг биз дээ, 550 мянган хүн амтай улс ДАШТ-ын эрх авч болж л байна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж