Кремль өнгөрсөн долоо хоногт "НӨАТ төсвийг хэмнэнэ – Хүн бүр аврагч болох ёстой" гэсэн мессежийг тараасан билээ. Тодруулбал, ОХУ-ын Сангийн яам 2026 оны холбооны төсвийн төслийг танилцуулсан бөгөөд үүнд дайны үеийн зардлыг тогтвортой байлгах зорилгоор татварын шинэ нэмэгдлийг тусгасан байна. Энэ өөрчлөлт нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд илүү их дарамт үүснэ гэсэн дохио болж буйн зэрэгцээ Украин дахь дайнаа цаашид үргэлжлүүлнэ гэсэн Кремлийн шийдэмгий байдлыг онцлов.
Татварын шинэ нэмэгдэлд тусгасан хамгийн том өөрчлөлт нь НӨАТ-ыг 20-22 хувь болгон өсгөж буй явдал юм. Ингэснээр иргэний эдийн засаг хумигдаж, цэргийн зардалд илүү их хувийг зарцуулна гэсэн үг.
Шинэ өөрчлөлтийг харвал Оросын төр засаг жижиг бизнесүүдийг шахахгүй л бол хэрэгцээтэй зүйлээ өсгөх боломжгүй болсон бололтой. Засгийн газар НӨАТ төлөх ёстой шинэ бизнес, шинэ бүлгүүдийг нэмэгдүүлсээр байна. Тодруулбал, жилд 10 сая гаруй рублийн олдог жижиг компаниуд, импортын бүтээгдэхүүнээ цахимаар худалдаалж буй иргэд, 10 сая рублиэс дээш орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бага орлоготой ч хамаагүй жижиг дэлгүүр, бие даасан жолооч нар бүгд татвар төлөх ёстой болов.
Өдгөө улсын зардлын 40 орчим хувь нь дайнд зарцуулагдаж буй нь бодит үнэн. Ийм ч учраас ачааны машины жолооч нар, байрны булангийн жижиг дэлгүүрийн эздийг ч болсон хохироогоод НӨАТ-ыг нэмэх шаардлагатай болоод байгаа аж.
Татварын албаныхны хувьд НӨАТ хураах нь энгийн зүйл. Гэвч нэг хүнтэй аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ бол хар дарсан зүүд.
НӨАТ нь нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаарддаг ажил. Сайн нягтлан сарын 30 мянган рублийн цалингаар таны НӨАТ-ыг тооцож өгнө. Гэтэл ачааны машины жолооч нар шатахуун болон бусад зардлаа хасаад дунджаар 100-150 мянган рубль олдог. Үүнээсээ 30 мянгыг нь нягтланд өгч, бичиг цаасны ажилд цаг зарцуулаад эхэлбэл тэдний ашиг багасах нь ойлгомжтой юм. Дээрээс нь татварын хугацаа алдсан тохиолдолд торгуулийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тосгоны мухарт орших жижиг дэлгүүрт ч энэ өөрчлөлт хамаатай. Эзэмшигч нь НӨАТ-ын асуудлаа зохицуулахын тулд дэлгүүрээ хааж, тосгоны олон нийт талх, сүүнээсээ холдоно гэсэн үг аж.
Элдэв дүрэм журам жижиг бизнесүүдийг орох газаргүй болговол тэд далд, буруу үйл ажиллагаанд татагдаж магадгүй. Үүнийг эрх баригчид мэдэхгүй биш мэддэг. Нөгөөтэйгүүр, жижиг бизнесүүд нь улс орны эдийн засгийн чухал хэсгийг бүрдүүлдэг бөгөөд ажилгүйдлийн эсрэг буфер бүс болдог. Үйлдвэр хаагдах, цалин хоцрох зэрэг янз бүрийн шалтгаанаас болж хүмүүс жижиг бизнес эрхэлдэг. Үндсэндээ цаг төрийн байдал хүндрэх үед хүмүүс дээдсээс юу ч горьдох хэрэггүй, жижиг ч хамаагүй бизнес эхлүүл гэсэн тактик баримталдаг.
НӨАТ нэмэгдүүлэх энэ алхам нь Оросын Сангийн яам бэлэн мөнгөний хомсдолд орж, эрэлтийг хангаж чадахаа болисныг илтгэнэ. Хэн нэгний нуруун дээр хэт их ачаа ирсэн ч хамаагүй боломжит рубль нэг бүрийг дотоодын эдийн засгаасаа шавхан гаргахаар Кремль шийджээ.
Шинэ өөрчлөлтийн үр дүнд засгийн газар нэмэлтээр 2.4-2.9 их наяд рублийн орлого олох боломжтой гэдгийг Москвагийн эдийн засагч, "Астра Ассет Менежмент"-ийн Дмитрий Полевой хэлэв. Засгийн газар 2026 онд 40.3 их наяд рублийн орлого цуглуулна гэж тооцоолж байгаа нь 2025 онтой харьцуулахад бараг 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин зардлын хувьд ирэх жил энэ оноос 4.3 хувиар өсч, 44.1 их наяд рубль хүрэх төлөвтэй байна.
Төсвийн зарцуулалт ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа ч Кремлийн тэргүүлэх чиглэл нь гадаад бодлого, батлан хамгаалах салбарт чиглэж буйг төсвийн шинэ хуваарилалт харуулна. Батлан хамгаалах болон дотоодын аюулгүй байдлын зардал 2026 онд төсвийн 38 орчим хувийг бүрдүүлнэ. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиглагдсан 40 хувиас арай бага дүн юм.
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 202.9.46.206
Бас л го.монуудад зориулсан харанхуй Google translate илүү чадвар байхгүй.
Нэргүй 2025-10-14 66.181.183.203
3 хоногын цэргийн тусгай ажилгаа хийгээд шсан,,,,,ДАМПУУРДААД. шсан,,,,тэнэг орк,,,,
Иргэн 2025-10-14 103.57.92.101
ЗХУ – нь 10- жил Афганистан байлдаад дампуурч задарч унсан гашуун түүхтэй улс даа!!! Тэр үед 16- улсын эдийн засгийг дайчилж байсан шүү дээ!!! Одоо ганцхан Оросын эдийн засаг дийлэхгүй болох янзандаа орлоо!!! Үхэхдээ үхэр буугаа гэгчээр цөмийн дайн болох магадлалтай болох гэж!!
Зочин 2025-10-14 66.181.160.27
За манайд яаж нөлөөлөх бол ?..Муугаар нөлөөлөх нь ойлгомжтой
Сага саша 2025-10-14 202.9.47.29
дайн хурдан дуусбал оросын бүх хөршүүдэд ашигтай..оросын боол хойд солонгрс монгол хоёрт бшүрч их ашигтай шшүүдээ оркуудаа
Нэргүй 2025-10-14 107.189.10.175
Оросын эдийн засаг бла бла бла гэж байхаар өөрсдийнхөө мантуунд анхаар уяахуяа тролл шаахайнуудаа!
Наад Оросууд чинь өчнөөн хүнд хэцүүг даваад үзчихсэн хатуужсан дайчин үндэстэн!
Нэргүй 2025-10-14 59.153.113.23
Poh ha ha
Нэргүй 2025-10-14 103.212.116.245
Украин ч бас Голодмирийн өлсгөлөн, Сталиний харгислал, Чернобылийн гамшигийг давсан эрэлхэг ард түмэн.. Путлерийг ч давна
Нэргүй 2025-10-14 66.181.183.203
Гоё “”””хэлсэн”””” бичсэн байнаа,,,,,,,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,,
Нэргүй 2025-10-14 202.21.102.2
Чи очиж туслаач. Чадахгүй бол чацга царайлаад чимээгүй хэвтэж бай.
Бадарч тахар 2025-10-14 103.57.93.209
Хар багцаагаар бол 400 тэрбум доллар дотоодоос олоод төсөвлөөд 440 тэрбумыг зарцуулна гэсэн үг ! үүнээс 200 тэрбумыг нь дайнд хэрэглэнэ ! одоо хийгдэх НӨАТ ын шинэ нэмэгдэл нь 40 тэрбум доллар олох зорилготой зүйл ! ийм л улс байна ! Илон Маскийн хөрөнгийн талд нь ч хүрэхгүй бөйна ! Илон Маск их наяд долларт хүрсэн !
Бадарч тахарт 2025-10-14 202.126.89.187
Монгол 40 тэрбум долларын өрөө яая гэж байна дөө. Нэг улсыг нөгөө улстай жишиж байхаар өөрийн орондоо санаа зовбол болох биш шүү. МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨӨ гэж… Бадарч тахар балайрч эхлэв……
Нэргүй 2025-10-14 66.181.160.93
за өнгөрчээ зху ч гэсэн эдийн засаг нь балараад тарсан шүүдээ
Нэргүй 2025-10-14 103.57.94.171
1979 оны сүүлийн өдрүүдэд ЗХУ-ын өдүүлсэн Афганы дайны эцсийн үр дагавар нь ЗХУ-ын задрал болсон гэж олон улсын шинжээчид үздэг. Үүгээр жишихэд 2022 онд Путины өдүүлсэн Орос-Украйны дайн нь РСФСР (ОХУ)-ын задралын үндэс болж болох талтай юм шүү !!!