Эстони улс Оростой хиллэдэг хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаав

Эстони улс Оростой хиллэдэг хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаав

Эстони улс Оростой хиллэдэг хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаав

Эстони улс Оростой хиллэдэг "Saatse Boot" гэх хэсгийн замын хөдөлгөөнийг түр хаажээ. "Saatse Boot" нь гутлын хэлбэртэй бөгөөд Эстонийн нутаг руу ороод гардаг Оросын газар юм. Эстоничууд уг хэсгээр зогсолтгүйгээр, зөвхөн дайран өнгөрөх байдлаар явж болдог. Яг тухайн хиллэдэг хэсэг нь км орчим үргэлжилдэг.

Гэвч орос цэргүүд хилийн орчимд байрших болсон тул Эстони улс тэр хэсгийн зорчих хөдөлгөөнийг хааж буйгаа Ням гаригт /2025.10.12/ мэдэгдлээ. ОХУ-ын нутаг дэвсгэрт ердийнхөөс илүү олон цэрэг ажиглагдсан тул ийм шийдвэр гаргажээ. Эстонийн хэвлэлд мэдээлснээр хилийн харуулууд эстоничуудын ашигладаг замын гол хэсэг рүү гарч зогсох нь ер бусын тохиолдол аж.

Дайны шууд заналхийлэл байхгүй ч гэлээ иргэдийн аюулгүй байдлыг бодолцон "Saatse Boot" хэсэгт зам хаасан байна. Хоёр улсын хил дээр нөхцөл байдал хурцдаж байна гэдэг бол хэтрүүлэгтэй мэдээлэл гэдгийг Ням гаригийн орой Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цахкна хэлжээ. Энэ үгээрээ тэр иргэдийн түгшүүрийг намжаахыг зорьсон бололтой.

Алсдаа "Saatse Boot" хэсгийн замыг хоёр улс хамтдаа ашиглахыг болиулах хэрэгтэйг Маргус Цахкна хэлэв. Угтаа бол Оросын нутаг дэвсгэрийг тойрч гарах өөр зам хэдийнэ баригдаад дууссан аж. Мөн одоогийн зохицуулалтыг түүхэн гажуудал гэж тэр хэллээ.

Өнгөрсөн сард Оросын сөнөөгч онгоцууд Эстонийн агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч, 12 минутын турш эргэлдсэний дараачаас тус улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй. Хэдийгээр оросууд өмнөхөөсөө арай илүү зоригтой, ил тод ажиллаж байгаа ч хил дээр нөхцөл байдал тайван хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.41.8

Хулмасны бузар аюултай. Хуламсаар бузартвал хэзээ ч хөгжиж дэвждэггүй. Хойд Солонгос, Куба, Венесуэль, Туркменистан, Сири гээд хуламсаар бузартсан улсууд зөндөө.

Avatar

Нэргүй 2025-10-13 178.174.229.45

OROS HULMASUUD GJ HORVOOGIIN HOG NUUD BH YUM DAA

Avatar

Нэргүй 2025-10-13 202.21.124.29

Манайх Асгатын мөнгөний ордыг тэр хавийгаа бэхлэж хилийн зурвасаа торлож авах хэрэгтэй байгаам даа

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.46.212

Өмхий Орос Путинг цааш нь харуул. Орос руугаа зайлцгаа. Үхэр Монголчууд

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.188.244

Бөгспутин удахгүй ээ,,,,оросууд нь буудан алнаа,,,

Avatar

зочин 2025-10-13 66.181.187.252

Хаана л биз дээ, Ганц сая хүрэхгүй хүн амтай,өчүүхэн орон, Хуучин байсан хүн амын 30 хувь нь,түүний дотор ихэнх нь залуус баруун тал рүү шилжээд хүн ам нь ийнхүү цөөрсөн, НАТО-гийн цэргийн базууд нутагтаа байрлуулж амьдарч байгаа орон гэгддэг, Оросуудтай олон жилийн өмнөөс харилцаагаа тасалсан, оросуудыг хамгийн их үзэн яддаг орны нэг,

Avatar

зочин 2025-10-13 66.181.187.252

Уг нь хөрш орнууд хэвийн харилцаатай байх нь л чухал,

Avatar

Нэргүй 2025-10-13 185.40.4.29

Ха ха ха, Балтын 3 байцааны хашааг хэн тоож оролддог юм! Дүрдээ итгэцэн улсанцарууд

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.46.126

z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж