УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг өнөөдөр 11:00 цагаас үргэлжлүүлж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай П.Сайнзориг нарын 54 гишүүний гаргасан саналыг хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд харъяалагдах 32 гишүүнээс Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.Хэрлэн, С.Зулпхар, М.Бадамсүрэн нар л ирэв. Харьяаллын бус гишүүнээс огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, мөн Сангийн сайд Б.Жавхлан нар ирэв.
Уг байнгын хороонд харьяалалтай Н.Номтойбаяр, О.Алтангэрэл, Б.Батбаатар, О.Саранчулуун нар Ерөнхийлөгчийн айлчлалд багтан Энэтхэг улсыг зорьсон тул хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хэлж болно.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралтай давхцан энэ цаг мөчид УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, нууцад авсан нүүрсний оффтейк гэрээ хийгээд УИХ-ын даргыг огцруулах асуудалд ямар байр суурь баримтлах талаар ярилцаж байв. Иймээс тус бүлгийн гишүүд байнгын хорооны хуралд оролцож чадаагүй шалтгааныг харгалзан үзэж болох талтай.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Ж.Баярмаа, А.Ганбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Л.Гантөмөр, Д.Энхтуяа, Ч.Лодойсамбуу, Ц.Туваан, Ө.Шижир нар харьяалагддаг.
Харин ХҮН намаас Г.Уянгалянхуа, Т.Доржханд нар дээрх байнгын хороонд харьяалагддаг ч ирсэнгүй.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Л.Энх-Амгалан нар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцоогүй нь ирцээр “бойкот” хийж хуралдааныг гацаах сонирхлоо гүйцэлдүүлэв үү гэж хэлж болохоор байгаа юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Байнгын хороонд харьяалалтай таван гишүүн оролцож үргэлжлүүлэх нь оролцооны тухайд учир дутагдалтай. Учир нь тус байнгын хороо 32 гишүүнээс бүрддэг. Уг байнгын хорооны хурал нь өнгөрсөн Баасан гаригт /2025.10.10/ эхэлсэн тул өнөөдөр үргэлжлэх ёстой байсан. Энэ тохиолдолд гишүүдийн ирц хамаарахгүй хурал үргэлжлэх боломжтой байсан гэж Сангийн сайд Б.Жавхлан нар мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, Баасан гаригт эхэлсэн ирцээрээ хурал үргэлжлэх боломжтой бөгөөд санал хураасан нөхцөлд ирээгүй гишүүдийн ирц эсрэг гарна.
Нөгөө талдаа долоо хоног бүрийн Даваа гаригт 10:00 цагаас УИХ дахь Ардчилсан нам, МАН-ын бүлэг хуралддаг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг үдээс өмнөдөө зарлах нь бүлгийн хуралтай давхцаж ирцэд нөлөөлж болзошгүйг урьдчилан таамаглах ёстой байсан ч давхцуулсан нь санаатай үйлдэл байв уу гэж харж болох талтай.
Учир нь, УИХ дахь МАН-ын бүлэг 35, 33-аараа хуваагдан нэг хэсэг нь Засгийн газраа хамгаалж буй бол нөгөө хэсэг нь УИХ-ын даргыг хамгаалж байгаа. Зөрчилдөөнөөсөө болж өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаж чадаагүй. Гэхдээ УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын бүлэг, мөн бусад улс төрийн хүчнүүдээ үдээс өмнө хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэхийг нь мэдсээр байж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр 11:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр тов тогтоосон нь анхнаасаа үр дүн базаахгүй гарахыг тооцсон тооцоолол байв уу гэж харж болохоор буй.
УИХ-ын түүхэнд Ерөнхий сайдыг огцруулах асуудал ийн ирцээс болж хойшилж байсан удаагүй. Харин энэ удаад МАН-ын бүлгийн гишүүд өөрсдөө “бойкот” хийсэн нь тэр дундаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан талд зогсож буй гишүүдийн хувьд хүссэн үр дүн нь гарахгүй гэж үзсэнээс ийн “бойкот” хийж, асуудлыг гацаав уу гэж хэлж болохоор байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнгөрсөн Баасан гаригт /2025.10.10/ эхэлж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Нүүрсний оффтейк гэрээгээ Г.Занданшатар дарга та өөрөө тайлбарла. Таныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үед эхэлсэн асуудал” гэж хөндөж суусан. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд “Нүүрсний оффтейк гэрээ надад хамаарахгүй асуудал” гэж сөрж суусан билээ.
Өнгөрсөн хоногуудын хамгийн халуун сэдэв болсон нүүрсний оффтейк гэрээ тойрсон асуудал дээр хариуцах эзэн олдохгүй ийн бие биерүүгээ чихсэн дуулианыг өнөөдөр үргэлжлүүлэн сонсч, халуун дээр нь асуудлыг мухарлахыг хүссэн хүн олосн байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.
Г.ХОРОЛ
3,593.62
















































Hoch 2025-10-13 202.55.188.119
"AR MONGOLCHUUDIN" min HUGJILIN TULUU heze tuushtai bj ireegvi.HUGJILIG hoish tatddag,chuhal asuudaltai "Huralig baingl orhij gsrch yvdag en (an hujanudig) hele chi??!!..chini (an hujsnud)chn heze ch sain ym hih doldoinud bish!!!!..zvgeerl zailtsga ter (hujaruga)??!!!!
зочих 2025-10-13 59.153.112.221
Угаасаа хууль бусаар Ард Түмний хүсэл зорилгын эсрэг сонгууль луйвардаж гарч ирчхээд Бидний дээр сандайлсан луйварчид үнэнд гүйцэгдлээ тараа үнэхээр өөрсдөө шуналынхаа тачаалдаа дийлдэн таниуллаадаа
Зочин 2025-10-13 59.153.112.149
ОЮУНЭРДЭНЭ АМАРБАЯСГАЛАН НАР Ч ЁСТОЙ ЗУУРАЛДАЖ БАЙХ ШИВ ИЧИЖ ҮХМЭРҮҮД ЮМАА ЯАСАН МИЕЭ. ЭНХБОЛД ЫГ ЯАЖ БАЙЛАА ОДОО ӨӨРСДӨӨ ЭНХБОЛДООС 1000000000- ТАА ДОР БУЗРУУД ЮМ ХӨӨЕ. АРИУНЗАЯА ХӨГШНИЙГ ХУЛГАЙЧУУДТАЙ ЭХ ОРНОО ХУДАЛДАНА ГЭЖ ДААНЧ САНАСАНГҮЙ
сонгол мэргэнболтугай 2025-10-13 66.181.188.166
Шинэ залуу гишүүдийн өмнө хулгайчдын талд уу? Хулгайтай тэмцэх засгийн талд нэгдэх үү? гэх хүндхэн сонголтын өмнө ирлээ. Хулгай худлын эсрэг хараа хурц, ,ухаан саруул байх болтугай
Хуудуутай явдалыг арилгахад нэгдэх үү?Шинэ залуу гишүүд ээ 2025-10-13 66.181.188.166
Оюун-Эрэнэ,Ариунзая будлиан эзэн Сахалрт эр тэргүүтэй Амарбясаглан нүүрсний багийн 8 гишүүд яагаад хуралдаа өнөөр очсонгүй вэ? Ичсэн юм болов уу? Гэнэт ганцхан өдөр ичих булчирхайн ажиллаа гэж үү?
Ravsal 2025-10-13 73.172.207.242
Oyun-Erdene iiig arai gej zailuulsan, z** chini ergej irehdee zusee huvirgaj ireed bdag har l***r yum daa.
Нэргүй 2025-10-13 103.57.94.171
Монгол Ардын Намын дарга тамгаа аваад оргочихсонсон, олдохгүй байгаа юм биз дээ ! Эна намыхан ч тэгэх цаг нь болсоон болсон !
Нэргүй 2025-10-13 66.181.176.212
КРАНАР ӨРГҮЛЖ УИХ ДАРГА БОЛСОН ДҮЛЗЭНГ УИХ ЭРГҮЛЭН ТАТИ
Нэргүй 2025-10-13 103.57.94.171
МАН бол мөхөж бгаа аварга организм гэж хэн хэллээ ! Яг үнэн юмшүү, одоо л эцсийн амьсгалаа татаж бна доо !!!
Зочин 2025-10-13 150.228.177.10
УИХ унэхээр мулгуу этгээдуудээр дуурчээ!!!
Нэргүй 2025-10-13 59.153.113.74
төрөөр наадагч эдгээр залуусыг байх газар байлгахгүй бол улсаар тоглоод дуусгалаа
Нэргүй 2025-10-13 188.162.254.86
Монгол улсад 35 туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
zz 2025-10-13 183.177.107.4
alert(document.cookie)
Нэргүй 2025-10-13 66.181.179.226
Занданшатарын засгийн газрын асуудал ярьж байхад аль хэдийнээ огцорчихсон Оюун-Эрдэнэ ч гэх шиг ккк. Монгол улс ИЙМЭРХҮҮ ТЭНЭГҮҮДЭЭР ДҮҮРСЭН болхоор л хөгжждөггүй юм шүү дээ
Нэргүй 2025-10-13 66.181.179.226
АН-ын гишүүн хуралд суухгүй бол "харалзан үзэж болох талтай" харин МАН-ын гишүүн бол ямар ч шалтгаантай байсан "заавал хуралд суух ёстой" юм гэнэ дээ. ХОРОЛ гэж нэртэйгээ таарсан таар шуудай минь тэнэгтэхээ больж үз
Сүхээ 2025-10-13 103.212.162.102
Манай нөгөө эх оронч экс ЕС маань яасан аан, ккк зэс нь цухуйгаад илт танигдаад ирлээ шүү ард иргэд бидэнд, хэн байсан нь. Хуурамч эх оронч , мэдлэг боловсрол, удам угсаа, хүн чанар ёс зүйгүй этгээд гэдэг нь одо ТОВ тодорхой боллоо доо. Дандаа л ТВ гарах болгонд хов ярьж харагдах юм. Оюук, АБ хоёр хоёуул новч хүн ХОГНУУД юмаа.
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ НЬ ЗАНДАНШАТАРЫН НЭР ХҮНДЭД МУУ ШҮҮ ДЭЭ 2025-10-13 103.229.121.64
БХ-ны хуралдаанаар ил болсон зүйлс:1/ ЗГ 31 оффтек гэрээг ил болголоо гэсэн чинь 2022 онд ОЭ-ийн ЗГ ил болгосон байжээ. 2/ ЗГ-ын 55-р тогтоол шиг тогтоол өмнө нь гарч байсан, Сайнзориг оролцсон гээд байсан чинь уул уурхайн том копаниуд ийм тогтоол гаргуулахаар сайд Жавхланд хандаад ОЭ зөвшөөрөхгүй байсныг энэ ЗГ шийджээ. 3/Германы хэвлэлд АБ-г уул уурхайтай холбоотой гэсэн байна гэсэн чинь манайхаас энэ мэдээг гадаадын хэвлэлд нийтлүүлсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэнэ.
Нэргүй 2025-10-13 59.153.113.105
ӨҮДИгийн угаадас долоосон Ухнаагийн поп их мөнгөөр угжуулж дээ
Иргэн 2025-10-13 122.201.31.78
энэ Бэрхийн мангарйн гай хэзээ дуусах бол..
зочин 2025-10-13 66.181.187.252
Гайсаад байх зүйл ерөөсөө байхгүй, Ерөнхий сайдаар хэнийг ажиллуулах талаар л санал зөрөлдөж байна Бусад нь гүтгэлэг л биш, Ийм асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж шийдвэрлэх ёстой
зочин 2025-10-13 202.21.119.242
Хортой хавдар энэ хэдэд байгаа юм биш үү Л.Оюун-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, О.Саранчулуун, Л.Энх-Амгалан
зочин 2025-10-13 66.181.187.252
Амарбаясгалан, Занданшатрын бүлэглэл үүссэн асуудалд дүгнэлт хийж, хэлэлцэж тохир, Нийгмийг самуун байдалд оруулж хүндрүүлж хэрхэвч болохгүй, Хамгийн зөв шийдвэр бол одоогийн УИХ,Засгийн газрын удирдлагыг хэвээр авч үлдэх нь явдал болов уу, Хууль зөрчсөн гэгдээд байгаа асуудлуудыг хуулийн холбогдох байгууллагууд шалгаж үнэн зөвийг тогтооно биз
Хм 2025-10-13 202.9.46.25
Хулгайтай эвлэрэх, хулгайчтай тохиролцоо хийж үл болно.
Сонгогч 2025-10-13 103.229.122.123
Оюун-Эрдэнэ пяздук зайлаач ээ. Энэ н**ш ЕС байхдаа иргэд болон ААН татварыг 6 удаа нэмж элгээр нв хэвтүүлсэн н**ш. Тэгээд одоо хагартлаа хулшхй хийж баяжаад өөр юу хүсээд байгаа пяздук вэ. Амарбаясгалантайгаа зайлаад өгөөч…
Нэргүй 2025-10-13 66.181.186.32
Оюунэрдэнэ одоо болио. Хамгийн удаан засаглачихаад юу ч хийгээгүй.
Зочин 2025-10-13 64.119.29.46
Намын нэр хүнд унагаж засаг ргцруулахаар бгаа гишүүдэд хэлэхэд ийм хүнд төсөв батлах өвөл хаяанд ирсэн үед хэрэггүй шүү дээ урьдах ажиллаа хий