Дэлхийн хамгийн шилдэг хотууд тодорчээ

Дэлхийн хамгийн шилдэг хотууд тодорчээ

Дэлхийн хамгийн шилдэг хотууд тодорчээ

Токио хот дэлхийн хамгийн шилдэг хотын жагсаалтыг хоёр дахь жилдээ дараалан тэргүүлжээ. "Conde Nast Traveler" сэтгүүлийн 2025 оны “Уншигчдын сонголт” шагналын санал асуулгад нийт 757,109 хүн санал өгсөн байна. Жагсаалтад АНУ-ын хотууд ороогүй бөгөөд дэлхийн хоёр дахь шилдэг хотод Японы Киото хот оржээ. Дараах байруудад Кэйптаун, Сингапур, Сөүл зэрэг хотууд бичигджээ. Токио хотын захирагч Юрико Коикэ энэхүү амжилтын талаарх мэдэгдэлдээ, "Хоёр жил дараалан ийм өндөр үнэлгээ авснаар Токио хотын олон талт сэтгэл татам байдал, цаашдын хөгжлийн бололцоог дахин мэдэрлээ. Токиогийн олон гайхамшгийг дэлхий нийт үнэлж байгаад би туйлын баяртай байна” гэжээ.

Тус сэтгүүл тансаг аялал жуулчлал, зочид буудал, ресторан болон бусад холбогдох сэдвээр мэдээлэл хүргэдэг. Үүний АНУ дахь хэвлэлийн тоо ойролцоогоор 720 мянган хувь бөгөөд вэбсайт нь сардаа 5.4 сая хандалт авдаг гэж Дэлхийн тансаг хэрэглээний худалдааны танхимаас мэдээлсэн байна. Мөн тус санал асуулгаар Токио хотын Отэмачи дүүрэгт байрлах "Four Seasons Hotel Tokyo" зочид буудлыг Японы шилдэг зочид буудал хэмээн нэрлэж, дэлхийн хэмжээнд 14 дүгээр байрт оруулжээ.

Японд 2024 онд 36.8 сая гаруй гадаадын жуулчин ирсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн их жуулчин ирсэн дээд амжилт юм. Энэ нь иений ханшийн сулрал, цар тахлын дараах аяллын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд ялангуяа АНУ болон Зүүн Азийн орнуудаас жуулчин олноор ирсэн байна. Зөвхөн 2024 оны наймдугаар сард гэхэд 3.42 сая жуулчин Японд иржээ. Хотын захирагч Коикэ Токиогийн олон улсын нэр хүнд өсөхөд хотын түүхэн болон орчин үеийн соёлын хослол чухал үүрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна. “Токио бол уламжлал ба шинэчлэл зэрэгцэн оршиж, бие биеэ гүнзгийрүүлж, шинэ үнэ цэнийг бий болгодог ховор хот юм” хэмээн Коикэ хэлээд, “Бид энэ өвөрмөц сэтгэл татам байдлыг улам төгөлдөржүүлж, дотоод болон гадаадын жуулчдад мартагдашгүй дурсамж бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Соёлоо . 2025-10-13 202.55.188.98

ХАМГИЙН АДГИЙН ХАРАМЧ УЛС ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-10-13 202.126.91.140

өчнөөн тусламж өгдөг цорын ганц улс.

Avatar

Гуйлгачин улсын иргэн 2025-10-13 202.126.91.140

битгий өлөнт

Avatar

Нэргүй 2025-10-13 124.217.189.189

Чамд яиар өртэй юм

Avatar

ИРГЭН 2025-10-13 103.57.92.101

Японы хотуудад явган хүний замаар скүтер дугуй явдаггүй!! Харин Улаанбаатарт явган хүний замаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл явж болноо!!! Энхрий хайрт МАН зөв мэргэн бодлогын ачаар Улаанбаатарчууд явган алхаж чадхаа байлаа!!

Avatar

Тахар 2025-10-13 66.181.179.70

Америкийн хотуудыг оруулаагүй бол дэлхийнх биш Азийн шилдэг хот байж болох юм

Avatar

Нэргүй 2025-10-13 103.212.119.194

УБ 1т ш дэээ

Avatar

Нэргүй 2025-10-13 178.174.229.45

KK DUNGUJ 36 SAYA ? NUGUU DANHIIN 400 SAYA HAA BNA AA? BAS L HUDLAA HELEHIIN TUIL SHUU MUU BUZARIIN HULGAICH CHIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж