Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны хуралдаан өнөөдөр /2025.10.13/-нд 11.00 цагаас хуралдах тов тогтоод буй. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан байдаг. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт /2025.10.10/ ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу 18:00 цаг болж ажлын цаг дууссан тул ТББХ-ны хуралдааныг ирэх Даваа гаригийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэж ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир алх цохисноор өнөөдөр үргэлжлүүлэн хуралдах тов тогтсон юм.Тэгвэл Баасан гаригийн ТББХ-ны хуралдаан дээр хэн, юу хэлсэн талаар нөхөн сануулж байна.
А.АРИУНЗАЯА: УЛС ОРНЫ БАЙДАЛ ХҮНД БАЙНА, ХАМТАРЧ АЖИЛЛАЯ ГЭХ БОЛОВ УУ ГЭТЭЛ ТЭГСЭНГҮЙ
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Ерөнхий сайд аа, та яагаад намын зовлонг төрийн зовлонг болгочих вэ. Намын даргын сонгууль болсон юм шиг байна лээ ш дээ, Бага хруал хуралдсан. Тал бүртээ хүмүүсээ оруулсан тооллогын комисс гаргаад тооллогын дүрмээ тохироод бүгдээрээ батлаад нэг тал нь ялсан юм билээ. Хэрэвзээ та 56 хувийн санал авч ялалт байгуулаад хамтдаа баталсан дүрмийнхээ дагуу дараагийн шатны сонгууль нь болоод гуравны хоёрын саналаа аваад намын даргаар бүртгүүлэх гээд явж байсан бол өнөөдөр ийм асуудал болох уу. Манай төрийн зовлон өнөөдөр намын даргын суудлаас боллоо.
Та ялагдчихаад тахимаа өгч чадахгүй өрсөлдөгчөө хүнээр дамжуулан болон өөрөө хулгайчаар нь дуудаж байгаа нь хэр зохистой вэ.
Би таныг хүндэлдэг, таныг УИХ-ын дарга байхад би Үндэсний статистикийн хорооны дарга байсан. Маш олон ажил хийсний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Харамсалтай байна. Өдий олон жил албан тушаал дээр байж олон ажил хийчихээд намын даргын сонгуулиас болж, өрсөлдөгчөө та хулгайч гэсэн. Таныг ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэхэд нь “Сайхан өрсөлдлөө, ялагдлаа. Улс орны байдал хүнд байна, хамтарч ажиллая” гэх болов уу гэтэл тэгсэнгүй?

Ерөнхий сайд Г.Занданшатар:
-А.Ариунзаяа гишүүн ээ, энэ бол намын байгуулалтын хэлтэс биш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
Та Тусгаар тогтнолын ордонд биш, Төрийн ордонд байна. Намын асуудлыг Төрийн ордонд хэлэлцэх ёсгүй.
Би анхнаасаа Ерөнхий сайдын хувьд улс төр биш урдах ажлаа хийх зарчим барьж Засгийн газрын нэрийг ашиглаж байгаагүй. Би нүүрсний хулгай, дээрмийг таслан зогсоох ажлыг анхнаасаа ярьж байсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Тийм учраас намын даргын асуудлыг энд ярих нь зохисгүй.
Бидний хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн нам дотоод ардчилалтай, зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх Үндсэн хуулийн заалтыг оруулсан. Үүний дагуу Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Улс төрийн намын эрх барих дээд байгууллага нь Их хурал. Их хурлаас намын даргыг сонгоно гэж заасан. Намын дарга орон гарвал намын Бага хурлаар нийт гишүүдийнхээ гуравны хоёсроор намын даргыг сонгоно гээд дүрэмдээ хуульчилсан. Хууль хэрэгжүүлэх нь бүх хүний үүрэг. Тийм учраас намын асуудлаа цагаан байрандаа яръя.
Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засгийг сэргээх асуудлыг яръя. унаж байгаа эдийн засгийг яаж босгох вэ энэ асуудлыг ярихад нүүрсний хулгайг яаж таслан зогсоох вэ гэдэг асуудалтай л холбогддог.
Энэ зөвхөн улс төрийн асуудал биш хууль эрх зүйн асуудал юм. Ийм сонголтын өмнө ирчихсэн байна.
Г.ЗАНДАНШАТАР: ҮАБЗ-ӨӨС ОФФТЕЙК ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ, БИ ХАРЖ Ч БАЙГААГҮЙ
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Ерөнхий сайд та хэдээс хэдэн оны хооронд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргаар ажилласан бэ. Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаа суудаггүй байсан юм уу. Ил болгочихсон оффтейк гэрээг л ил болголоо гээд байх юм. Төмөр зам байгулах шийдвэрийг хэн гаргасан юм, төмөр зам барих мөнгийг хаанаас гаргая гэж шийдсэн юм. Шийдвэрийг яагаад нууцалсан юм. Тэр нууцалъя гэдэг шийдвэрийг хэн гаргасан юм. Протколыг нь ил гаргамаар байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн та ч бас хариул. 2019-2022 оны хооронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэр байна лээ. Нүүрсний 30 хэдэн гэрээ байгаа юм.
АМНАТ хууль зөрчсөн л байна ш дээ. Яагаад бусдад ийм давуу байдал үүсгэж байгаа юм. Төсвийн алдагдлыг хэн нөхөх вэ, 200 тэрбум гэж яриад байгаа?
-Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Б.Баярбаатар гишүүн та төрийн түшээ хүн хуулиа сайн судлах хэрэгтэй. ҮАБЗ оффтейк гэрээ юм уу, гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргадаггүй, зөвлөмж гаргадаг.
ҮАБЗ-өөс ямар ч оффтейкийн гэрээ байгуулдаггүй, би лав оффтейкийн гэрээ байгуулах нь битгий хэл барьж үзээгүй, харж ч үзээгүй. Сая л гэрээг ил болоход нь харлаа.
Яг ийм хэл ам маргаан нүүрсний жагсаалын дараа гараад УИХ -ын гишүүд нууцтай танилцах бүрэн эрхийнхээ хүрээнд танилцах чиглэл өгөөд гишүүд уншиж үзээд ҮАБЗ -ийн зөвлөмжийг үзээд оффтейкийн гэрээ ҮАБЗ -өөр батлагдаж байгаагүй юм байна. Харин улс үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд шаардлагатай томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарч байсан байдаг. Зөвлөмжтэй танилцчих хрээгтэй. Тэнд байгаа нарийн ширийнийг хууль хяналтын байгууллага тогтоох хэрэгтэй байх. Шийдвэрүүд бүгд баримттай нотолгоотой ил тод болох ёстой. Н.Номтойбаяр гишүүн шаардаад байсан ш дээ. Оффтейк гэрээний нүүрийг нь үзүүлчихээд гэрээ нь байхгүй байна, ил тод болгооч ээ гээд шаардсан. Тэр хүсэлтийн дагуу л ил тод болгосон. Албан бичиг ч зөндөө ирсэн.
АМНАТ тооцох журам бол хууль зүйн үндэслэлтэй. Засгийн газрын 55 дугаар тогтоол бол Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хуультай бүрэн нийцсэн. Үндсэн хуулийн зөрчил үүсгээгүй, УИХ -ын Татвар тогтоох эрхэд халдаагүй.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАХИМААР БИЕНЭЭ ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:
-Дуугай л яваад байсан юм. Ил тод ярилцах цаг нь болж байна. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаарахнаа олонхийн санал авсан нам болсон. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд анхаарах ёстой байсан. Харамсалтай нь, сандал суудлын асуудлаа тэргүүнд тавиад хамтарсан Засгийн газраа тараасан.
Олон улсын хувьд ч, олон нийтийн хувьд ч онигоотой байдалд орж байна.
Төрийн ажил бол Үндсэн хуулийн дагуу баримтад тулгуурлаж ярих ёстой болохоос цуу яриа огт худлаа мэдээллээр цахимаар биенээ харлуулах байдлаар явуулж болохгүй. Троллоор
Нүүрсний оффтейк гэрээтэй холбооой асуудал яагаад үүссэн бэ гэхээр 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болсон. Тухайн үед Эдийн засаг хөгжлийн сайдаар Ч. Хүрэлбаатар сайд байсан. С.Бямбацогт сайд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль санаачилж батлуулаад тэр эрх зүйн хүрээнд Эдийн засаг хөгжлийн сайд томилогдсон. Гааль дээр нүүрсний бүрдүүлэлт экспорт байгаа хэрнээ валют орж ирэхгүй байгаа асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд анх олж харсан. Оффтейк буюу урьдчилан зарсан нүүрсээ хилээр гаргаад валют олж ирж байгаа нүүрсээ гаргахгүй байгаагаас асуудал үүсэн, валютын нөөц багасаж, ханш алдсан гэдэг дүгнэлт хийсэн.
Ингээд оффтейк гэрээг 2022 онд ил болгосон, өчигдөр яригдаад байгаа зүйлээс нэмж ил болсон зүйл юу ч байхгүй.
ҮАБЗ-тэй холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэр гаргадаг. Нэг үгээр хэлбэл, шууд гэрээ хийх худалдан авалттай холбоотой асуудлыг Тагнуулаас бичиг авахын тулд ийм зөвлөмж гаргадаг. Энэ нь өөрөө шууд гэрээ хийгддэг, тагнуул нууц гэж үздэг. Тийм учраас энэ зөвлөмжийг ч гэсэн ил болгох шаардлагатай.
Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗАР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ СУБЬЕКТ
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Оффтейк гэрээг ҮАБЗ байгуулсан гээгүй, байгуулах эрхийг хэн олгосон юм бэ, яагаад нууцад авах болсон юм бэ гэж Ерөнхий сайдаа би танаас асуусан. Гэхдээ та зөвлөмж дээр үндэслээд энэ гэрээнүүд явсан юм аа гэж хариуллаа. Тэгэхээр та товч хариулчихаач?

Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хуулиа уншаад хүний үгийг бүрэн ойлгооч гэж хэлэх байна. Тагнуулын ерөнхий газрын шийдвэрийг үндэслэж Засгийн газар төрийн нууцад авах шийдэр гаргадаг. УИХ -ын дарга Гүйцэтгэх засаглалын ажил хийдэггүй. Хууль тогтоох эрх мэдлээ л хэрэгжүүлдэг. Зөвлөмжүүдтэй танилцах эрх нь танд нээлттэй.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:
-Бодь группын энэ оффтейк гэрээ явж байхад Г.Занданшатар дарга та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан, би танаас ажлыг нь авч байсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг нүүрсний сонсгол дээр хамгийн их ярихаар Загийн хоолойтой холбоотой Норинкогийн асуудал, “Бодь” групптэй холботой хоёр том оффтейкоос болж валютын нөөц яаж багасаж байна вэ гэдгийг нүүрсний сонсгол дээр ярих зорилготой ажлын хэсэг байгуулагдаад Б.Энхбаяр гишүүн ахалсан. Гэвч тэр нь “Бодь”-ийг тойрч, тойрч Бортээг болсон. “Бодь”-той холбоотой асуудлыг ярих цаг нь болсон. Г.Занданшатар дарга та өөрийнхөө хийсэн ажлыг ярих цаг болсон. Яагаад өргөн цариг тавьсан юм ярих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Уул уурхай, хуулийн салбар хоёрыг хайр найргүй улс төрд ашиглаж, нүддэг юм байна. Ингэж нүдэж байх ёстой салбар биш. Уул уурхайн салбар мөнгөтэй учраас сайд нарынха хажууд суугаад учраа олдог юм шиг байна. Улс төрийн асуудалд хуулийн салбарыг үлдэх зүйлгүйгээр шороотой хутгаад дууслаа. Шударга ёсонд итгэх иргэдийн хамгийн сүүлийн итгэл найдвар хуулийн салбар байдаг. Ерөнхий сайдаас тодруулахад, та энэ олон жил улс төрд байсан хүн, хуулийн салбарын сайдыг солихоор хэрэг шийдэгддэг гэдэг ойлголттой байдаг юм. Үнэхээр энэ олон жил улстөрчид хэргийн хувь заяанд нөлөөлдөг байсан юм уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Үндсэн хуулийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж төрийн эрх мэдлийг хуваарилдаг. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, хууль биелүүлэх үүрэгтэй субьект. Энэ хууль биелүүлэх үүргийг Хууль зүй дооод хэргийн сайд хэрэгжүүлдэг. Хууль биелүүлэх үүрэг бол хүний эрхийг ч хамгаалах нөгөө талдаа гэмт хэрэгтэй ч тэмцэнэ.
Монгол Улсын эдийн засгийн сүүдэр бол бүх шатанд байгаа хулгай дээрэмтэй эрс шийдэмгий тэмцэхийг бүх судалгаа харуулж, шаардаж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанид гурван сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, хулгайг таслан зогсооход үр ашиг яаж дээшилж, эдийн засаг яаж сэргэж болохыг тоо баримт нотолж байна.
Тоо худлаа хэлдэггүй, тоо бол бодит нотолгоо нь. Энэ чиглэлээр хийж байгаа ажлыг эрчимжүүлэх нь харин ч хүмүүст нэр төрөө цэвэрлэх боломж олгох, харилцан тэсвэртэй хяналттай, хууль хэрэгжүүлэх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг мөн учраас бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайдыг энэ чиглэлээр ажиллуулах шийдвэр гаргаж, есдүгээр сарын 30-нд УИХ-д танилцуулахаар хүргэсэн. Одоог болтол УИХ-д танилцагдаагүй байна, энэ бол Ерөнхий сайдын хууль хэрэгжүүлэх эрхээ биелүүлэхэд саад учруулж байна гэж үзэж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд бол улсын прокурор яллагч биш, нүүрсний сонсголыг зохион байгуулсан мэдээлэлтэй хүн учраас нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг бодитой хийж хар цагааныг дэнсэлж нэр төрөө цэвэрлэх боломж олгох, нөгөө талаас буруутай бол нүүрсний хулгайтай тэмцэх эдийн засгийн зайлшгүй шаардлага болоод байна.
Д.АМАРБАЯСГАЛАН: БУРУУГҮЙГЭЭ НОТОЛ ГЭЖ ШААРДДАГ ТАВЬДАГ ЭНЭ НИЙГЭМ 21 ДҮГЭЭР ЗУУН БИШ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийг хүртэл надтай холбоотой олон гүжир гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар асар их мөнгө зарж явууллаа. Улстөрч өрсөлдөгчөө намнадаг ийм арга хэлбэр байдгийг би бас өнөөдрийг хүртэл мэдэхгүй явж ирлээ. Өөрийн бие дээр тохиолдохоор аргагүй ойлгодог юм байна. Хууль хяналтын байгууллага, улс төрийн дарамт дарангуйлал гэж юу байдаг юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байна.
Миний хувьд парламентын ардчиллыг дэмжих, парламент дахь улс төрийн намуудын оролцоог бодитой бий болгох, парламентад байгаа улс төрийн намууд нь институци байж, бодлогын өрсөлдөөн хийдэг, улс орны өнөөдрийн маргаашийн хөгжлийг бодлого болгож төлөвлөж чаддаг байх тэр төвшинд хүрэх ёстой гэдэг зорилгоор ажиллаж ирсэн.
Түрүүн Г.Занданшатар сайд хэллээ, гадаадын сайт гээд.
Германд бүртгэлтэй мөртлөө хаана байдаг нь тодорхойгүй хуурамч мэдээлэл дамжуулдаг хэрэгсэлд 50 мянга гаруй ам.доллар төлж намайг 37 сайтаар гүтгүүлсэн.
Тагнуулын байгууллагад гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллагын шинжээч ажиллаад ийм хуурамч сайтаар мэдээлэл тарааж гүтгэсэн байна гэдэг шинжээчийн дүгнэлт ирүүлсэн.
“Адменирал” гэнэ үү, Бортээг гэнэ үү миний мэдэхгүй, миний оролцоогүй надад огтоос байгаагүй, цаашдаа ч байхгүй зүйлээр намайг гүтгэсэн. Энэ ауудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, намайг гүтгэсэн мэдээллийн сайттай шүүхдэж ялалт байгуулсан, мэдээлэл нь тогтоогдоогүй. Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдаж араас нь албан тушаалаасаа огцор гэдэг гүжир гүтгэлэг шаардлага тавьж байгаад би гайхаж байгаа.
Би Ардчилсан Монгол Улсын иргэн гэж өөрийгөө бодож явдаг. Буруугүйгээ нотол гэж шаарддаг, огт шалгагдаагүй хэргээр өөрийгөө буруугүй гэдгээ нотол гэдэг шаардлагыг тавьдаг энэ нийгэм 21 дүгээр зуун биш гэж би боддог.
1937 он байсан бол магадгүй намайг гаргаж аваачаад буудчих юм шиг байна.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд хүний үндсэн эрхэнд гэм буруутай нь аль нэг шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим байдаг. Гэтэл ямарваа нэг хуулийн байгууллагаар шалгагдаагүй намайг аливаа нэг шүүүх байгууллагаар таслагдаагүй намайг гэм буруутай гэж үзэж, огцор гэдэг шаардлага тавьж байгаа улс төрийн энэ үйлдлээсээ ичих хэрэгтэй.
Тогтоогдсон бол би юм ярихгүй, ёс суртахууны хариуцлага хүлээгээд асууалд нээлттэй хандаад явах эр зориг, ёс суртахуун надад хангалттай байгаа.
Харамсалтай нь, хэвлэлээр яллаж байгаад чи албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуул гэдэг зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад байхгүй зарчмаар шахаж байгаа учраас би дуугаа өргөнө.
Нэг хүний удирдлагатай нийгэм биш. Нэг хүний удирдлагаар хуулийн байгууллага нь ажиллаж хэн нэгнийг улс төрийн ялтан болгодог нийгэмд амьдраагүй. Энэ бол харамсалтай байна, ичих хэрэгтэй.
С.БЯМБАЦОГТ: БИРЖЭЭР АРИЛЖСАН НҮҮРСНИЙ ТОО ХЭМЖЭЭ ӨССӨН
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Засгийн газар Биржийн хуулийн журмыг УИХ-ын бүрэн эрхэд халдахгүйгээр хийх боломж байсан. Наймдугаар сарын байдлаар улсын төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. АМНАТ-ийг маш бага хэмжээгээр тогтоосон хугацаанд 3.4 саяч тонн нүүрсийг экспортод гаргасан. Энэ хууль зөрчмөн АМНАТ-ийн дагуу цаасанд зурагдсан нүүрсийг гаргахын тулд эдийн засгаа сүйрүүлдэг бодлого хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-100 хоногт ажилласан сайд нар учиргүй төрөл арилжаад хиймэл оюун ухаантай шинэ сервүүд болсон гэж бодохгүй байна. Одоо хэдүүлээ тойрч худлаа яриад яах вэ. Энэ АМНАТ- тэй холбоотой асуудлыг Ж.Оджаргал захирал дандаа лоббиддог байсан. Уг нь манайд Сангийн сайд Б.Жавхлан ноён нуруугаа хугалчихалгүй над дээр орж ирээд ийм дарамтад ороод байна, шахаад байна, байнга уулзаад байна, гүрийгээд яваад байна л гэдэг байдаг байсан. Б.Жавхлан сайд энэ дээр саналаа өгөөгүй юм уу гэж ойлгосон. Одоо хэдүүлээ худлаа яриад яах вэ. Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье. Одоо нэг компанид давуу тал олгосон зүйлийг шийдсэн гэсэн үг. Энийг нуугаад байх шаардлага байхгүй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Ашигт малтмалын тухай хуулиар төрийн өмчит компаниуд заавал биржээр нүүрсээ зарна, хувийн хэвшил заавал зарах юм байхгүй, энийг мушгиж тайлбарлаж болохгүй П.Сайнзориг гишүүн ээ.
Сая тоо ярилаа, наймдугаар сард төсөв 52 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Биржээр арилжих нүүрсний хэмжээ 132 мянган тонн болж буурсан байсан бол есдүгээр сард 1.1 сая тонн болж 8 дахин өссөн. Энэ шийдвэртэй холбоотойгоор биржээр арилжих тоо өссөн.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайдад асар том эрх мэдлийг өгсөн. Энэ нь Засгийн газрын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг өгсөн. Та 115 хоногийн өмнө үнэхээр авлига хээл хахууль, хулгайтай тэмцэнэ гэсэн байсан бол УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг тухайн үед яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоогүй юм. Намын даргын өрсөлдөөн явагдаж байгаа үед Б.Энхбаярыг гэнэт одоо байгаа Л.Мөнхбаатар сайдад хэлэхгүйгээр нэг өдөр өрөөнөөсөө мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбоотой байсан гэж ярьсан. Танд яг одоо УИХ-ын дарга Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой гэх нотлох баримт байна уу. Таны хувьд 5, 6 жил УИХ-ын дарга хийсэн хүн.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож үл болно гэдгийг хэнээр ч заалгуулахгүй мэдэж байгаа.
Тийм байхад УИХ-ын даргыг тогтоогдоогүй, хэрэг үүсгээгүй байхад нь ямар ч нотлох баримт цагдаа, прокурор, АТГ-аас шалгагдаагүй байхад ингэж хэлсэн юм бэ. Энэ дээр нэг тайлбар өгөх хэрэгтэй. Бортээгийн уурхайн лиценз хэнд байгаа юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд байгаа юм уу, "Админерал" гэдэг компанид нь байгаа юм уу. Энэ уурхай хэдэн тонн нүүрсийг гарсан юм. Монгол Улс яаж хохирсон юм. Энэ асуултад хариулж өгнө үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар:
– Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх эрх мэдлийг Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх болгосон. Энэ заалтыг хэрэгжүүлэх шаардлага нь тэр үеийн зургадугаар сард эв нэгдэл зөвшилцлийг баримталж, холбогдох байгууллагуудын хооронд кординаци хийж төрийн инстуцыг тогтвортой ажлыг хангахын тулд үндсэндээ зөвшилцлийн гэх хэлж болохоор Засгийг газрыг дарга нартай зөвлөлдөж, намын удирдлагыг зарчим учраас зөвшилцөж танхимаа бүрдүүлсэн. Бортээгийн хувьд УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор түр хороо байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлыг шалгасан. Тэр үед гудамжинд ямар жагсаал болсныг та бүхэн сайн мэдэж байгаа. 2022 оны шахмал түлш арилжих гэрээ, 400 мянган тонн хагас коксон түлш, 100 мянган тонн нунтаг кокс нийлүүлэх асуудал байсан. Би ганц баримт хэлье. Хэрэг бүртгэх ажлын нууцыг үзээгүй, мэдэхгүй.
Гэхдээ 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Германы нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргатай холбоотой ноцтой авлигын мэдээлэл цацагдсан.
Одоо энэ мэдээллийн хэрэгслүүдэд байгаа. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол хэн нэгнийг үндэслэлгүйгээр хүний эрхийг зөрчиж, гүтгэж хэрэгт холбож цоллохгүй. Тийм хуультай улс. Энэ үнэхээр гүтгэсэн байлаа гэхэд өнөөдрийг хүртэл яагаад няцаалт өгөөгүй юм. Энэ чинь Монголд төдийгүй, дэлхийд зарлагдсан байна. Үүнийгээ няцаах хэрэгтэй гэж байгаа. Би зөвхөн нэр холбогдлоо гэж хэлсэн шүү.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг заалт бол жирийн иргэнийг төрийн дарамтаас хамгаалсан заалт.
Харин төрийн өндөр албан хаагчид бол жирийн иргэн, хувь хүн биш төрийн нэр хүндийг авч байгаа инстуци, субъект учраас төрийн нэр холбогдсон бол заавал шалгуулж нэрээ цэвэрлэх ёстой гэж үздэг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-аар батлагдсан. Энэ бол төрийн нэр хүндээ хамгаалах шаардлагатай юм.
3,593.62






















































Хуудуутай явдалыг арилгахад нэгдэх үү?Шинэ залуу гишүүд ээ 2025-10-13 66.181.188.166
Эд нарт мэдэх ч юм алга ичих нүүрч гэж байхгүй. Хил хүртлэх төмөр замыг Баттулага л өргөн царигтай тавих ёстай шууд нарийн царигаар төмөр замаар хятадтай холбочихвол хятадууд танктай ороод ирээд эзэлчих юм ярьж үндэсний аюулгүй байдал ноцтөй асуудал үүснэ гэж сөөнгөтөөд орилсоор өргөн царигтай зам тавиулсан байтал өнөөдөр Занданшатард тохох санаатай ичихгү й ярих . Юу ч гэмээр хүн хогнууд цуглачихдаг байнаа
бодит баримт 2025-10-13 66.181.188.166
Худалч Данх ичихгүй ам амаараа нийгмийн сүлжээгээр хүн харлуул болохгүй хэлдэг байнаа. Тэгж ярьвал нийгийн сүлжээгээр нэгнээ яллаж харлуулдаг хар ПИАРын загалмайлсан эцэг нь Данх өөрөө биздээ. Херо ахдаа захиал жнайруулсан жүжиг тавьдагийг чинь одоо мэдэхгүй хүн байхгүй болсоон..Чиний их муучил 30-40 жилийн бугшсан идээ бээр шахна гэдэг өмнөх үед чинь нийгмийн сүлжээгээр харлуулдан технологи байгаа юм шүү? Чамааё арай хүнлэг ёс зүйтэй ах нар байжээ
ёстой л үнэн дээ 2025-10-13 66.181.188.166
ХУУЛТ ЗҮЙН САЙДАА АНХНААС б,бАЯРЫГ ТОМИЛОХГҮЙ ЯАСАН ЮМ ГЭЖ АМ АСУУЖ БАЙХ. тЭГВЭЛ АНХ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХТОЙ ЗЭРЭГЦЭЭНД ХЭН ХЭНИЙГ САЙДБОЛГОХОО ЭРТЭЭС ЗУРЧИХСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ Л ЭУЛГААД ХИЙЧИХСЭН ЯВДАЛ.хЭРВЭЭ зАНДАНШАТАРТ БҮРЭН ЭРХИЙГ ӨГӨӨД ӨӨРӨӨ СОНГОЛЖ ТОМИЛСАН БОЛ МЭДЭЭЖ ӨӨР Л БАЙХ БАЙСАН. эНЭ БОЛ дАНХ ЖОНХУУ 2-ИЙН НАЙРУУЛСАН ХОР.. ЗАНДАНШАТАР ЭЛДЭВ ХОРД ОРОЛЦООД БАЙДАГҮЙ ТУЛ МЭДЭХГҮЙ ГЭНЭДСЭН Л ХЭРЭГ.
түрийний бөөс толгойд гэж... 2025-10-13 66.181.188.166
Занданшатар аргагүй л зангарагтай хариулж тэдэнд хичээл заачих шиг л болсон..АБ-ээс өгсөн үүргээ биелүүлж оноо авах санаатай хөөрхий залуу хүүхдүүд улайрах даа хүний хэлсэн учир утгатай үгийг ухаж бодох мантай. Өөрсөдөө ч хэлсэн үгийнхээ учрыг мэдсэн үү эхээр дүр зураг ээрч муурсан зарим нь уйлах ч шиг Б.Баатар нь нэг их хөсөг зангидаэж ухаандаа сүрийг үзүүлж байгаа бололтой яллагч шүүгчийн дүрээр сүржигнэх ч бас хүний хэлсэн хариултыг утга учрыгч олоогүй бололтой харагсан.
yag l unendee 2025-10-13 66.181.188.166
:Данх бол засрашгүй худалч . Өнөөдөрч гэсэн худлаа том бүтэрлээ. 1. Оффтейк гэрээг би илчилсан гэх ч зөвхөн нүүрийг харуулаад өнгөрсөн Цааш ухвал өөрөө нэг үзүүрт нь байгаа юм билээл дээ.Зандашатарыг дэлгэсэн оффтей к гэрээ нь хэн хэнтэй хэдийд хийж хэн үзэглэсэн хэдэн төгрөгний дүнтэй гээд он сар өдөртэйгаа тодоос тод хэнч харсан бүрэн ойлголт авчихаар нь чанарын ялгаа нь.Данх хийсан бодитой ажил ярихаасаа илүүтэй тэнд ч очиж тэслэнэ, энд ч очиж дэлбэлнэ анхааралтай байгаарай л таг.
Зочин 2025-10-13 66.181.179.236
Занданшатар хэлсэн үгэндээ ороогдоод баларсан бна ш дээ
Нэргүй 2025-10-13 103.57.94.171
Занданшатар нь зангарагтай бна лээ дээ !
Ариунзаяа, Баярбаатар, Баасанжаргал, Оюун-Эрдэнэ нтр шаал дэмий юм ярьж бна лээ !!! Сайнзориг нь сагсалзах аасцаашгүй юм.
Тэгээд л МАН зориуд хурал тасалдуулж байгаа юм.