УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.10.13/ танилцууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит/2025.10.13/ хурлаараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар баталсан "Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай" тогтоолын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 2020-2022 онд байгуулсан нүүрс нийлүүлэх 36 оффтейк гэрээний талаар мэдээллийг сонслоо. Энэ гэрээний цаана өнгөрсөн 10 жилд ямар асуудал болж өнгөрсөн талаар зах зухаас нь ил гарч байна. Яагаад аж ахуйн нэгжүүдийн гэрээг төрийн нууц нэрээр авч, хулгай хийдэг асуудал хэзээнээс эхлэлтэй вэ гэдгийг та бүхэн судлаарай. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулж асуултад хариуллаа. Ирэх долоо хоногт би албан бланк дээр Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Зөвхөн энэ хуульд хоёр, гуравхан зүйл хэлэхэд, 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Төрийн нууцын тухай хууль гэж байсныг Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж өөрчилсөн. Энэ онд аль улс төрийн хүчин эрх барьж байсан үе вэ. Тэр үед яг ийм аж ахуйн гэрээнүүдийг төрийн нууцад авах үүд хаалгыг нээж, үүнээс хойш энэ хулгай эхэлсэн. МАН-ын үнэмлэхүй олонх болсон Засгийн газар, парламентын бүрэлдэхүүнээс ийм шийдвэр гаргасан. Системийн авлигыг хэрхэн үүсгэсэн тухай асуудал шүү.
Ингэснээр нэгд, байгууллагууд гэрээг нууцад авдаг эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Хоёрт, түүний өмнөх хуулиар зөвхөн УИХ-аар хуульчлан заасан 62 асуудлаар нууцад авдаг байсныг 300 орчим асуудлыг нууцад авах эрхийг Засгийн газарт өгсөн. Гуравт, төрийн өмчит компаниуд гэрээгээ нууцад авах боломжтой болсон.
Ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн асуудлаар ярилцлаа. Энэ асуудлыг хэлэлцэж дуусах хуулийн хугацаа нь 2025 оны аравдугаар сарын 17-н буюу Баасан гариг байгаа. Тэгэхээр өнөө маргаашдаа энэ асуудал шийдэгдэхгүй болов уу. Тийм учраас АН-ын бүлгээс гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Нэгд, Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлагыг АН-ын бүлгээс тавьж байна. Хоёр албан тушаалтны асуудал биш. Нэг намын асуудал институци хоорондын асуудал боллоо. Багш, эмч нар нь мөнгө төсөвгүй Төв талбай дээрээ жагсаж байна. Эрчим хүчний салбар нь лаа шүдэнзээ бэлдэх түвшинд хүрсэн байна. Тийм учраас энэ бүхэнд цэг тавьж, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэх ёстой. Улс орны асуудал болж хувирах нөхцөл байдалд очиж байна. Аль нэгийг нь дангаар хэлэлцэх ёсгүй. Хоёрт, АН-ын бүлэг асуудлыг хэлэлцээд, нэгдсэн чуулганы санал хураалтыг хүртэл байр сууриа нэгтгэж, олон нийтэд зарлахгүй. Бид тэр үедээ л нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Тэрнээс өмнө АН-ын гишүүд тодорхой итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж болно. Гуравт, эрх баригч нам хоёр тал болж байна. Энэ хуралдааныг цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга чуулганыг ахалж, хуралдуулах ёстой. Ардчилсан нам Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суухгүйгээр бойкотлосон зүйл байхгүй.
3,593.62






















































Нэргүй 2025-10-13 103.57.92.121
яагаад илт нэг талд нь ороод байнаа…
ZAZA 2025-10-13 183.177.107.4
alert(document.cookie)
Зочин 2025-10-13 122.201.31.26
Энэ тэнэг дарга чинь илт нэг талыг бариад, АН-ыг шороотой хутгаж байна даа. Нам дамжсан бүлэглэлийн төлөөлөл
Зөв 2025-10-13 202.9.46.25
зэрэг хэлэцүүлбэл ТББХ-ны ирц сайжирна.
Мөнх 2025-10-13 66.181.190.211
Төрийн з өндөрлөгө гээд бгаа гурвыгаө цуг хэлэлцсэн нь зөв болох байх аа. Бүх хорны цаана Хүрэлсүх бгаа гээд бгаа ш дээ. Тэгээд ч хүрэлсүх өөрөө хэлэхдэж Оюун Эрдэнэ, Амарбаясгалан нарын ах, тэднийг сургасан, татаж чангааж дарга болгосон гэсэн ш. Хариуцлагыг дүү нартайгаа хамт үүрч огцорсон нь шудрага шүү.
Нэргүй 2025-10-13 66.181.179.252
Гүрийж байгаад төсөв хэлэцэх хугацааг өнгөрүүлж их хурлыг тараагаад дахин сонгууль хийвэл МАН бүрэн шившгээ тарьж албан тушаалын төлөө л бол намын үэл санаа эв нэгдэл хэн ч биш болсон болохоор АН ялна шүү
Нэргүй 2025-10-13 66.181.180.131
чи нэг их баярлаж хөөрөөд яахав дээ МАН нэг учраа олох биз дээ муу эр борооноор гэгчээр басдалимдуулах гэж зүгээр дараачийн сонгуульд яаралгүй бэоэлд
Нэргүй 2025-10-13 202.126.89.230
Darvalzaad bgaarai Cogtgerel amisgaa chi.
Зочин 2025-10-13 103.229.121.64
2 асуудлыг зэрэг хэлэлцэнэ гэсэн дэг чбайхгүй, боломж ч байхгүй
Ардчиллыг дэмжигч 2025-10-13 66.181.161.111
ХОГНУУД МИНЬ ТА НАРЫГ 1996-2000 ОНД, БАС ТЭРНЭЭС ХОЙШ НААД МАН ЧИНЬ ЯАЖ ХАГАРАЛДУУЛЖ ЯВСНЫГ БҮҮ МАРТААРАЙ ДАА. НАМЫНХАА ТАЛЫН ДЭМЖЛЭГ БАЙХГҮЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИХ ГЭЭД Ч ХЭРЭГГҮЙ, ӨӨРСДӨӨ ОГЦРУУЛНА ГЭЭД БАЙГАА ИХ ХУРЛЫН ДАРГЫГ ДЭМЖИХ ГЭЭД Ч ХЭРЭГГҮЙ. АЛЬ АЛИНЫГ НЬ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ НЬ ДЭМЖЭЭД ЯВ.
зочин 2025-10-13 66.181.187.252
Энгээд байвал зөрчил улам ширүүснэ, УИХ ажиллагаа зогсохоос өөр замгүй болно, Улс орон үймээн самуун дампуурал рүү л орно Эдийн засаг иргэдийн амьдрал хүндрэнэ,Энэ нь АН-д ашигтай юм уу, Асуудлыг зөвшиж байж шийдэх хэрэгтэй, Өөрийн эрх ашгийг бусдад тулгаад байвал үр дүнд хүрэхгүй
Нэргүй 2025-10-13 66.181.185.147
АН санал хураах хүртэл хумсаа нуухаа зарлаваа. АН болбоос нам нэртэй, луйврын хамгийн том бүлэглэл гэдгийг дийлэнх зөвшөөрдөг. Ойрд тэд өдөр бүр ил далд жүжиг тавьж нар нь гарч байх шиг
Нэргүй 2025-10-13 202.21.126.30
Дотроо бас 2 хуваагдчихсан, саналаа нэгтгэж чадаагүй л байхгүй юу
зочин 2025-10-13 103.212.116.130
Авилгалын эх үүсвэрийг тавьсан ЭБЭ агаа нь Амеркаас зааварлаа юу…"бусинуулагчид"-аа бүү горьд
Нэргүй 2025-10-13 66.181.164.157
Азийн Африк болгох эрх Та нарт байхгүй.
Зочин 2025-10-13 64.119.29.46
За даа эд нарын ингэж шоудахь нь зөв шүү дээ ман өөрсдөө ийм байдалд оруулсан ийм болгосон хүн нь их хурлын дарга шүү дээ зүгээр л ажиллаа хийгээд ёрөнхий сайдад намын даргын ажиллаа өгөөд л явах бсан юмыг сайн зориг энэ 2 өөр дээрээ гал авчирсан хүмүүс шүү намын нэр хүндийг шороотой хутгасан хүн бол эдгээр хүмүүс
сонгогч 2025-10-13 202.9.46.150
МОНГОЛ УЛС БАЙГАЛИЙН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД 4 /15/ -рт ЖАГСДАГ БАЯН ОРОН.
ХАРИН БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧДААРАА №1-д ОРНО.
МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ, ИРГЭД НЬ ЯДУУ БАЙГААГИЙН УЧИР НЬ ЕРДӨӨ ЭНЭ.
Зочин 2025-10-13 202.126.89.192
АН -ын зөв юуун хууль цаана чинь төр эргэх гээд сүйд болж байна
МАН-ын хулгайч нарыг шоронд хатаа 2025-10-13 202.21.113.238
О.Цогтгэрэл даргаа МАН-ын хулгайчууд Баасан гарагт ТББХ-ны хурлаа зориуд завсарлуулаад амралтын өдрөөр том хор найруулаад УИХ-ын дарга АДминерал Амарбаясгалан, ЗШ нар огцоруулах асуудлаа харилцан эргүүлэн татахаар болсон гэж тамхины цэгээс мэдээлсэн шүү. Хулгайчууд Монголын төрийг ингэж дампууруулж байна. Гол зохион байгуулагч нь Данх, Жонхуу, АДминерал Амарбаясгалан, хорчин Баатар нар гэнэ. Манай АН алалцах хэрэгтэй шүү. Одоо л жинхэнэ сөрөг хүчин гэдгээ харуулах хэрэгтэй.
Нэргүй 2025-10-13 66.181.186.32
УИХ даргыг тэр дэд даргатай нь хамт огцруулах шаардлагатай
Нэргүй 2025-10-13 202.126.88.111
Зөв,,,,,
Нэргүй 2025-10-13 66.181.190.137
зэрэг хэлэлцэх ёстой гэсэн хуулийн заалт хаана байгаа юм, тэгэх ёстой, ингэр ёстой гээд та нар хуулийн өмнөөс шийдвэр гаргаад байж боохгүй шүү дээ, энэ нэг нөхөр ч дээ, улс төрд дэндүү жижигдэх юмаа даа, ямар ч итгэл үнэмшил байхгүй байна,
Нэргүй 2025-10-13 202.126.88.84
ЭНЭ ЦОГТГЭРЭЛ ХҮҮКД БӨЛДӨГДҮҮЛСЭН ЭРДЭНЭ-2 БОЛЛОО ШҮҮ