Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 100 хувийн тариф нь АНУ-ын давхар стандартын ердийн нэг жишээ гэж Бээжин мэдэгдлээ. Тодруулбал, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч хамгийн сүүлийн үеийн тарифын заналхийллээ биелүүлэх юм бол Хятад улс тодорхойгүй хэмжээгээр хариу арга хэмжээ авч, худалдааны дайнаас айхгүй гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт (2025.10.11) ерөнхийлөгч Трамп Хятадын газрын ховор металлын экспортын дүрэм журмаа чангатгасныг буруутгаж, Бээжин санаатайгаар дайсагнаж байгаагаас гадна олон улсыг хяналтдаа оруулах гэж хичээж байна гэж буруутгажээ. Мөн тэрбээр энэ сарын сүүлчээр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах дээд хэмжээний уулзалтаа цуцална гэж сүрдүүлсэн байна. Гэсэн хэдий ч Бямба гаригт "Хятад улс санаа зовох хэрэггүй дээ. Бүх зүйл сайхан болно" гэж цахим хуудаснаа нийтэлжээ. Түүнчлэн "Олноо хүндэтгэлийг хүлээсэн ерөнхийлөгч Ши Жиньпинд таагүй зүйл тохиолдоод байна. Тэр эх орноо хямралд оруулахыг хүсэхгүй байгаа шиг би ч бас хүсэхгүй байна. АНУ Хятадад туслахыг л хүссэн, өвтгөхийг хүсээгүй" гэж учир шалтгааныг тайлбарлалгүй цахим хуудсандаа бичсэн байна.
Трампын цахим комментын дараа санхүүгийн зах зээл тогтворгүйтэж, "S&P 500" хувьцааны индекс 2.7 хувиар унасан нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн огцом уналт байлаа.
Үүнээс гадна ерөнхийлөгч Трампын мэдэгдэл хоёрны орны худалдааны дайн дахин дахин эхлэх үү гэх асуултыг төрүүлж байна. Энэ оны тавдугаар сард талууд харилцан өндөр тарифаа цуцлахаар тохиролцсон нь олон улсын худалдааны саатал зогсоход нөлөө үзүүлсэн гэж үзэж байсан юм. Гэсэн хэдий ч Хятадаас АНУ руу экспортлогдож буй бараа бүтээгдэхүүн өмнөхөөсөө 30 хувийн өндөр тарифтай хэвээр байна. Мөн АНУ-аас Хятадад борлуулагдаж бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоосон. Хятадын худалдааны яам мэдэгдэлдээ чип болон хагас дамжуулагчийн экспортод тавьсан АНУ-ын хязгаарлалтыг шүүмжилжээ. Харин газрын ховор металлын экспортын хяналтыг чангатгах болсон шийдвэрийг "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хийсэн хэвийн алхам” гэж тайлбарласан байна. Мөн “АНУ үндэсний аюулгүй байдлын ойлголтыг хэтрүүлэн ашиглаж, экспортын хяналтыг хэт хэрэглэн, Хятадад ялгавартай хандсан. Тарифын сүрдүүлэг нь Хятадтай харилцах зөв арга биш” гэж онцлон тэмдэглэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч үргэлжлүүлэн "Хятад худалдааны дайн хүсэхгүй байгаа ч айхгүй" гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятад улс ховор металл болон дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй зарим түүхий эдийн экспортын хяналтыг чангатгасан. Дэлхийн ховор элементүүдийн 90 хувийг Хятад боловсруулдаг тул энэ алхам нь маш чухал гэж үзэгдэж байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар хоёр тал ирэх худалдааны яриа хэлэлцээний өмнө байр сууриа бэхжүүлж байгаа бололтой. Ерөнхийлөгч Трамп болон Ши Жиньпин нар энэ сард БНСУ-д болох дээд хэмжээний уулзалтаар уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
3,593.62






















































Хм 2025-10-13 202.9.46.25
Айх ичих тухай биш, эдийн засаг, үйлдвэр худалдааны донсолгоо савлагаанаас санаа зовж яв.
Нэргүй 2025-10-13 202.126.88.111
Гях,,,гяхх,,,гяхх,,,,,хупалдааны байтугай цуст дайн хийсэн ч бүү ай.,,,,,,бөгспутин та нартай хамт,,,,ялнаа,,,,
зочин 2025-10-13 66.181.160.27
Яг дээрээ бол айжбайгаа шдэээ..
BYD чинь яг дээрээ Баффетийн мөнгөөр л боссон кампан байна лээ…