“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугарыг танилцуулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад үе дамжсан улстөрч нарын хүүхдүүд олноор сонгогдсоны нэг нь УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү гэдгээрээ олон нийтэд илүүтэй танигдсан төдийгүй “Хунтайж” гэх тодотголтой.
АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн түүнийг JPMorgan хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байх үед нь аав Н.Энхбаяр нь Монголд дуудаж, намынхаа гадаад харилцааг хариуцсан нарийн бичиг болгосноор улс төрийн карьераа эхлүүлсэн гэж үзэж болно.
УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН МҮАН-тай хамтран нэгдэж орсноор 11 суудал авч, парламентад бүлэг байгуулаад зогссонгүй Засгийн газрын хамтрагч болж, Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдож байв.
Өндөр боловсролтой ч туршлага бага залуу төв банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдоход “Эцгийн улс төр хүүг төрийн том албанд тушаалд хүргэлээ” гэж дүгнэсэн нь бий. Харин тэрбээр энэхүү том албан тушаалд томилогдонгуутаа "Монголбанк Монголын эдийн засгийн авч явж байгаа маш том субьект. Тэр утгаараа ямар нэг улс төрийн эрх мэдэлтнээс хараат бус байх ёстой. Би ийм л зарчмаар ажиллана" гэдэг амлалт өгч байв. Тэрбээр дөрвөн жил төв банкны дэд ерөнхийлөгчийн алба хашсан юм. Улс төрийн хүрээнийхэн түүнийг өндөр боловсрол эзэмшсэн сайн банкир гэж үнэлэх нь бий.
Гэхдээ тэр улс төрийн карьер хөөсөн. УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан ч 2021 онд болсон нөхөн сонгуульд даагаа нэхэн дахиж үзсэнээр ялалт байгуулж, анх удаагаа парламентын гишүүнээр сонгогдсон түүхтэй.
МАН УИХ-ын 2024 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийг сэлгэж, өөр тойрог руу явуулж байсан бол Э.Батшугар тус тойрогт дахин өрсөлдөөд ялалт байгуулсан. Таван мандаттай тус тойрогт 20 нам эвслийн 85 нэр дэвшигч өрсөлдсөнөөс тэрбээр 58914 санал авч гуравт эрэмбэлэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан. Уг хууль хэрэгжснээр Монголбанкны хар жагсаалт гэх санхүүгийн ялаас иргэдийг чөлөөлөхийн зэрэгцээ зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байв. Энэхүү хууль 2025 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Нэг ёсны санхүүгийн сахилга баттай иргэний зээл хурдан хугацаанд олгогдох, мөн хүү багатай гарах боломж нөхцлийг олгох зорилго давхар агуулсан юм.
Гэвч энэхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Энэ асуудалтай сайд Э.Батшугар ч санал нэгдэж, "Хар жагсаалт" гэх санхүүгийн ялаас иргэдийг чөлөөлөх хууль энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн боловч ард түмний хүлээлтэд хүрэхгүй байна. Нийт 1.2 сая иргэний 4.8 сая өгөгдлийг боловсруулахад алдаа гарч байна. Олон улсын жишигт хүрэхгүй байна. Монголбанк тусгай зөвшөөрөл олгодог байгууллага боловч хоёр байгууллагад олгосон байна. Тэгэхээр хаана нь алдаа байна, яагаад олон улсын жишгээр явахгүй байгаад яаралтай шалгалт оруулах шаардлага байна” гэдгийг мэдэгдэж буй.
Ахмад настнууд тэтгэврийн зээлийн хугацааг уртасгах шаардлага тавьж, Төрийн ордны гадаа суулт зарлахад УИХ-ын гишүүн Э.Батшугар “Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл биш. Зээлийн эх үүсвэр маш тодорхой эрсдэлгүй зээл. Тийм ч учраас эрсдэлгүй зээл илүү бага хүүтэй байх ёстой. Эрсдэл өөрөө хүүг илэрхийлдэг. Банкууд нь тодорхой хэмжээний зардлаа нөхөөд нэг, хоёр хувийн ашиг хийгээд ипотекийн зээлтэй адил бүтээгдэхүүн гаргах бололцоо байна уу судлах хэрэгтэй. Тэтгэврийн зээл дээр тодорхой шийдэл байгаа гэж харж байна. Тэтгэврийн зээл өөрөө тусдаа бүтээгдэхүүн. Сарын эхээр орж ирэхээр зээлийн төлбөрөө хүүтэй нь авдаг. Тэгэхээр заавал 24 сар, 12 сараар тэтгэврийн зээл олгоно гэж байхаар дээд хязгаарыг нь тавьж өгөөд иргэн нь өөрөө хэрэгцээндээ тааруулж зээл авах бололцоог нээх шаардлага байна” гэдэг асуудал хөндөж байв. УИХ-д банк санхүү, хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудал орж ирэхэд түүн шиг мэргэжлийн, ул суурьтай хандах хууль тогтоогч цөөн. Тийм ч учраас энэ мэдлэг боловсролыг нь сайн ашиглах шаардлага байна гэж дүгнэх хүмүүс ч олон бий.
Одоо тэрбээр Г.Занданшатарын танхимд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн 35, 33-ын бүлэгт хуваагдан улстөржиж байгаа энэ өдрүүдэд тэрбээр танхимаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө ажиллаж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 1.3 тэрбум, 583 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 216 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл, хадгаламжиндаа 308 сая төгрөгтэй, 432 сая төгрөгийн авлагатай, 109 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1994-2000 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль
- 2000-2004 онд АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн
- 2004-2008 онд АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч , санхүүч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир
- 2011-2012 онд МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч
- 2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн
- 2021-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022-2024 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 71.231.226.125
ААВ НЬ ЭНЭ МУУГАА САЙДЫН СУУДАЛД НЬ БАЙЛГАХ ГЭЖ ЯНЗ ЯНЗ БОЛЖ ГУЙГЭЭД АРГАА БАРЖ БАЙНА АА
Нэргүй 2025-10-14 103.57.92.121
Ацных нь Хунтайж…Зүгээр л дауны хромосомтой нусаа иддэг тэнэг.
Нэргүй 2025-10-14 202.131.230.163
Манай Ерөнхийлөгч хүүгээ маш сайхан сургасан. Батшугар манай орны залуу үеийн шилдэг төлөөлөл. Голдмансакс бол олон улсын хөрөнгө оруулалтын том банк, санхүүгийн төлөөлөл юм билээ. Тэнд ажиллаж байсан туршлага дээрээ дулдууйдаж гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэ йбна. ҮҮнийг л энэ залуугаас харж бна даа.
Нэргүй 2025-10-14 203.91.115.51
Тэнд энд ажиллаж гайхамшиг үзүүлсэн юм огт байхгүй. Босоо Ганбаагийн түүх шиг шал худлаа зүйл. Зүгээр л хойд аав нь тэгэж улсын мөнгөөр түүнийг эрхлүүлдэг байхгүй юу. Тэгээд энэ нь хэлээ зажлаад боожгоороо тоглоод явж байдаг. Хэн ч ингэж чадна. Энд ямар ч чадал чансааны ойлголт байхгүй.
Ахмад 2025-10-14 202.9.40.94
Энэ залуу гайгүй боловсролтой төвшин залуу шиг бгаа юм. Аав нь улс төрд оролцож дуусахгүй хүн юм. МАН -2 удаа 2 хуваалаа даа.
хүннү 2025-10-14 122.201.31.81
Батшугар, Жавхлангийн оронд Сангийн сайд баймаар хүн. Банк, санхүүгийн мэдлэгтэй мундаг залуу. Аав нь ч ёстой жинхэн хор найруулагч, авилга албан тушаалын хэргийн загалмайлсан эцэг дээ. Одоогийн залуусын шунлыг өдөөсөн суут сурган хүмүүжүүлэгч. Өнөөгийн улс төрийн хүрээнийхэн бүгд энэ хүний заасан замаар улс орноо хоосолж байна. Одоо цагт том хулгайчид нь жижиг хулгайчидаа “хулнайчийг бариарай” гэдэг болжээ.
Нэргүй 2025-10-14 103.212.119.68
Ийм их хөрөнгө орлоготойг бодоход маш том бизнес эрхэлдэг байж дээ?? Аав нь л лав ганц ч өдөр хувийн бизнес хийж үзээгүй хүн дээ???
Нэргүй 2025-10-14 59.153.112.141
Авилгалын загалмайлсан жонон гэх үү?
Нэргүй 2025-10-14 203.91.115.51
Яг.
Иргэн 2025-10-14 66.181.190.24
Хүмүүжилтэй, элдэв зангүй залуу байна лээ. Амжилт хүсье!
Нэргүй 2025-10-14 103.57.94.171
Гадаад хэл Англи, Орос гэжээ. Энэ чинь л харин жинхэнэ үнэн байх шүү ! Бусад гишүүд, сайд нарын Англи,Орос хэл мэддэг ч ихэнх нь лөөлөө байхаа доо !
Үочин 2025-10-14 202.179.27.215
Үнэхээр маш сайхан хүмүүжилтэй_ ёсзүй сайтай боловсролтой хүүхэд. харин сүүлдээ ямар хүн болох юм болдоо.
d 2025-10-14 66.181.190.194
Хөөрхий одоогоор Цэрэнпунцаг, Баатарсайхан нарын хүүхэдтэй харьцуулахад эвдрээгүй, дуулгавартай, аавынхаа үгээр л байдаг л юм шиг харагддаг. Гэхдээ аавыгаа дуурайвал ч муу нь дэндсэн гар болох байхдаа.
Зочин 2025-10-14 203.91.115.51
Хунтайж биш жонон. Учир нь Н.Энхбаярынхаа төрсөн хүү нь биш юм гэнэ.
Нэргүй 2025-10-14 66.181.190.137
Аавыгаа амар тайван байж улс төрөөс хол бай гэж хэлээч , муухай харагдаж байна лээ
Нэргүй 2025-10-14 66.181.183.238
даадай пулмёт болоод баруун солгойгүй гусч байнаа
Нэргүй 2025-10-14 108.18.206.188
Эцэг нь Намаараа наймаалцаж бгаад Их хуралд оруулсан Тэнэг дээ !!!
Бадарч тахар 2025-10-14 103.57.93.209
Энхбаярын туулай хамартай хүү хол явнаа !