Газын асуудлаарх энхийн дээд хэмжээний уулзалт Египетэд болно

Хуучирсан мэдээ: 2025.10.13-нд нийтлэгдсэн

Газын асуудлаарх энхийн дээд хэмжээний уулзалт Египетэд болно

Газын асуудлаарх энхийн дээд хэмжээний уулзалт Египетэд болно

Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоож, энх тайвныг тогтоох асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж Египет улс мэдэгдлээ. Уг уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хамт зохион байгуулна. Египет улс өнгөрсөн хугацаанд Израиль болон Хамасын гал зогсоох хэлэлцээний зуучлагч орны үүрэг гүйцэтгэж байсан. Трампын санаачилсан гал зогсоох төлөвлөгөөг Израиль болон Хамас зөвшөөрсний дараа Египет дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай мэдэгдлээ. Одоогийн байдлаар Газын зурваст шинээр цохилт гарсан мэдээлэл гараагүй бөгөөд палестинчууд дүрвэгсдийн хуарангаас гэртээ харьж эхэлжээ.

Египетийн ерөнхийлөгчийн албанаас дээд хэмжээний уулзалт Даваа гаригийн үдээс хойш зүүн нутгийн Шарм-эль-Шейх хотод уулзалт болно гэж мэдэгдэв. Үүний гол зорилго нь  Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоож, Ойрхи Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг бий болгох хүчин чармайлтыг нэмэгдүүлэх юм. Эхний ээлжид 20 гаруй улс, орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байна. Тухайлбал, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар оролцоно гэж мэдээлж байна. Тэд энх тайванд хүрэх замыг баталгаажуулахыг эрмэлзэж байгаа юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху оролцохгүй гэж мэдээлж байна. Мөн Хамасийн удирдагчид оролцохгүй гэж Франс Пресс агентлагт мэдээлжээ. Энхийн хэлэлцээрийн эхний үе шатанд тохиролцсоны дагуу Хамас гал зогсоосноос хойш 72 цагийн дотор барьцаалагдсан бүх хүмүүсийг суллах ёстой.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж