УИХ-ын даргыг огцруулах бичгээ дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барилаа

УИХ-ын даргыг огцруулах бичгээ дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барилаа

УИХ-ын даргыг огцруулах бичгээ дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барилаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргасан талаараа УИХ-ын гишүүн З.Мэндсайхан өнгөрсөн долоо хоногт /2025.10.10/ мэдээлэл хийсэн. Тодруулбал, гишүүдийн төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргаж, нийт 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барих тухай мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр /2025.10.13/-нд УИХ-ын гишүүн З.Мэндсайхан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналаа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоруид өргөн барилаа. Тус  саналд УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан байна.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын өргөн барисан тус бичигт "Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай…

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр хэсгийн хоёр дахь хэсэгт "Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж хуульчилсныг үндэслэн УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод буй нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээрээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах ёс зүйн шаардлагын Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн.

Гэвч дээрх шаардлагыг хүлээн авалгүй, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж, ард түмний элчийн хувьд улсын эрх ашгийн соснирхлыг эрхэмлэн төрт ёс, уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига албан тушаалын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг үүгээр гаргаж байна" гэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-13 202.126.90.160

Цогтгэрэл,Пүрэвдорж гэх дөрвөдүүд төр барьж чадахгүй ээ

Avatar

Зочин 2025-10-13 202.126.90.160

Ичиж үхмээр юм бэ,болиочээ

Avatar

Эцэст нь ... 2025-10-13 202.9.47.49

эцэст нь ЕС ийг огцруулах 64 гишүүн бэлэнгүй, УИХ – ын даргыг огцруулсан шийдвэрийн " үндэслэл бүхий шалтгаан " нь үндсэн хуулийн шаардлагагүй хангаагүй гэсэн ҮХЦэцийн дүгнэлтээр хүчингүй болох магадлал өндөр учраас аль ч шийдвэр нь одоогийн зорилгыг нь хангах боломжгүй тул мухардалтанд орж, тэглэх аргаа хайна даа.

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.186.32

Зөв зөв. Болж өгвөл наап хурлаа ч тараа

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.176.212

КРАНАР ӨРГҮЛСЭН УИХ ДАРГЫГ ЭРГҮЛЭН ТАТЫ

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.41.23

Оросууд монголд Нам төрд үүрлж толгойд шаасн х***а манжуудыг устга устга тэгэхгүй бол х***а манжууд мнголыг хулгайлж цөлмөөд нам төрөөс салахгүй хулгай шаагаад салхгүй хулгай шаасаар. Зогсохгүй шаадгийн.

Avatar

Мөнх 2025-10-13 66.181.190.211

Ерөнхийлөгчийг огцруулах бичгийг хэн хэнд гардуулах хуультай вэ???

Avatar

Нэргүй 2025-10-13 103.57.94.171

Яаханав, Хүүкийг онх ш*** нь уу ?

Avatar

Хүүк 2025-10-13 202.9.47.14

Хүүкийг хусах бичгийг Путлерт л өргөн барина даа.

Avatar

Нэргүй 2025-10-13 103.57.94.171

Баттулга ч бараг янзалчина доо !
Болохгүй бол Түвоинбаяраар түншүүлчихнэ шүү дээ, Женок !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж