П.Наранбаяр: Багш нарыг ажил хаяхгүй байхыг уриалж байна

П.Наранбаяр: Багш нарыг ажил хаяхгүй байхыг уриалж байна

П.Наранбаяр: Багш нарыг ажил хаяхгүй байхыг уриалж байна

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 25-нд мэдээлэл хийж, багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Мөн багш нарын үйлдвэрчний эвлэлээс Сүхбаатарын талбайд өдөр бүр 11.00-13.00 хооронд жагсаал зохион байгуулсан бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор ажил хаях тул нийт эцэг, эхчүүдэд хүүхдээ харах мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ "Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа. Уг тогтоол батлагдан хэрэгжиж эхэлбэл цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэсэн юм.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгожээ.

Харин багш нарын цалинг нэмэх гурван зүйлт шаардлагад Боловсролын яамны зүгээс, "багшийн цалинг 2026 оны долдугаар сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх шат дараалсан арга хэмжээ авна. 2026 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү ашиглана. 2025 оноос төрийн албан хаагчдын орон тоог есөн хувиар бууруулахад багш, эмч нарыг хамруулахгүй. Цаашид багшийн нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэж, ажил хаяхгүй байхыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-13 103.168.34.188

Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулбал төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ. Шудрага байцгаая. Яагаад хэн нэг этгээд БЗС-с зээл авч гадаадад докторт (Ph.D) сурч ирчихээд, 200-300 саяар ард түмний татварын мөнгөөр худалдаж авсан дипломоороо 5 жил цалинтай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байгааг ард түмэн буруу гэж үзэж байгаа. Нэг хэсэг БЗС –ийн зээлийн эргэн төлөлт сайжирч овоо хэдэн тэрбум төгрөг төри

Avatar

Нэргүй 2025-10-13 103.168.34.188

БЗС-гийн зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч гурван ажил хийж байгаа. Нэгдүгээрт, зээлээ төлөөгүй зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүлсэн. Нийт 15 мянган иргэнд хоёр удаа зээлээ төлөх мэдэгдэл хүргэсэн. Зээлийн эргэн төлөлтийг хугацааг журмаа шинэчлэхдээ 20 хүртэл жил болгож сунгаж өгсөн. Гадаадын өндөр төлбөртэй сургуульд сурсан хүнд зээлээ эргэн төлөх боломжийг нээсэн гэсэн үг.

Avatar

иргэн 2025-10-13 66.181.176.39

МАН НАМ БОЛ ЭХ ОРОНЧ НАМ ЭНЭ ан бол гадны даалгавар биелүүлэгч. БНМАУ. аас. минь урвасан гэж хүн бүр л мэднэ шүү дээ ард иргэдийг ямар их дорд үзнэ вэ ааэнэ жагсаал тэднийх эсвэл ЭНД БНМАУ ЫН ТӨР ЗАСАГЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ ЯМАР НЭГ БОДЛОГО ЯВАА ЮМ БОЛОВ УУ. 2008-9 ОНД Ч БИЛҮҮ ТЭТГЭВЭР НЭМ ГЭХЭД Алтанхуяг. засагт ямар ч мөнгө байхгүй гээд гүрийгээд бсныг ан ынхан мэдэж л бгааш дээ энэ ямар учиртай багш эмч нарыг турхираад бгааг БНМАУ ЫН ТАГНУУЛ ОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ХАРЖ Л БАЙЯ. ЯМАР УЧИРТАЙ ЮМ АА

Avatar

Нэргүй 2025-10-13 122.201.31.58

Хуцлаа ш дээ. Муу орсгор чинь. Ажлаа хийж чадахгүй баыж.

Avatar

Нэргүй 2025-10-13 124.158.123.242

Монголыг багш, эмчгүй болгочих зорилготой өнгөрсөн засагийн газар сайн ажилласан…

Avatar

ХД 2025-10-13 59.153.112.253

нэг мөр тэмцээд цалингаа нэмүүлээ дараа жил нэмнэ гээд хулхидана шүү өмнө нь тийм асуудал гарсан шиг санагдаж байна толгойлж байгаа хүмүүс чинь худалдагчихвий

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.41.66

Багш бол хамгииин онц сайн сурдаг шудрага бустай тэмцдэг дугардаг манлайлагчид гэдэгшдэээ

Avatar

Нэргүй 2025-10-13 202.55.188.34

чи хамгийн муу боловсролын сайд шүү та нар өөрсдөө баяжаад идэж уугаад байж багш нарыг болохоор дарамтална гэж байхгүй шүү

Avatar

Нэргүй 2025-10-13 122.201.31.141

97071646a

Avatar

Зочин 2025-10-13 66.181.191.230

хүлээн авч уулзсан болоод хөөрхөн попорч хэдэн үг хэлээд болчих асуудал гэж бодох шиг энэ удаад ажил хаяхгүй өнгөрвөл аа энэ муусайнууд нэг юм хэлэхээр ажил хаях жагсаал хийхээ больдог гээд тоохгүй орхиж эхлэнэ дээ

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.176.217

солиотой баас вэ ямар цалингаар яаж амьдрахд байгааг энэ муусайн юмнууд ер ойлгохыг ч хүсэхгүй байгаан бишүү эмч нар багш нар бол цэвэр үндэсний сэхээтэн анги шүү фэвэрлэгчээс дор цалин авч болохгүй.мэогэжил мэдлэгийг үнэлэхгүй байгаа нь ард түмнийг порд үзэж байгаагийн илрэл юм

Avatar

Нэргүй 2025-10-13 202.55.188.38

Нэн даруй ошцор

Avatar

Нэргүй 2025-10-13 103.29.144.170

Ажил хаях хэрэгтэй.Үлгэрт итгэх хэрэггүй.

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.40.198

Энэ луухайнд сэтгэл байхгүй

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.40.198

Нэмэх гэсээр байтал дараагийн сонгууль эхлэх юм байна. Сайн тооцоолсон байна шүү!!!

Avatar

Нэргүй 2025-10-13 203.91.115.56

Төрийн апаратад ажиллаж буй албан хаагчид ийнхүү улсаа, ард түмнээ, өөрөө шантаажлах шахалтын бүлэг болж хувирсан юм бол боловсролын салбарыг хувьчил. Өөр гаргалгаа байхгүй. Хэрэв асуудал ийм маягаар цааш үргэлжилбэл 230,000 албан хаагч буюу дээрэмчдэд шахуулсан Монгол улсын хувь заяа хэрхэх вэ?

Avatar

avilgach bagsh nariign tsaling nemeh esgui shuu 2025-10-13 202.55.188.104

ajil hayasan buh bagsh novshnuudiig ajlaas ni halaad orond ni bagsh bolovsroltoi tugssun humuusee avch ajilluul.tsalin nemne gej bhgui shuu

Avatar

Нэргүй 2025-10-13 124.158.123.242

Боловсрол, эрүүл мэнд хоёрыг засаг золигт гаргачихсан. өнгөрсөн жил Засаг нийгэмийн эрүү мэндэд зарцуулах ёстой 69 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэдэг мэдээ явж байсан…

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.160.33

тийм хүсэл сонирхолтой хэсэг нь хүүхэд хардаг хувийн ҮЙЛЧИЛГЭЭНИЙ \ олоогийн сургуулиуд шиг \ газруудаараа хүүхдээ хоргоолгог . ..

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.160.33

Сургууль боловсрол нь сөнөсөн галт уулууд нутаг дэвсгэрийг бүрхэчихсэн юм шиг болсон монгол улс боловсролыг хөгжүүлэнэ – багш нарыг " багш " \ ядаж шаардаж байгаа \ шиг цалинтай болгоно гэдэг хө нэгэнт өнгөрсөөн . Багш шиг багштай , сургууль шиг , сургуультай боловсролыг боловсрол шиг олгоё гэж байгаа бол ҮНЭ ЦЭНТЭЙ ИРЭЭДҮЙ бэлтгэдэг ЦӨӨХӨН СУРГУУЛЬТАЙ болохоос өөр гарц үгүй болсон . Хүүхдүүдээ боловсролтой ч гэнэ үү, хүмүүжилтэй ч гэнэ үү

Avatar

Нэргүй 2025-10-13 59.153.112.141

Нямба хулгайй багш нарыг доромжлож бн гэж.

Avatar

Нэргүй 2025-10-13 103.212.117.80

Захын хар ажилчин 2,5 сая төгийг голж бна. Тэгхэд 40-70 хүүхэдтэй ангид ажиллаж байгаа хүнд 4-5 сая төг л хэрэгтэй. Энэ луухааныг хөөж явуул…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж