“БНХАУ экспортын татвараа 40 хувиар нэмэгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй”

“БНХАУ экспортын татвараа 40 хувиар нэмэгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй”

“БНХАУ экспортын татвараа 40 хувиар нэмэгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй”

БНХАУ нь гадаад худалдаанд ногдуулдаг экспортын татвараа 40 хувь хүртэл нэмэгдүүлснээс Монгол руу орж ирэх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа талаар цахим орчинд мэдээлэл цацагдсан. Үүнийг Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү үндэслэлгүй ташаа мэдээлэл гэж тайлбарлалаа.

Тэрбээр “БНХАУ-ын гадаад худалдаанд ногдуулдаг экспортын татвар 40 хувь болж  өссөн гэх яриа гарч байна, энэ бол үндэслэлгүй. Хоёр улсын хооронд импорт, экспортын тариф тогтоохдоо заавал Засгийн газар хооронд хэлэлцээр хийдэг. Одоогоор Монгол Улс, БНХАУ-ын хооронд ийм гэрээ хэлэлцээр хийгдээгүй байна.

Хятадын талаас дотоодын аж ахуй нэгж, корпорацид тавигдах татварын хяналт шалгалтаа сайжруулж реформоо хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 7-нд Мэргэжлийн хяналтын газар нь мэдэгдэл гаргаж, экспортын аж ахуй нэгжийн орлогын албан татвараа ил тод зөв тайлагнадаг байх талаар журмаа өөрчилсөн. Энэ журам нь 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.  Дээрх журмынх нь дагуу өмнө нь Эрээн дээр худалдааны эсвэл тээвэр зуучийн компани маань Монгол руу экспортлох эрхгүй томоохон аж ахуй нэгжийн албан ёсны эрхийг ашиглаад Монгол руу экспорт хийх эрхгүй Жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Монгол руу зарж, үүн дээрээ НӨАТ-ын буцаалт дээрээс өөрсдөө 5-8 хувийн буцаалт авдаг. Ялангуяа цахилгаан бараа зэрэг инноваци шингэсэн бүтээгдэхүүн дээр 15 хувь хүртэлх Засгийн газрын татаас дэмжлэг авдаг байсан ААН-үүдэд энэ нь хуулиараа татварын шинэчлэлийн дагуу боломжгүй болохоор алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу зөрүү ойлголт өгөх, Монголын талд үзүүлж байгаа зуучлалын хөлсөө нэмэгдүүлэх, Хятадын талаас татвар нэмсэн мэт алдаатай ойлголт өгч байгаа тохиолдол гарсан байна.

Тиймээс цаашдаа худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэд, бизнесийн байгууллага Монголын хариуцлагатай, буух эзэнтэй, тээвэр зууч, худалдааны зууч компаниудтай харилцаж бараа бүтээгдэхүүний захиалгаа хийж байх. Эдгээр зуучлагчийн компаниуд нь өөрсдөө албан стандарт шаардлагад нийцсэн экспортын эрхтэй аж ахуй нэгжээс бараа бүтээгдэхүүн зуучилж худалдан авахад хариуцлагатай ажиллах нь зүйтэй байна.

Цаашдаа Монголын бизнес эрхлэгчид урьдчилж бизнес төлөвлөгөө тусгаад явах нь зүйтэй байна.

Барилгын улирал эхлэхэд барилгын бараа материал, тоног төхөөрөмж татаж авах бол  жижиг дунд экспортын эрхгүй аж ахуй нэгжид захиалга өгч, авах биш албан ёсны эрхтэй аж ахуй нэгжтэй харьцаж, захиалах. Дээр нь нэмээд эдгээр аж ахуй нэгжээс НӨАТ -ын буцаалтынх нь татварыг бууруулах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн татаасынх нь хэмжээгээр хөнгөлөлт эдлэх талдар гэрээ хэлцэл хийх юм бол үнийн бууралт эдлэх боломж худалдан авагч талд үүсэх боломж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oogii 2025-10-13 66.181.181.193

ashigui hujaa unerhej baival bid uursduu hiih amid uldhiin tuld okei

Avatar

Журам хэрэгжиж эхэлсэн 2025-10-13 103.229.122.91

За би энэ тогоон дотор байгаа хүн байна. 10 сарын 1-нд юу болсон бэ? Энэ нь, БНХАУ-ын ЗГ дотоодод хийгдэж буй борлуулалт төдийгүй, татвар, хяналтгүйгээр хэмжээ хязгааргүй борлуулагдаж буй экспортын орлогоос ч татвар авах ҮНДСЭН зорилготойгоор, тээвэр зуучийн агентууд гаргаж буй бараагаа 100% export clearence хийж байх журам хэрэгжиж эхэлсэн өдөр юм. Энэ нь татварын Т үсэг ч мэдэхгүй манай онлайн наймаачид, ганзгачдад хүндээр тусч байна даа. Угаасаа шулуулаад сурцан мань мэт нь хамаа ч үгүй

Avatar

Нэргүй 2025-10-13 103.168.34.116

Эрт сануулсан бол олон хүн хохирохгүй шүү дээ. Хил дээр маш олон машин зогсож бна.

Avatar

Нэргүй 2025-10-13 103.168.34.116

Засгийн газар ажлаа хийж чадсангүй. Маш том алдаа гаргалаа.

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.41.23

Нэмэх гэж бснаа болиол шаасн чадахгүй нэмчихгүй яаасн юи бүүр сайн шд хэн юуууч авахгүй.

Avatar

Нэргүй 2025-10-13 103.229.121.14

цэгцэг бямбаа гээд пурак сошилаар сэвээд бсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж