Улс төрийн намын тухай шинэчилсэн хуульд зааснаар Монгол Улсад бүртгэлтэй бүх улс төрийн намууд 2025 оны эцэс гэхэд өөрсдийн үндсэн дүрэм болон улс төрийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, Улсын Дээд шүүхэд бүртгүүлж баталгаажуулах хууль зүйн үүрэг хүлээсэн. Энэ нь намуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, гишүүнчлэл, санхүүжилт болон бодлогын баримт бичгүүдийг шинэ нөхцөл, шаардлагад нийцүүлэхэд чиглэж буй юм.
Үүний дагуу Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/ 2025 оны есдүгээр сард ээлжит Их хурлаа зохион байгуулж, намын үндсэн дүрэм болон улс төрийн хөтөлбөрт шинэчлэл хийх асуудлыг хэлэлцэн баталсан байна. Улмаар 2025 оны аравдугаар сарын 13-ны өдөр, ИЗНН-ын дарга Б.Батбаатар Улсын Дээд шүүхэд хандан, намын шинэчлэн боловсруулсан үндсэн дүрэм, хөтөлбөрийг бүртгүүлэх хүсэлт бүхий өргөдлийг албан ёсоор ирүүлжээ.
Улсын Дээд шүүх өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд багтан судалж, хянан шийдвэрлэнэ. Хэрэв намын шинэчилсэн дүрэм, хөтөлбөр нь хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл шүүхийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдэх юм.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь улс төрийн намуудыг илүү хариуцлагатай, ардчилсан, иргэдэд ойрхон байгууллага болгох зорилготой. Хэрэв намууд шинэчилсэн дүрмээ баталж, хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд бүртгэлгүйд тооцох хүртэл хууль зүйн хариуцлага хүлээлгэх заалт тусгагдсан.
3,593.62






















































Холбоотой мэдээ