Камерун: 92 настай Пол Бияа бүрэн эрхээ дахин 7 жилээр сунгах уу?

Камерун: 92 настай Пол Бияа бүрэн эрхээ дахин 7 жилээр сунгах уу?

Камерун: 92 настай Пол Бияа бүрэн эрхээ дахин 7 жилээр сунгах уу?

Дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч, Африкийн хамгийн ахмад удирдагч бол Камеруны ерөнхийлөгч Пол Бияа. Өдгөө 92 настай тэрбээр Ням гаригт болсон сонгуулиар бүрэн эрхийн хугацаагаа дахин долоон жилээр сунгах магадлалтай болов. Сонгуулийн эцсийн дүнг аравдугаар сарын 26-нд зарлах ч гэлээ түүнийг дахин ялалт байгуулна гэж шинжээчид таамаглаж байна.

Камерун улс 29 сая гаруй хүн амтай бөгөөд дийлэнх нь залуучууд. Эндээс сонгуулийн насны найман сая орчим иргэн улс даяар 31 мянга гаруй санал авах байранд саналаа өгнө.

Пол Бияа анх 1982 онд засгийн эрхэнд гарч байв. Түүний өмнөх удирдагч Ахмаду Ахиджо бол Камеруны анхны ерөнхийлөгч. Өнгөрсөн хугацаанд Пол Бияа долоон удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулжээ. Тэгэхээр Камерун улс 1960 онд тусгаар тогтнолоо олсноосоо хойш хоёрхон удирдагчийн нүүр үзсэн гэсэн үг юм.

Гэхдээ Бияагийн эрүүл мэндийн тухай элдэв цуу яриа сүүлийн үед гарах болсон. Пол Бияа сүүлийн үед өдөр тутмын удирдлагаа намын гол албан тушаалтнууд болон гэр бүлийн гишүүддээ даатгаж, ихэнх цагаа Европт өнгөрүүлэх болсонтой энэ нь холбоотой.

Иргэдийн хувьд зарим нь туршлагатай, ахмад нэр дэвшигчийг дахин сонгох сонирхолтой байгаа бол зарим нь тогтолцоог өөрчлөх цаг нь ирсэн гэж үзэж байна. Анх удаа сонгууль өгч буй нэгэн иргэн Бияаг сонгохгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр "Юмс өөрчлөгдөх ёстой. Юун түрүүнд амьдралын өртөг нэмэгдсэн, эрүүл мэндийн үйлчилгээ авах амаргүй болсон. Явах зам ч алга, хаа сайгүй нүх. Бүх зүйл эвдэрч сүйджээ. Тийм учраас л би сөрөг хүчинд саналаа өглөө" гэсэн юм.

Энэ удаагийн сонгуулиар Бияа сөрөг хүчний есөн нэр дэвшигчтэй өрсөлджээ. Тухайлбал, Аялал жуулчлалын сайд Белло Боба Майгари, Хөдөлмөрийн сайд асан Исса Тчирома Бакари нар түүнтэй өрсөлдсөн байна.

Бияа сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Камеруны хамгийн ядуу буурай хойд Маруа хотод өөрчлөлт авчирна гэдгээ амлажээ. Камеруны хойд бүс нутагт сонгуулийн эрх бүхий иргэдийн бараг 20 хувь нь амьдран суудаг. Гэхдээ Бияатай өрсөлдөж буй Майгари, Бакари нарын дэмжигчид тэнд олноороо байдаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-13 202.9.40.42

Африкууд эрүүл саруул урт настай монголчууд өвчинд баригдсан богино настай юм шигээ.

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.179.252

Биеэ сайхан эрүүл авч явж нас бол тоо гэдгийг баталсан мундаг хүн байна. Гэхдээ удахгүй 100 хүрэх юм чинь амрахаа бодмоор. Өндөр албан тушаалын дарамт ачаалал бас тэнхлүүн саын байхад нь туалдаг ч юм бил үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж