Б.Жавхлан: ТББХ-ны хурлыг хойшлуулсан нь Үндсэн хууль зөрчлөө

Б.Жавхлан: ТББХ-ны хурлыг хойшлуулсан нь Үндсэн хууль зөрчлөө

Б.Жавхлан: ТББХ-ны хурлыг хойшлуулсан нь Үндсэн хууль зөрчлөө

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2025.10.13/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад дараах мэдээлэл өглөө.


-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үргэлжилж, Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. УИХ-аар 2026 оны төсөв хэлэлцэж байгаа цаг үед энэ хэр зөв алхам бэ. УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий гишүүний зүгээс Засгийн газрын асуудлыг цаг алдалгүй хэлэлцэх ёстой, хийх ажил их байна гэж мэдэгдсэн. Та юу гэж үзэж байна?

-Одоо өвөл болох гэж байна. Гэтэл төсөвгүй сууж байна гэдэг нь 2026 оны хувьд эдийн засаг, нийгэм болон төсөв дагасан маш том хүлээлт тодорхойгүй болж байгаад маш их харамсаж байна. Энэ долоо хоногийн хуваарьт төсөв хэлэлцэх, Засгийн газрын асуудлууд орсон байна. Эрх биш Үндсэн хуулийн заалт, цагалбартай учир Пүрэв, Баасанг гаригт хэлэлцэх байх. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-гоор Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж цааш дүгнэлт гарч явах ёстой. Гэтэл хойшлуулаад явж байна гэдэг үнэхээр тодорхойгүй юм. Төрийн байгуулалтын байнгын хороо /2025.10.10/ шөнөжин хуралдах боломж байсан. Өмнө нь олон удаа шөнөжин хуралддаг байсан.  Өнгөрөгч Баасан гаригт /2025.10.10/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаа дуусгаж, өнөөдөр /2025.10.13/ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж асуудлуудыг нэг тийш болгож төсөв хэлэлцсэн бол улс эх оронд хэрэгтэй байна.

Ялангуяа өнөөдрийнх шиг ирцтэй холбоотой асуудлаар байнгын хорооны хурлыг ямар ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулах нь УИХ-ын дэгийн тухай хууль, Үндсэн хуулийг зөрчих асуудал болж байгаа юм. Нэг үгээр тов зарласангүй, хурал болохгүйг зарласан. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр тав дахь /2025.10.10/ өдрийн ирцээр явагдах ёстой. Энд үг хэлэх гэж нэрс өгсөн УИХ-ын гишүүдийн эрх бол үг хэлэх болохоос хариулт нэхэх биш. Энэ нь олон нийтэд ил тод явагддаг процесс. Тийм болохоор явуулах боломжтой байсан. Мөн ирцэд орсон гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй гэдэг шалтгаан байж болохгүй. Байхгүй байгаа гишүүд эсрэг санал гараад явж байдаг. Үүнийг иргэд бүр мэддэг. Гэтэл зориудаар хойшлуулж байгаа нь сэжигтэй үйлдэл юм.

Хурал даргалагч нар том ч бай, жижиг ч бай алх барьсан хүмүүс хэт нэг талыг барих нь муухай харагдана. Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг юм шиг байгаа юм. Төсөв батлагдахгүй байна гэдэг  сандал ширээний асуудал огт биш.  Энэ нь улс орны асуудал юм. 2026 онд улс орон яаж явах, төсвийн бодлогоос хамаарч хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид ажлаа төлөвлөнө. Гэтэл төсөв байхгүй бол хөдөлмөрийн доод хэмжээгээр төрийн алба хаагчдын цалинг тооцоолж олгоно. Нөгөөтэйгүүр, төрийн ажил зогсож болохгүй. Гэхдээ хөрөнгө оруулалт болон бусад томоохон төсөл арга хэмжээнүүд бүгд зогсоно, завсарлана гэсэн үг. Энэ бол УИХ тарах асуудал багадна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүснэ. Одоогоор АНУ-д ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Нэг үгээр төсвөө баталж чадахгүй, маш хүнд байдал үүссэн байгаа. АН-д хандаж хэлэхэд, төсөв буцаагаад хэрэггүй, асуудал сайжрахгүй. Асуудал сайжрах гарц байвал УИХ-ын хэлэлцүүлэг дээр ярьж, засаж явах бүрэн боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-10-13 59.153.114.74

Угаасаа энэ УИХ бүх л хууль зөрчөөд байгаа юм биш үүүүүү

Avatar

Нэргүй 2025-10-13 103.57.94.207

Чи үндсэн хууль тайлбарлахгүй ээ татварын чөтгөр минь. Компаниудыг элгээр нь хэвтүүлж боолчилж байгаа комунист

Avatar

Нэргүй 2025-10-13 103.145.234.33

Энэ одоо Монголыг ядууруулж ханаагүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.190.137

энэ гэж Монголын санхүүг ёстой будилуулж байнаа, оруулж байгаа төсөв нь гэж хөгийн юм, үүний төлөө нэн даруй огцруулах ёстой нөхөр байгаа юм,

Avatar

Нэргүй 2025-10-13 203.91.115.39

Хулгайч Жавхлан төсвөө татаж ав. Нийт зардлаа 7 их наядаар танаад оруулаад ир.

Avatar

Зочин 2025-10-13 103.229.121.64

Хрущевийг амралтанд байх үед нь түүнд албан тушаалаас нь чөлөөлөх тухай дуулгах болж. Хэн дуулгах вэ гэсэн яриа болж, хэрэг бишэдвэл хохирч мэднэ гээд дарга нар цааргалаад байж Тэгээд ГУРВАН НҮҮРТЭЙГЭЭР НЬ МИКОЯНЫГ явуулъя гэсэн гэдэг. Микоян Сталиныг шүтдэг байсан ч түүнийг буруутгахад гол үүрэг гүйцэтгэж. Хрущевийг дэмждэг байж. Тэгээд гурван нүүртэй гэдэг хоч авч.Манай ЖАВХЛАН гурав битгий хэл олон нүүртэй юм уу гэмээр байх юм. ОЭ түүнийг ноён нуруу нь хугараагүй бол гэнэ лээ

Avatar

зочин 2025-10-13 59.153.114.74

Энэ УИХ, ЗГ зөрчөөгүй хууль байна уу

Avatar

Нэргүй 2025-10-13 203.23.199.2

5 дахд үг хэлсэн асуулт асуусан болгон нь хэр тэнэгээ баталсан тул өнөөдөр ичээд ирсэнгүй тэгээд ч хүчний харьцаа АБ-н талд биш болсоныг мэдрээд хамаагүй солиорч худлаа ярих хүнгүй болж

Avatar

сонгогч 2025-10-13 202.9.46.150

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
### Эдийн засаг ба үйлдвэржилт
* **Эрдэнэттэй дүйцэх 20 том үйлдвэр** байгуулах боломжтой. (Эрдэнэт үйлдвэрийн өртөгийг өнөөгийн ханшаар тооцвол \~2 их наяд).
* **Нүүрснээс шингэн түлш боловсруулах 5–6 үйлдвэр**, байгалийн хий боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүдийг барьж, Монголыг экспортлогч орон болгох хэмжээний хөрөнгө.

Avatar

Гуцөө 2025-10-13 202.9.46.25

өөрийнх нь нүүрс тээврийн хулгайг ярих цаг нь болсон байна.

Avatar

Нэргүй 2025-10-13 202.126.89.230

Xogiin Doliison dolir urvagch p
izda nahui Xvkiin bugsni vs Javhlan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж