Испанийн зүүн хойд хэсгийн Каталони мужид хүчтэй аадар борооны улмаас үер бууж, автомашинтай зорчиж явсан хэд хэдэн хүн замын голд үерийн уснаас гарах гарцгүй болсон талаар албаныхан мэдээллээ. Мөн цахим сүлжээнд Таррагона мужийн Ла Рапита, Санта Барбара зэрэг хотуудад шаварлаг үерийн ус их хэмжээгээр урсаж, замдаа тааралдсан бүхнийг хамж, сүйтгэж байгааг харуулсан видео бичлэгүүд цацагдсан байна.
Испанийн үндэсний цаг уурын агентлаг "AEMET" үер буусан мужуудад хамгийн аюултай нөхцөл байдлыг илтгэх улаан сэрэмжлүүлгийг зарласан байна.
Одоогийн байдлаар, үерийн улмаас амь нас хохирсон, бэртэж гэмтсэн дуудлага гараагүй байна. Каталонийн Иргэний хамгаалалтын агентлаг Таррагона мужийн Эбро Дельтагийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан бөгөөд "AEMET" 12 цагийн дотор 180 мм хур тунадас орох магадлалтайг сануулжээ. “Нөхцөл байдал хүнд байгаа, цаашдаа ч бороо үргэлжлэх төлөвтэй байна” хэмээн тус агентлагийн ахлах албан тушаалтан Кристина Висенте "La Vanguardia" сонинд мэдээлжээ.
Голдуу эрэг дагуу байрладаг "М editerranian Corridor" төмөр замын шугамын дагуух Барселона болон Валенсиа хотуудаас ирэх галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна. Сүүлийн өдрүүдэд Испанийн зүүн өмнөд хэсгийн хэд хэдэн бүс нутаг, тэр дундаа Балеарын арлууд хүчтэй аадар бороо, үерийн улмаас хохирол амсаад буй. Энэ эрс тэс цаг агаар Баруун Газар дундын тэнгисийн бүс нутагт бий болсон Элис шуурганаас үүдэлтэй ажээ.
3,593.62






















































Холбоотой мэдээ