УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.13/ хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан үндэслэлээ УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулсан Тэрбээр,
1.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ “Онцгой бүрэн эрхийнхээ дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө УИХ-д болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэжээ. Үндсэн хууль, аливаа хуулийн “Үг, өгүүлбэр төдийгүй, цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай.” Үндсэн хуулийг жижгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна хэмээн танилцууллаа.
2.Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно…”, 49.2 дахь хэсэгт “…Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн.
3.Монгол Улсын Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болоод байна.
“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна" гэх үндэслэлийг ТББХ-ны хуралдаанд танилцуулсан юм.
3,593.62






















































Иргэн 2025-10-13 202.9.46.83
Ардын нам 27 28 оны сонгуульд ялагдах бэлтгэлээ хийгээд л бн даа.Тэр ньч дээр бх аа.
Нэргүй 2025-10-13 103.212.117.80
Ажиллуулаад харая…28 онд угаасаа МАН унана, бас чадрах байх.
Иргэн 2025-10-13 202.9.46.83
Ардчилсан нам битгий хайрцаглаарай.
Нэргүй 2025-10-13 103.212.118.191
Ийм үндэслэл ч гэж юу байхав, ийм юманд огцордог Засаг ч гэж юу байхав. Намын Бага хуралтайгаа андуураад бн. УИХ бол МАН-ын Их хурал биш.
Иргэн 2025-10-13 66.181.176.58
Энэ мэдрэл муутай хужааг зайлуулаачээ
Нэргүй 2025-10-13 66.181.186.32
Энэ нэг Пялдага баагий байна аа
Ззззү 2025-10-13 103.57.94.24
Пороро
ТӨР ӨӨРӨӨ..... since 1990 2025-10-13 202.70.43.34
ТӨР өөрөө тоймгүй олон ТӨХК-иудтай, ТӨР өөрөө тоймгүй олон Улсын Төслүүдтэй, ТӨР Өөрөө тоймгүй олон уул уурхайтай, ТӨР өөрөө Хувь Хүний байр орон сууц барих, ТӨР өөрөө хамаг газруудад БЭТ-*ээ суулгадаг ,ТӨР өөрөө лиценз, тусгай зөвшөөрөл тараада билет таслагч, ТӨР өөрөө Хүүхэд бүрт сар бүр 100к-аар торлож авч өгдөг….ТӨР өөрөө Аж ахуйн ажил бүхэнд Гар Бие Сэтгэл нь Хутгалдан Орж байгаа цагт ЭНЭ УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ эээ …..
Нэргүй 2025-10-13 103.229.120.175
Би Занданшатарыг дэмждэг байсан, эрдэмтэй, номтой, судалгаатай, өөрийн итгэл үнэмшилтэй. Гэвч энэ удаа бол яавч биш болоод байна. Улайрч байна. Энэ Сайнзоригийн гаргаж тавьсан үндэслэлүүд, ялангуяа эхний үндэслэлд заасан Занданшатарын үйлдэл бол шууд айдас хүйдэс төрүүлж байна. Ардчилсан Монгол Улс шүү дээ. Хувийн компанийн захирал компанидаа хүн томилж байгаа биш ээ. Өөрийн манлайлж хийлгэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөө шууд үгүйсгээд дэвслээд унахаар тэгээд юу болох вэ.
Нэргүй 2025-10-13 202.70.43.34
ТӨР өөрөө тоймгүй олон ТӨХК-иудтай, ТӨР өөрөө тоймгүй олон Улсын Төслүүдтэй, ТӨР Өөрөө тоймгүй олон уул уурхайтай, ТӨР өөрөө Хувь Хүний байр орон сууц барих, ТӨР өөрөө хамаг газруудад БЭТ-*ээ суулгадаг ,ТӨР өөрөө лиценз, тусгай зөвшөөрөл тараада билет таслагч, ТӨР өөрөө Хүүхэд бүрт сар бүр 100к-аар торлож авч өгдөг….ТӨР өөрөө Аж ахуйн ажил бүхэнд Гар Бие Сэтгэл нь Хутгалдан Орж байгаа цагт ЭНЭ УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ эээ …..
судлаач 2025-10-13 202.131.251.130
Олигтой үндэслэл биш бна. гэхдээ их ч барьсан өмхий, бага барьсан ч өмхий гэдэг үг бий. Ер нь ардын нам Занданшатар, Амарбаясгалан хоёрыгоо хоёуланг огцруулах хэрэгтэй. тэгж байж шудрага ёс харагдана.хоёулаа өмхий.ардын намд өмхий хүн олон бий.Шүүхээс шудрага шийдвэр хэзээч гарахгүй. прокуророос шудрага ял хэзээ ч оногдуулахгүй.эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй шийдвэр л гарна.үр дагавар нь муугаар төгсөнө.