Сурвалжлага: "Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна"

Сурвалжлага: "Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна"

Сурвалжлага: "Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна"

Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2024 оны есдүгээр сараас хойш нэг жилийн хугацаанд буюу өнөөдрийг хүртэл есөн хувиар өссөн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байгаа юм. Тэгвэл айл бүрийн анхан шатны хэрэглээ болох талх гэхэд нэг жилийн дотор 600 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Баянзүрх захын худалдагч эмэгтэй хэлж байв.

Түүний хэлснээр, "Хүнсний бүтээгдэхүүн иргэдийн өдөр тутмын хэрэгцээ учраас авахгүй байна гэж байхгүй. Гэлээ гээд нэг дор 200, 300 мянган төгрөгөөр худалдан авалт хийдэг хүн ховор. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буусны маргааш худалдан авалт эрс сайжирдаг. Тэр үед иргэд ихэвчлэн 7-14 хоногийн хэрэгцээгээ цуглуулдаг. Жаахан юм авахад л 100 гаруй мянган төгрөг болчихдог. Заримдаа ч бүр авсан барааг нь хараад үнээ хэлэхээс санаа зовдог үе бий. Хотынхны хувьд маханд ихэнх мөнгөө зарцуулдаг. Уг нь намар махны үнэ жаахан буурдаг ч энэ жил бараг буурсангүй. Нэг кг үхрийн мах 24 мянган төгрөг, таван кг гурил 13 мянга, тэгээд хүнсний ногоо аваад 50 мянган төгрөг болчихож байгаа юм. Энэ нь тэгээд долоо хоног ч хүрэхгүй хэрэглээ шүү дээ. Үнэнийг хэлэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цагаар өсч байна. Үүнийг дагаад тэтгэвэр, цалин нэмэгдэхгүй, нэмэгдсэн ч сургаар нь юмны үнэ өсдөг жишиг нэгэнт  тогтчихсон. Биднийг бараагаа нэмж зарлаа л гэдэг. Бид нар ч гэсэн үүгээрээ амьдралаа залгуулж байгаа учраас хэдэн төгрөг нэмээд л зарна шүү дээ. Тэгэхгүй бол өдөржин энд суух хэрэг байна уу" гэсэн юм.

Миний хувьд 50 мянган төгрөгт махнаас бусад хүнсний бараа авч юу, юу ирэхийг туршиж үзсэн юм.

Ингээд, гурван кг слава цагаан будаа 23050 төгрөг, онцгой бүхэл үрийн талх 2900 төгрөг, элэгний нухаш 2100 төгрөг, тараг 5600 төгрөг, өндөг 10 ширхэг 6500 төгрөг, нэг кг төмс 2300 төгрөг, байцай 3600 броккли 4200төгрөг авахад нийт 50250 төгрөг болов.

Эдгээр авсан бараанууд дөрвөн ам бүлтэй өрхөд будаанаас бусад нь нэг өдрийн хэрэглээ. Хэрвээ үүн дээр мах, гурил нэмэгдэнэ гэж тооцвол дахин 20 гаруй мянган төгрөг нэмэгдэнэ гэж тооцоход  нэг өрх нэгээс хоёр өдрийн зөвхөн хоолны материалд 70-80 мянган төгрөгийг зарцуулахаар байна. Үүнийг сараар тооцвол 250 орчим мянган төгрөг болж байна.

"ХОЁР ИДЭХГҮЙ, ХООСОН ХОНОХГҮЙ АМЬДАРЧ БАЙНА"

Иргэн Г.Энхболдынх ам бүл ес. Тэдний сарын орлого нөхрийн 1.6 сая төгрөгийн цалин дээр долоон хүүхдийн 700 мянган төгрөг мөн цалинтай ээжийн 50 мянга төгрөг гээд нийт 2,350,000 төгрөгийн орлоготой гэнэ. Үүнээс тог, цахилгааны төлбөрт сард 42 мянга, ус дулааны төлбөрт 120 орчим мянган төгрөг өгдөг бол СӨХ төлбөрт 40 мянган төгрөг, гар утасны төлбөрт хэрэглээнээсээ хамаарч 40-50 мянган төгрөг өгдөг байна. Харин юнивишн төлбөрт 62 мянган төгрөг тус тус төлдөг аж. Үүн дээр мэдээж  байранд амьдардаг залуу гэр бүлийн ихэнх нь төлдөг ипотекийн зээлд 465 мянган төгрөг төлдөг ажээ. Үүнээс гадна олон ам бүлтэй учраас үлдсэн мөнгө нь хэрэглээндээ дараа сар хүртэл бараг хүрэлцдэггүй гэдгийг учирлаж байв.

Тэрбээр "Нийт орлого хоёр сая гаруй гэхээр багагүй сонсогддог. Гэсэн ч үнэнийг хэлэхэд хүүхдүүддээ илүү гаргаж нэмэлт, сургалт, дугуйланд хамруулах боломж олдохгүй л байна. Энэ цалинг чинь хоёр хувааж авна. Эхний ээлжийн цалингаа өр зээлэндээ өгч байтал дараа сар хүртэл хүрэхгүй учраас аппликэйшнээс зээл авдаг. Айл чинь ганц хүнс хэрэглэхгүй шүү дээ. Өмсөх зүүх, хүүхдүүдийн хичээлийн хэрэгслээс эхлээд олон хүүхэдтэй болохоор нэгнийх нь дэвтэр бал дуусч байтал дараагийнх нь дуусах жишээний. Амьдрал ийм л байна. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ  маш их өсч байна.

Нэг дор их дүнгээр өсчихдөггүй учраас хүмүүс 50-100 төгрөгийг тэр бүр анзаардаггүй. Түүнээс биш долоо хоногийн дараа ороход л 10-50 төгрөг нэмэгдчихсэн байдаг.

Нэгэнт нэмэгдсэн бол буурна гэж үгүй. Манайх гэхэд хоёр идэхгүй, хоосон хонохгүй байна.

Бусдаар нөгөө жимс, жимсгэнэ, сүү тараг чинь үнэндээ ховрын бараандаа л бараг орно доо. Уг нь бол хүүхдүүдээ нарийн ногоотой, жимс, цагаан идээг өдөр тутамд хэрэглүүлж, нэмэлт витамин зэргийг өгөхийг л боддог. Дандаа болж бүтэхгүй юм ярьж байна гэх байх үнэндээ бодит байдал ийм байгааг хэлж байв.

Эднийх олон ам бүлтэй учир 25 килограммтай гурил 14-20 хонодог байна. Учир нь өглөө бүр талх юм уу боорцог авбал нэг удаагийн хэрэглээнд хоёр талх юм уу хоёр боорцог нэмэлт бүтээгдэхүүнтэй ордог аж. Тиймээс талх барьж, боорцог хайрдаг тул гурил маш хурдан дуусдаг байна. 25 кг гурил 55 мянган төгрөг гэж байв. Харин  махны хувьд нэг кг махыг хэмнээд хоёр өдөр иддэг ажээ.

Ингээд нэг сард зөвхөн маханд 300 мянга, гуриланд 110 мянган төгрөг зарцуулдаг гэнэ.  Ингээд бодохоор мах, гурилдаа 400 орчим мянган төгрөг зарцуулж байгаа юм. Үүн дээр будаа, сахар, давс, ургамлын тос, ногоо гээд ерөнхийдөө 600-700 орчим төгрөгийг зөвхөн хүнсэндээ зарцуулдаг юм байна.

Хүмүүс ингэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдарч байгааг манай улстөрчид мэддэггүй юм шиг байна лээ. Бараг жимс, нарийн ногоо, сүү цагаан идээ ховрын бараа тансаг хэрэглээ гэвэл гайхах байх. Нам төр солигдохоос өөр ажил хийхээ байлаа. Өмнө нь нэг нам дөрвөн жил засагласан. Үр дүнд нь иргэд улам л ядуурч юмны үнэ тэнгэрт туллаа. Үүнийг анзаарч, бодлогоор шийдээсэй л гэж бодох юм. Эсвэл цалин мөнгийг нь сайн нэмээд, өрнөөс өрний хооронд амьдардаг биш иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд төр, засаг анхаараасай гэж бодож явдгаа хэлсэн юм.

Хүнсний захад хэсэг зогсож ажиглахад, иргэдийн дийлэнх нь өргөн хэрэглээний барааг иргэдийн нэрлэж заншсан алаг торонд л авч харагдаж байв. Махны хувьд худалдагч эмэгтэйн хэлснээр, ихдээ нэг кг-аар авах бол 500 граммаар авах нь элбэг байсан юм. Хүнсний ногоог гэхэд мөн л тус бүрээс 1, 1 килограмаар авах бол гурилыг 5-10 килограммаар хамгийн их авдаг ажээ. Өргөн хэрэглээний барааны үнэ нэг жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөнийг дор хавсаргав.

Нарийн ногооны үнийн хувьд мөн л нэг килограмм нь 9000-11000 төгрөгийн үнэтэй байсан бол будаа 18-43 мянган төгрөг, ургамлын тосны хувьд 7500-27 мянган төгрөг, үхрийн мах 22 мянга, хонины мах 16 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин өндөг 650 төгрөг, сүү 4600, тараг 5700, өрх бүрийн нийтлэг хэрэглэдэг атар, зууван, онцгой гээд талх 2300-3950 төгрөгийн үнэтэй байсан юм. Иргэдийн хэрэглээ үүгээр зогсохгүй үүн дээр нэмээд арай боломжтой нь өглөөний  цайндаа зайдас, молоко, шокладтай крем зэргийг авдаг ч энэ нь зарим айлд тансаг хэрэглээ буюу цалин буусны маргааш хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнд ордог ажээ.

"ӨРИЙН ДЭВТЭР ДЭЭР 2 САЯ ТӨГРӨГИЙН ӨР БАЙНА"

Хотын зүүн зах буюу Шархадны эцсийн Хүнсий дэлгүүр орой 18:00 цагийн үед ид хүн бужигнаж байв. Учир нь иргэд ажил, сургуулиа тараад оройн хоол болон өглөөний цайнд хэрэглэх хүнсээ цуглуулж буй нь энэ. Иргэн Х.Батчимэг 500 гр хэрчсэн гурил, нэг бөндгөр хөлдүү мах 300 орчим грамм, 500 грамм ургамлын тос, жаал хүсний ногоо, 00 цаас, арван өндөг, талх авав. Энэ бүгд нийлээд 30 гаруй мянган төгрөг болсон. Гэхдээ тэр гурав хоногийн өмнө цалин нь буусан ч өр, зээлдээ өгч мөнгөгүй болсон тул бичүүлэв. Тус дэлгүүрийн өрийн дэвтрийн хэмжээ хэдийнэ хоёр сая төгрөг болсон байна. Гэсэн ч ойр хавийн айлуудынхаа амьдрал, ахуйг мэддэг тул өгөхөөс өөр аргагүй байдаг аж. Хоёр сая төгрөг зарим хүмүүст бага сонсогдож байгаа ч бага мөнгөөр бараагаа эргэлдүүлдэг захын дэлгүүрийн хувьд хэдэн сарын ашиг нь гэнэ. "Аль болох архи зээлээр өгөхгүй, зөвхөн хүнс, ахуйн бараа өгдөг аж. Зарим айл 100 грамм тос өгөөч гээд ороод ирдэг. Тэгээд граммлаад өгдөг. Энэ бол хотын захын дэлгүүрүүдийн бодит байдал" гэдгийг худалдагч эмэгтэй хэлж байв.

Х.Батчимэгийн хувьд өрх толгойлсон ээж. Ам бүл тавуулаа амьдардаг. Тэднийх сарын 1.6 сая төгрөгийн орлоготой. Мөн л түлээ, нүүрс, хүнсний хэрэглээнээс бараг илүү гардаггүй гэдгийг хэлж байгаа юм. Өвөл бүр хүрэлцээ муу гэдгийг учирлаж байсан юм. Учир нь хүүхдүүд ханиад, томуу тусвал мөнгө их орохоос гадна, мод, нүүрсэнд долоо хоногт 100-аад мянган төгрөг зарцуулдаг ажээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны есдүгээр сард есөн хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Барааны үнийн өсөлтөөс харвал нэг жилийн дотор махны үнэ хамгийн  их өссөн байна. Тэр дундаа үхрийн мах 16.8 хувиар өссөн бол хонь, ямааны мах 15.2 хувиар өссөн байгаа юм. Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2024 оны есдүгээр сард 6 хувь байжээ. Тэгвэл энэ оны есдүгээр сард 9.9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж хувиар өсчээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.164.23

МАН ы нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтын газарын дарга нарын НҮХТ-н аман дахь хар шилэн хауснуудаар АТГ-ынхан зочилж цай ууна байгаа, насаараа төрийн албанд ажилчаад ямар цалингаараа 6 тэрбумын хаус авч Өлзийт хороололд 400 саяын морины жүчээ барих вэ. АТГ шалгаж хариу ирүүлэхийг ард түмэн хүлээж байгаа шүү, биднийг юу ч мэддэггүй малнууд гэж боддым шг байгаан хураахын хурааж багш нарынхаа цалинг тавь

Avatar

Баяр 2025-10-14 202.9.47.14

Баяр наадам найр нийллэг цайллага баар сав гуанзны идэлт уулт нь хэтрэхлээр өдөр тутмын амьдрал тарчиг болчихож байгаа юм.

Avatar

Иргэн 2025-10-14 59.153.114.162

дийлэнх айл өрх ийм бгаашдээ бодит ҮНЭН

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.176.217

сайхан гээ биз дээ ингэж амьдрах сайхан байна гэсэн биз дээ залуучууд

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.182.153

хэ хоосон хонуулах өлсгөлөн байлгах болгох л бодлого хэрэгжээд байгаа ш дээ утга учиргүй Үнийн өсөлт галзуурал солиорол дунд жирийн ард иргэд амьтай голтой л явж байгаа ш дээ бодит байдал дээр

Avatar

МАСС 2025-10-14 202.70.43.34

Үе үе энд тэнд гоё гоё хурал семинар форум болж гоё гоёоос яриж хөөрөлддөг болж гэхдээ ХҮН АРД МАССЫН БОЛОВСОРОЛЫГ САЙЖРУУЛАХААС нааш Монголд сайн , сайхан ажиллах амьдрах боломж хэзээ ч бий болохгүй. Энгийн Иргэн хүн Нийгэм Улс Төр Дэлхийн аж амьдралын талаар шаал буруу далий ойлголттой буруу дүгнэлттэй явдаг шүү дээ. Адгийн наад зах нь орцондоо хогоо ангилж хаяж сурахаас эхэлнэдээ. Энгийн хүн ард ҮЗэл Бодлоо 100% өөрчилөх хэрэгтэй бна

Avatar

Нэргүй 2025-10-14 45.117.34.122

Яг үнэн. Баахан хоосон хурал, зөвлөгөөн, чуулган…

Avatar

1,2 - р хоол 2025-10-14 202.9.47.14

Форум нэртэй баахан хоолтой хуралнууд уу? Тийм хурал авч байгаа зочид буудлууд л төлбөр мөнгө авдаг юм билээ шдээ.

Avatar

Нэргүй 2025-10-14 202.21.124.43

pzdaa barag 500han dollaraar sar neg ger bul amidarch bna, getel usad neg hun neg odort ene tsaling hiij bn l***r yumaaa

Avatar

Ц 2025-10-14 66.181.184.70

авдаг юмнуудаа авч чадахаа болиодл..б.адаа

Avatar

Нэргүй 2025-10-14 103.57.92.98

бараа юмны үнэ нэмэгдсээр л…х***а олширсоор л!!!…

Avatar

санаа 2025-10-14 202.9.40.130

уг нь зах зээлийн номлолоороо далд гар орж ирээд зохицуулчихдаг гаднаас хүчээр зохицуулах хэрэггүй тэгвэл социализм болно гэж ойлгуулсан даа

Avatar

Нэргүй 2025-10-14 124.158.106.76

35 жил л ингэж өлөн байгаа биздээ.

Avatar

Нэргүй 2025-10-14 103.168.34.151

МАНгаруудаа сонгодог ард тvмний сонголт юм даа

Avatar

Нэргүй 2025-10-14 124.158.106.76

гайтай ардчилал

Avatar

Зочин 2025-10-14 59.153.112.149

Ард иргэд үнэхээр туйлдаж байнадаа. НӨТ-ИЙН БУЦААН олголтоо өгөөчээ

Avatar

Нэргүй 2025-10-14 202.55.188.101

мах сүү гурил эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүүлэхийн тулд олон их наядын зээл тусламж хөнгөлөлт тэтгэвэр тэтгэмж өгдөгч иргэдэд үнийн өсөлтөөс өөр шан харамж байхгүй

Avatar

Нэргүй 2025-10-14 202.21.109.36

сонгосон амьдралдаа таларх

Avatar

зочин 2025-10-14 66.181.187.252

Ардчилагч гэх хулгайчууд бүх зүйлийг сүйрүүлж,ажиллах ч газаргүй,идэх ч юмгүй,ионголыг хулгай луйврын орон болгодогийг сана

Avatar

Нэргүй 2025-10-14 188.162.254.119

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж