Монгол хүн жил бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. “Өвдвөл төр даана” гэж итгэдэг. Гэвч бодит байдал дээр эмнэлэгт очоод даатгалтай ч өндөр төлбөр төлөх, эсвэл шаардлагатай эмчилгээгээ авч чадахгүй тохиолдол олонтаа. Энэ нь “Эрүүл мэндийн даатгалын сан хоосорч байна” гэх яриаг улам газар авхуулж байна. Өнгөрсөн долоо хоногт буюу 2025 оны аравдугаар сарын 4-10-ны хооронд л гэхэд нийт 93 иргэн 102 удаагийн гүйлгээгээр нийт 11.3 сая төгрөгийн шимтгэл төлжээ.
Сангийн мөнгө хаашаа алга болов?
Эрүүл мэндийн даатгалын санд жил бүр хэдэн зуун тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгийг хүмүүсийн төлсөн шимтгэл, төрөөс өгдөг дэмжлэг, байгууллагуудын орлого бүрдүүлдэг. Сангийн зорилго нь иргэдийн эмчилгээний зардлыг төлөх, хүн бүрийг эрүүл мэндийн баталгаатай байлгах.
Гэвч сүүлийн жилүүдэд сангийн орлого нэмэгдэж байгаа ч эмнэлгийн зарлага түүнээс ч илүү өсч байна.
Хагалгаа, тоног төхөөрөмж, эм тариа бүгд гаднаас орж ирдэг учир үнэ нэмэгдэхэд даатгалын мөнгө хүрэлцэхээ больсон. Ингээд зарим эмнэлэг даатгалаас авах ёстой төлбөрөө хугацаандаа авч чадахгүй, иргэдийг нэмэлт төлбөр төлөхийг шаарддаг.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн даатгалын сан цоорхой шанага шиг болсон. Жил бүр мөнгийг нь нэмсээр байхад тэр их мөнгө хаашаа орж, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, хяналтгүй байж болохгүй. Тиймээс бид ЭМДС-ийн хулгайн асуудалтай тууштай тэмцэх ёстой. Сангийн зарцуулалт ил тод, шударга, эрх тэгш байх ёстой. Түүнчлэн ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг чөлөөлсөн бөгөөд одоогоор тус газрын Тамгын газрын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана" гэдгийг энэ аравдугаар сарын эхэнд мэдэгдсэн.
Эрүүл мэндийн салбарын одоогийн болон хуучин сайдын тайлбарласнаар, ЭМДЕГ өмнөх жилүүдэд хуримтлагдсан өр төлбөрүүдээ энэ жилийн төсвөөсөө барагдуулж байгаагаас болж, өрийн дарамтаасаа салж чадахгүй байгаа аж. Тиймээс энэ жил дахин өртэй үлдэхгүйн тулд санхүүгийн сахилга баттай байх шаардлага тулгарчээ. Тиймээс л даатгалаар үйлчилдэг эмнэлгүүдийн санхүүжилт зогссон, иргэдээс төлбөр авч байна гэх шүүмжлэл удаа дараа гарах болж. Иргэдийг зүгээс хоёр сарын өмнө үйлчлүүлсэн эмнэлэг нь давтан үйлчлүүлэхэд төлбөр тооцож байгааг шүүмжилж байгаа. Гэтэл ЭМДЕГ-аас ийм зүйл байх боломжгүй, бид санхүүжилтээ хэвийн олгож байгаа гэх тайлбар хэлж байна. Гэтэл энэ бол эмнэлэг болоод үйлчлүүлэгчийн дунд буй бодит үнэн юм.
Даатгалтай ч төлбөр төлөх шалтгаан
Нөгөө талаас даатгал бүх зүйлийг даадаг гэсэн ойлголт олон хүнд байдаг. Гэвч үнэндээ эрүүл мэндийн даатгал зөвхөн тодорхой нэр төрлийн тусламж, үйлчилгээний үнийг хэсэгчлэн хөнгөлдөг. Жишээ нь, хагалгаанд ороход эмнэлэг даатгалаар үндсэн үйлчилгээний төлбөрөө авна. Гэхдээ хэрэглэсэн тариа, мэс заслын хэрэгсэл, эмчийн тусгай хөлс, оношилгооны нэмэлт үйлчилгээ даатгалд хамрагддаггүй. Энэ бүхнийг өвчтөн өөрөө гаргадаг. Тиймээс “даатгалтай ч төлбөр төлж байна” гэсэн гомдол үндэслэлтэй гэж ойлгож болно.
Үүнээс гадна хувийн эмнэлгүүд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ашигтай ажиллах шаардлагатай. Тиймээс тэд даатгалаас авдаг төлбөрийг хангалтгүй гэж үзэж, нэмэлт төлбөр авдаг. Зарим нь бүр даатгалтай хүн гэхээр хүлээж авах дургүй болж, нэг удаа бүх мөнгөө төл, дараа нь даатгалаасаа буцаан ав гэж хэлдэг. Энэ бол иргэдийн хувьд асар их дарамт. Төрөөс хувийн эмнэлгүүдтэй гэрээ хийж, даатгалын нөхцөлд нийцүүлэх зорилготой ч, тариф буюу үйлчилгээний үнэ хангалттай шинэчлэгдээгүйгээс асуудал шийдэгдэхгүй хэвээр байна.
Зарим иргэд төлбөрөө дийлэхгүй хагалгаа хойшлуулж, зарим нь бүр эмнэлэгт очихоо больдог. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын үндсэн зорилго болох “иргэн бүрийг санхүүгийн дарамтгүй эмчлүүлэх” зарчим утгаа алдаж байгаад анхаарах цаг болсон.
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 66.181.187.137
Буруу менежмент алдагдалд оруулж байна. Дампуурах боломжгүй.
Нэргүй 2025-10-14 66.181.176.217
төр ялзарчээ Эмч ,багш нар орцны цэвэрлэгчийн цалин авч ард түмний боловсрол эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. сөхийн цэвэрлэгч 3 хан орц шүүрдээд 1450000 ыг авдаг гэтэл түргэний эмч түүнээс дор цалин авдаг ,авилгачид өөрсдөдөө хэрэгтэй хүмүүсийн цалинг өндөр тогтоож бн шүүгчид 7 сая . тэд монголд эмчлүүлдэггүй ,хүүхэд нь хувийн сургуульд учраас багш эмч нар тэдэнд хэрэггүй ямарч ашиггүй хүмүүс болохоор шүлс цалин шиддэг байх нь
Нэргүй 2025-10-14 103.229.123.80
Хөнгөлөлт орохгүй байгаагаас ард иргэд ахмадууд эрт илрүүлэг болон өдрийн эмчилгээ хэвтэн эмчлүүлэх эмчилгээнд орж чадахгүй байна шүү
Нэргүй 2025-10-14 202.9.46.116
улсын бүх санг өмхий хулгайч луйварчид тоночихсон ямар ч хариуцлага хүлээхгүй хогнууд идсэн уусандаа хахаж үхнэ дээ харж л байя даа
Нэргүй 2025-10-14 122.201.31.5
УХТЭ-т сэхээнд 8 хоног, мэс заслын тасагт 17 хоног хэвтээд гарлаа ихэнхи эм, тариаг гаднаас авхуулсан амь тариагаа хүртэл гаднаас авхуулж бналээ. Тэтгэврийн зээл 5 саяыг авсан бүгд дууссан даа.Мөнгөгүй хүн үхэх хорвоо болж дээ.
Нэргүй 2025-10-14 66.181.176.217
эмч хувиасаа гаргалтай биш гаргая ч гэсэн адилхан мөнгөгүй хүмүүс шүү
Нэргүй 2025-10-14 66.181.164.23
МАН ы нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтын газарын дарга нарын НҮХТ-н аман дахь хар шилэн хауснуудаар АТГ-ынхан зочилж цай ууна байгаа, насаараа төрийн албанд ажилчаад ямар цалингаараа 6 тэрбумын хаус авч Өлзийт хороололд 400 саяын морины жүчээ барих вэ. АТГ шалгаж хариу ирүүлэхийг ард түмэн хүлээж байгаа шүү, биднийг юу ч мэддэггүй малнууд гэж боддым шг байгаан хураахын хурааж багш нарынхаа цалинг тавь
Банк 2025-10-14 202.9.47.14
Сумьябазар эзэнтэй ҮХО, Чингис хаан банкууд авчихсан. Тэд өрөө төлөхийн тулд аваад хэргэлцэн. Одоо дашийн шоог.
Нэргүй 2025-10-14 103.57.94.34
ман-ыхан ээлжилж сан тоноод.
Иргэн 2025-10-14 59.153.114.162
хулгайчид алдаад иргэдээрээ төлүүлдэг улс болсон
Нэргүй 2025-10-14 66.181.182.153
хэ хэ хэзээ элдвийн Сангууд дүүрэн байлаа дүүрэн байтугай дундуурч байдаггүй биз хоосруулж хусах гэж сан байлгуулдаг юм бишүү
Нэргүй 2025-10-14 66.181.184.140
Covidiin uyer olon ih nayadiig idsen hulgaichuudaa barij horiod idej uusan nuusan hurungiig ni olj tsugluulaach
Зочин 2025-10-14 103.229.123.232
идэж дуусгасан. дуртай өүхэн хувийн эмнэлэгт хэвтэж шаардлагагүй эмчилгээ хийлгэсээр дуусгав.
ИРГЭН 2025-10-14 103.57.92.101
Хэн нэгэн нөхөр Жилдээ хэдхэн халтар төгрөг ЭМД санд тушаагаад жилдээ хэдэн саяын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байхад энэ салбар хөгжихгүй!!! Одоо хүн бүр зохих хэмжээний төлбөртэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах цаг нь болсон!!!
Иргэн 2025-10-14 103.57.92.101
Дэлхийн дээр эв санааны даатгал, сан гэж байхгүй болсон шүү хэдхэн комунист засаглалтай оронд л үлдсэн!!! Комунист засаглалтай Хятад улс маань аль цагт бүх салбраа зах зээлийн жамаараа нь хөгжүүлсэн шүү дээ!! Одоо ЭМД гэдэг санд хэдхэн төгрөг төлсөн болоод хэдэн саяын эрүүл мэндийн үйлчилгээ авах гэсэн комунист сэтгэлгээнээсээ салж зах зээлийн жамаараа хөгжицгөөе улны Монголчуудаа!!! Комунистууд бүх юмыг халамжийн бодлогоор явуулаж дампууруулаад өөрсдөө араар нь мөнгөн завшдаг системээс салахгүй
Зочин 2025-10-14 103.229.123.232
олон оронд үнэгүй байдаг.манайх идээд
ИРГЭН 2025-10-14 103.229.122.204
ЭМДС болон НДС-г тоносон ах дүү хоёр болох Сумьяабазар, Давгадорж нараас Хохиролыг төлүүлэх хэрэгтэй шд,,,,Хулшайчууд Сан тонож Иргэд хохирдог байдлыг хэзээ болиулах вэ,,,,Төр засаг,,, Хууль хяналт гэж байгаам уу, энэ Улсад,
Зочин 2025-10-14 202.9.47.93
даралтын эм даатгалгүй байхад 12000₮ байсан даатгалд хамрагдаад 50000₮ төгрөг болсон. Солонгос даралтын эм даатгалтай 6500₮ байсан 13000₮ төгрөг болсон. Эмийн даатгал тогтоодог хэсгээ шалгаач
Зочин 2025-10-14 59.153.112.149
ЭНХБОЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙСЭН.
зочин 2025-10-14 202.21.108.9
Ер нь эрүүл мэндийн даатгалын санг татан буулгаад, шимтгэл гэж хөдөлмөрчдөөс мөнгө хурааж авахаа болЬчих.
Хүн бүхэн өөрөө эрүүл мэндийнхээ зардлыг хариуцдаг болгох нь зав. ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ УЛСЫН ТӨСВӨӨС ДААДДАГАА БОЛЬЧИХ. Эмч нар хүмүүст үйлчлээд оролгоо олоод түүгээрэ амьдрана биз. Хүмүүс ч гэсэн эрүүл мэнддээ мөнгө гаргаж сурах нь зөв.
Архи уудаг, тамхи татдаг, аялал зугаалга хийдэг , найр наадаманд зардаг, мөнгөө эрүүл мэнд дээ зарцуулдаг соёлтой болог . Сургууль ч мөн адил
Нэргүй 2025-10-14 202.126.91.136
хулгайч,нараасаа аваач ээ
Нэргүй 2025-10-14 188.162.254.119
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж 35 жил туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!