Mike Tyson хүүхэдтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Mike Tyson хүүхэдтэй болно

Нэрт боксчин Mike Tyson, түүний гурав дахь эхнэр Lakiha Spicer нар нэг нас найман сартай Milan хэмээх охинтой. Харин хосууд ирэх оны нэгдүгээр сард хоёр дахь хүүхдээ хүлээж авах тухай баярт мэдээ нийтлэгджээ.

Mike Tyson-ы хэвлэлийн төлөөлөгч “Тэд маш их баяртай байгаа. Энэхүү мэдээг хүн бүр баярлан хүлээн авч байна” хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард түүний өмнөх эхнэрээс төрсөн дөрвөн настай охин Exodus нь гvйдэг зам дээр тоглож байгаад хөл нь халитарч унаснаар тус төхөөрөмжийн утсанд хүзүү нь ороолцолдон харамсалтайгаар нас барсан билээ.

Энэхүү эмгэнэлт явдлаас ердөө 10 хоногийн дараа Mike Tyson одоогийн эхнэр Lakiha Spicer-тай хуримаа хийсэн. Тэд гурван жилийн өмнөөс хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд охин Milan нь төрөөд удаагүй байсан юм. Тэдний хуримын ёслолд төдийлөн олон хүн оролцоогүй ба охиныхоо үхлийн дараа хурим хийн увайгүй аашиллаа хэмээн хэвлэлүүдээр шүүмжилж байсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж