ОХУ: Цэргүүдээс мөнгө луйвардаж байсан схемийг илрүүлжээ

ОХУ: Цэргүүдээс мөнгө луйвардаж байсан схемийг илрүүлжээ

ОХУ: Цэргүүдээс мөнгө луйвардаж байсан схемийг илрүүлжээ

Украинд цэргийн алба хаахад зориулсан цалин, урамшууллыг залилсан хэргээр дөрвөн эрэгтэйг баривчилсан гэж ОХУ-ын Дотоод хэргийн яам Баасан гаригт (2025.10.11) мэдэгджээ. Мөрдөн байцаагчдын олж тогтоосноор, тухайн эрчүүд нийт 2.5 сая рубль буюу 30,800 ам.долларын гурван залилангийн хэрэг үйлдсэн. Үүнээс гадна 40 гаруй хүнийг залилсан бөгөөд хохирлын хэмжээ нь 80 сая рубль буюу 985,500 ам.доллар давсан гэж үзэж байна. Зарим хохирогчид нь Украинд байлдаж байхдаа амиа алдсан байж болзошгүй байна.

Цагдаагийн мэдэгдэлд дурдсанаар, Санкт-Петербург хотын оршин суугч болон хөрш зэргэлдээх Псков мужийн гурван эрэгтэй өмнө нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас татгалзаж байсан эрчүүдийг гол төлөв хохироосон.

Тодруулбал, сэжигтнүүд 2024 оны дунд үеэс эхлэн цэргийн албанаас хасагдсан эрчүүдийг цэргийн алба хаахад нь тусална гэж худал хэлж, цэргийн комиссартай холбож өгдөг зуучлагчийн дүр үзүүлж байсан. Улмаар цэрэгт элсүүлэхийн тулд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгнө гэж амлаж, хариуд нь цалин ,урамшууллын мөнгөнөөс нь хувь авдаг байв. Гэхдээ улсаас мөнгө авахын тулд цэргийн албанд элсэгчид заавал банканд данс нээлгэх ёстой байдаг. Тиймээс сэжигтнүүд цэргүүдийн цалин, урамшууллаас хураамжаа суутгана гэх нэрийдлээр банкны карт болон онлайн банкны нууц үг, нэвтрэх нэрийг нь шаарддаг байжээ. Дараа нь цэргүүдийн данс дахь бүх мөнгийг авдаг байсан гэж Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Цагдаа нар сэжигтнүүдийн гэр, зуучлах газарт нь нэгжлэг хийж, электрон бараа, банкны карт, хуурамч тамга болон бичиг баримтыг хураан авчээ. Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк хэлэхдээ, цагдаа нар уг схемийн бүх хохирогчдыг олж тогтоохоор ажиллаж, залилангийн бүлгийн хөрөнгийг хурааж, хохирсон хүмүүст нөхөн олговор олгохоор ажиллаж байна. Уг хэрэгт холбогдсон дөрвөн залууг урьдчилан хорих ангид байлгаж, залилангийн хэргээр 10 жил хүртэл хорих ялаар шийтгэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-13 66.181.177.210

Орост украйны дайнд яваад амьд эргэж ирэх боломж бараг л байхгүй юм байна даа, нэг бол укруудад алуулна үгүй бол мөнгийг нь авах гээд оросууд нь нухчихана, нэг жил байлдсан цэрэгт өчнөөн мянган доллар төлөх гэж байхаар нухчихсан нь засагт ашигтай, үхсэн хүнд мөнгө төлөх хэрэггүй ш дээ, үнэхээр гайгүй байлдсан нэгнийг нь бол баатар цолоор нэхэн шагнаад л бол оо

Avatar

Нэргүй 2025-10-13 103.168.34.202

Manai hurelsug danhiin amarbayasgalan hulgaichind hajuud cofee mongo hulgailsan ivan bna 10 ihdene manai ene hed eook darga bolood baij baihd cofee mongo deer aarai hahah

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж