Мексик даяар хэд хэдэн мужид олон өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэжээ. Одоогоор нас барагсдын тоо 47 хүрээд байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Мөн сураггүй бологсдын тоог 38 гэж тогтоожээ. Аврагчид шавар, хог хаягдлаар бөглөрсөн газруудыг ухсаар байгаа тул нас барагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай.
Үерт автсан бүс нутагт машинууд хаа сайгүй хөвж, зам, байшингууд эвдэрсэн байдалтай байна.
Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум гамшигт нэрвэгдсэн зарим бүс нутгаар айлчилж, нөхцөл байдалтай танилцжээ. Тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хуваарилахын тулд засгийн газрын зүгээс гамшигт өртсөн бүс нутгуудад тооллого явуулах аж.
Эрх баригчид үхлийн аюултай аадар борооны шалтгааныг Мексикийн баруун эргээс үүдэлтэй Прицилла хар салхи болон Рэймонд халуун орны шуургатай холбон тайлбарлаж байна.
3,593.62
















































0 сэтгэгдэл