Сүүлийн үед Камбожид солонгос иргэдийг чиглэсэн гэмт хэрэг эрс нэмэгдэж, хоёр орны харилцаанд сэв суулган, аялал жуулчлал, соёлын солилцоонд сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Камбожийн гэмт бүлэглэлүүд солонгос иргэдийг хулгайлж, эрүүдэн шүүж, амь насанд нь заналхийлсэн хэрэг ар араасаа гарчээ. Энэ нь хоёр орны хандлагыг эрс өөрчилж, хор хөнөөл учруулж байгаа аж. Камбож дахь Солонгосчуудын холбооны тэргүүн Чун Мён Гю “Ресторан, аялал жуулчлалын компаниудын захиалга цуцлагдаж, олон бизнес Солонгос түншүүдтэйгээ холбоогоо тасалж байна. Хүмүүс нэгэндээ толгойгоо гудайлгаж, хэт анхаарал татахгүй байхыг зөвлөж байна" гэж нөхцөл байдлыг талаар ярьсан байна.
Камбожийн орон нутгийн бизнес эрхлэгчид солонгос иргэдийг онилсон гэмт хэргийн мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш түншүүдээ алдахаас гадна жуулчдын тоо буурах болсон талаар ярьж байна.
Сөүл хотод ажилладаг 48 настай банкны ажилтан Пакийн хувьд Камбожийн гэмт бүлэглэлүүдийн хэрэг нь айдас төрүүлсэн гэжээ. Энэ оны эхээр тэрбээр орон нутгийн банктай хамтран ажиллах төслийн хүрээнд Камбож руу аялсан бөгөөд дараагийн аяллаа энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр төлөвлөж байгаа аж. Пакийн ажилдаг банк төслийн боломжит өргөтгөлийг хянахын тулд түүний зургаан сарын хугацаанд Камбожид ажиллуулах талаар хэлэлцэж байв. Гэвч солонгосчуудыг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байгаа энэ үед Пак болон гэр бүл нь урт хугацааны томилолтыг сайшаахгүй байгаа. Улмаар Пак ажилдаг хэлтсээ солих хүсэлтэй байгаа юм.
Солонгосын тэргүүлэгч аяллын компаниуд Камбожийн аяллаа цуцалсан гэж мэдэгдэж байгаа. Харин зарим компаниуд аюулгүй байдлын зохицуулалтыг чангатгаж, жуулчдыг хамгаална гэж сурталчилгаа явуулах болсон байна.
Гэсэн хэдий ч солонгосчууд Камбожоос болгоомжилж байгаагаа илэрхийлэх болжээ. Үүнтэй зэрэгцэн гэмт хэргийн бүлэглэлүүдийн орлогын талаарх баталгаагүй мэдээлэл цахим сүлжээнд тархаж, Камбожид очвол албадан хөдөлмөр эрхлэх эсвэл бүр дордох эрсдэлтэйг анхааруулсан постууд олширчээ. Улмаар зарим цахим сүлжээ хэрэглэгчид "Камбожчууд биднийг мөнгө гэж харж, эд зүйл шиг харьцдаг. Тэд чамайг өөр улс, орны гэмт бүлэглэлүүдэд худалддаг" гэсэн сэтгэгдлүүд нийтлэх болжээ. Энэ нь Солонгост амьдардаг камбожчуудад сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Камбож дахь Солонгосчуудын холбоо албан ёсны мэдэгдэл гаргаж, сүүлийн үеийн үйл явдлууд орон нутгийн иргэд болон бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулан анхааруулга гаргажээ. Үүнд "Сүүлийн үеийн хэвлэл мэдээлэл болон Гадаад хэргийн яамнаас Камбожийн аяллын талаар анхааруулах болсон. Үүнд Камбожийг гэмт хэрэг, хулгай, хорих ял давамгайлсан орон мэтээр харуулж, манай орон нутгийн хамт олон болон аж ахуйн нэгжүүдэд ихээхэн эдийн засгийн хохирол учруулж байна. Хууль бус хөдөлмөр эрхлэлт болон хулгайлах тохиолдлууд нь зөвхөн зарим хилийн бүс нутагт гардаг. Камбожийг нийгмийн эмх замбараагүй байдалтай улс гэж тодорхойлох нь хэтрүүлэг юм" гэжээ.
Энэхүү хэргүүдийн үндэс нь гадаадад ажиллах хүсэлтэй, эмзэг бүлгийн солонгос хүнийг өндөр цалинтай ажилд оруулна гэж гэмт бүлэглэлүүд хууран, мэхэлдгээс эхлэлтэй.

Мөн аливаа амлалтад ул суурьтай хандахгүй байгаа нь нөлөөлж байна. Улмаар их цалингаар мэхэлсэн солонгосчуудыг хүчээр хорионд байлгаж, онлайн залилан хийлгэхэд ашигладаг. Ажиллах нөхцөл нь хүнд хүчир учир амиа алдах тохиолдол ч гардаг аж. Өдгөө энэ асуудал маш хурдан тэлж, томоохон хэмжээний асуудал болоод байна. Жишээлбэл, 2022 онд Камбожид хулгайлагдсан эсвэл сураггүй алга болсон Солонгос иргэд 20 хүрэхгүй байсан бол 2024 онд энэ тоо 220 давжээ. Мөн 2025 оны наймдугаар сар гэхэд аль хэдийн 330 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Амьд гарсан олон хохирогчдыг элчин сайдын яам болон Камбож дахь Солонгосын нийгэмлэгийн тусламжтайгаар эх оронд нь буцаасан боловч, тэд сэтгэлзүйн хүнд гэмтэл авч, амьжиргаагаа алдах эрсдэлтэй тулгарчээ.
Солонгосын Үндэсний Цагдаагийн агентлагийн Даваа гаригт (2025.10.13) болсон хэвлэлийн хурлын үеэр үүрэг гүйцэтгэгч дарга Ю Жэ Сын мэдэгдэхдээ, “Камбожид гарч буй гэмт хэргийн өсөлттэй холбоотойгоор солонгос иргэдийг хамгаалахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж байна” гэжээ. Тэрбээр удахгүй болох хоёр талын яриа хэлэлцээний үеэр Камбожийн үндэсний цагдаагийн байгууллагад “Солонгосын тасаг” байгуулах саналыг тавихаа амласан байна.
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 217.160.101.78
аялаж үзсэн гэмт хэргийн хохирогч болсон хүний хувьд хэлэхэд орон нутгийн мафи хятадуудтай маш нягт холбоотой ажилладаг.Би Кунминээс нисэхэд хятадын нислэгийн компанийн ажилтан эхлээд виз шаардсан. Монголчууд хил дээр виз авдаг гэхэд мөнгөө үзүүлэхийг шаардсан. Би гэнэ алдаж боодолтой доллар үзүүлсэн чинь зургийг нь авч байсан.цааш нь дамжуулахын тулд, энэ хүн цааш дамжуулж мэдээлсэн гэдгийг би сүүлд ухаарсан.Камбожид их хэмжээний бэлэн мөнгө хэзээ ч хаана ч хэнд ч үзүүлж болохгүй. Очиход намайг
Нэргүй 2025-10-14 217.160.101.78
хүн 3 хоног дагасан. Эхлээд би мэдээгүй. 3Доллараа энд тэнд солиулаад л ууэ идээд яваад байлаа. Нэг массажны газар 30 орчим минут массаж хийлгээд гараад ирэхэд долларыг маань хуурамч доллараар сольсон байсан. түрийвчээ тэмтрэхэд гаднаасаа байгаа гэж бодоод буудалдаа ирээд хуурамч доллараар сольсоныг мэдсэн. Буцаж гүйгээд гарахад массажны газар ор мөргүй алга болсон байсан. Өүх хаягаа аваад гадна талаа түгэжжд огт өөр болгосон байсан. Цагдаад хандах гэсэн болов ч хуурамч мөнгөтэй учмр чи буруутан
Нэргүй 2025-10-14 217.160.101.78
өолно гэж тэндэхийн залуучууд хэлж байсан. Уагдаад хандуулахгүйн тулд хуурамч мөнгө оронд хийж гэдгийг тэгэхэд ойлгосон доо. Цагдаа нь ч гадны иргэдийг хайхарч үздэггүй чамайг гэмт хэрэгтэн болгохоос буцахгүй гэдгийг сүүлд мэдсэн. Монголд ирээд юм мэддэг мэргэн түргэн хүмүүсээс асууж нилээд явсан. массажинд чиний мөнгийг авч чадаагүй бол чамайг шууд а**х гэж төлөвлөж байж гэж хэлсэн дээ. 20,000 доллараас болж хүн алахаас буцахгүй хүүрнүүд байна лээ. Хүн барьцаалах бол наад захын асуудал гэсэн.
Нэргүй 2025-10-14 217.160.101.78
Найдвартай газар биш л бол нэг их ганцаар аялаад байх газар биш байна лээ. Хүмүүс нь аймаар ядуу хар бараан царайтай хүмүүс байна лээ, Ялангуяа битгий аялаарай гэж залуучууддаа хэлж сануулж байгаа юм шүү
Нэргүй 2025-10-14 71.231.226.125
КАМБОДЖИД БАЙДАГ ХЯТАДЫН ТРИАДАГИЙН СУЛЖЭЭ. МАНАЙД ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА ГЭЭД МАНАЙ ХУЛГАЙЧ НАРТАЙ НИЙЛЭЭД ЯВААД БАЙГАА МИТАЙМ Ч ТРИАДАГИЙН ХЯТАДУУД. МАНАЙ ХУЛГАЙЧ ХЯТАДУУД МАФИЙНХАА МОНГО УГААЖ ОГОХ ГЭЖ БАЙНА
Нэргүй 2025-10-14 202.126.90.89
баривчлагдаад гарсан нөхдүүд биз дээ манайхан шиг гөлөг болохгзй л дээ
Нэргүй 2025-10-14 66.181.181.81
Муу орчуулга байна. Чат ЖПТ илүү сайн орчуулна
Нэргүй 2025-10-14 202.126.88.124
Камбож гэдэг улс чинь манайд 5 дцс барьж өгнө гэдэг улс мөн үү
Нэргүй 2025-10-14 66.181.176.217
мөншдээ таарч дээ
Нэргүй 2025-10-14 202.179.25.208
Солонгос Камбожруу дайраад газрын хөрснөөс арч. Өөрөө өөрсдийгөө яаж хядаж хүний түүхэнд байгаагүй яргалал үйлдсэн Улс билээ.
Нэргүй 2025-10-14 122.201.23.226
Орчуулга муу ойлгоход хэцүү
Нэргүй 2025-10-14 203.91.115.55
ажилдаг гээд нэлээд хэд шaaчихлаа шүү. уншихад хэцүү юм. та нар хэзээ нэг боловсрох хүмүүс вэ хямдхан, нoвшийн сэтгүүлчид ээ!!?? гарчиг дээрээ бас давлагаа гэж солиорч байна.