Цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдэж байсан иргэнийг илрүүлэн, баривчилжээ. Тодруулбал, фэйсбүүк болон телеграм платформыг ашиглан залилах үйлдэл удаа дараа гаргаж байсан 43 настай эмэгтэйг 2025 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Тухайн иргэн фэйсбүүкт хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграмаар даалгавар гүйцэтгүүлэх байдлаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд урьдчилсан байдлаар сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Тус хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн,
- Танихгүй фэйсбүүк, телеграм групп, хуудсуудаар дамжуулан мөнгө шилжүүлэхээс татгалзах
- Хувийн мэдээлэл, банкны дансны нууцлалтай мэдээллээ үл таних этгээдэд дамжуулахгүй байх
- “Даалгавар гүйцэтгээд мөнгө авна” гэх агуулгатай, өндөр өгөөж амласан саналд болгоомжтой хандах
- Хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 103.9.90.105
телеграмаар ажил хийж мөнгө олно гэж юу байсан юм бэ. Мэдсээр байж дансаа ашиглуулж, мэдсээр байж мөнгөө хийсэн хүмүүсийг хохь нь гэж хэлмээр байна. Хэчнээн их анхааруулж, хэчнээн их сэрэмжлүүлж байна. Хэлсээр ярьсаар байхад шуналаасаа болж мөнгөө алдсан бол тэгээд хая. Та нарт олдох мөнгө байхгүй. Бүгд зүүн өмнөд ази гараад явсан. Ахин битгий хохирогч бол. ойр байгаа хүмүүстээ анхааруул