Д.Ганбат: Зовлонгийн түргэн Засгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй

Д.Ганбат: Зовлонгийн түргэн Засгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй

Д.Ганбат: Зовлонгийн түргэн Засгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Ганбат өнөөдөр /2025.10.13/ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Жаргалын удаан, зовлонгийн түргэн гэж Монголын ард түмэн ярьдаг. Монгол Улс нийтээрээ ийм байдалд орчихсон үед засаг төрийн асуудлаа хурдан түргэн шийдэх хэрэгтэй.  Өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу гээд шил дарсан их ажил байна. Гадаа эмч, багш нарын жагсаал болж байна. Эрүүл мэндийн даатгалын сан хувхайрсан, хүүхдүүд 60, 70-уулаа нэг ангид хичээллэж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ хаданд гарсан, доллар, юанын ханш ямар байгаа билээ, хэрүүлээс илүү засаг төрд хийх ажил их байна. УИХ-аар хэлэлцээд ирэхээр ард түмнээс нуусан хаасан юм нь хулгай муу муухай нь их байдаг юм байна.  Улсын нууцад авдаг цөөхөн хэдэн юм байгаа. Аж ахуйн гэрээ, нүүрсний үнэ зэргийг улсын нууцад аваад байх шаардлагагүй. Ард түмнээсээ л нууцлаад байна. Хулгай хийсэн гэдгээрээ манай улс доог тохуу болж байна.

Засгийн газрыг огцруулах дээр бүлгийн шийдвэр, Ардчилсан намын  улс төрийн шийдвэр гараагүй байна, ярилцаж байгаад шийдвэр гаргах байх.

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг дэмжиж гарын үсгээ зурсан. З.Мэндсайхан гишүүн санаачилсан байсан. 60 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан байсан. Олонхийн байр суурь бол УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжиж байгаа юм байна гэж үзээд зурсан” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-10-13 103.212.118.191

АН-ЫН ПОРОРО БАС Л ПООПОРЧ ЭХЭЛЛЭЭ. 3 САР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХ ЯМАРЧ ҮНЭСЛЭЛ БАЙХГҮЙ. ХАРИНЧ АБ, ОЭ-ГИЙН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙГ БОСГОХ ГЭЖ ЧАРДАЙЖ БАЙНА. ХУЛГАЙ ХИЙСЭН, МАФИЙН СҮЛЖЭЭ ҮҮСГЭСЭН АБ, ОЭ+ ЖЕНКО+ХЕРО+НОМИН БҮЛЭГЛЭЛИЙН УЧРЫГ ОЛОХ НЬ 1 НОМЕРЫН АСУУДАЛ. ЗГ ОГЦРУУЛБАЛ МОНГОЛ УЛС ЖИНХЭНЭЭСЭЭ ТӨРГҮЙ БОЛНО. АН ИНГЭЖ ЭРГҮҮТВЭЛ 2028 ОНД САЙНАА ҮЗЭХГҮЙ. ОВОО ЮМ БАЙХ ГЭСЭН ОВООЛСОН БААС ХЭВЭЭРЭЭ АЖ..ККК

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.161.111

зөв. дэмжиж байна

Avatar

Зочин 2025-10-13 202.126.89.192

Бидон ч бас голыг нь олж хэлдэг хүн шүү

Avatar

зочин 2025-10-13 103.212.116.130

Бидон хаана л нүх гарахыг л амдан, өөрийгөө тоолгох гэхээс юуг ч шүүрч хутгалдах дуртай…Ер нь АН *л болох УИХ-ыг тарааж бусинуулдахад л бүх бодлоо төвлөрүүлж ТӨРД орохоор их зүйл бодож байгаа ч даан ч юу ч үгүй үлдэхээ мэдэхгүй яваа ..гэхдээ тарж+бутарч л байвал тэдний ажил бүтэж бгаа билээ..толгойгүй улсад бужигнах л сайхан даа…

Avatar

Зочин 2025-10-13 103.229.121.64

БИДОН ГАДНААС НЬ ХАРАХД ДҮНХҮҮ ДҮҮ БАЙВЧ БӨӨН ЗАЛЬНЫ ХӨРӨНГӨ ШҮҮ ЯНЗ НЬ

Avatar

Зочин 2025-10-13 103.229.121.64

бИДОН гАНБАА СҮҮЛИЙН ҮЕД ИХ Л БАЯРТАЙ ТВ-ЭЭР ГАРААД БАЙНА.НУТГИЙН ХАМ БАТТУЛГЫГАА ГАНЦ МОД- ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН СОНСГОЛООР НУМАН ТУЛГУУРТ ОРУУЛНА ГЭЭ БАЙГАА

Avatar

Зочин 2025-10-13 103.229.121.64

БИДОН ГАНБАА СҮҮЛИЙН ҮЕД ИНЭЭД АЛДААД Л ТУН БАЯСГАЛАНТАЙ ТВ-ЭЭР ХАРАГДАХ ЮМ.БАЯРМААТАЙ ХАМТ ГАШУУН СУХАЙТ_ ГАНЦ МОДНЫ ТӨМӨР ЗАМ ХОЛБОЛТЫН ГЭРЭЭГЭЭР СОНСГОЛ ХИЙЖ НУТГИЙН АХ БАТТУЛГА, ЦААШЛААД ОЮУН-ЭРДЭНЭ, НАМЫН АНД ТУВААН НАРЫГ НУМАН ТУЛГААРТ ОРУУЛНА ГЭЭД Л ДАВХИАД БАЙГГАА. .

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.186.32

Андуудаа ЗГазар унагахгүй шүү

Avatar

Зочин 2025-10-13 202.179.27.68

Унана, унагаана АН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж