ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 11 цагаас хэлэлцэнэ

ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 11 цагаас хэлэлцэнэ

ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 11 цагаас хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны хуралдаан өнөөдөр /2025.10.13/-нд 11.00 цагаас хуралдах тов тогтоод буй.  Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан байдаг. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт /2025.10.10/ ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу 18:00 цаг болж ажлын цаг дууссан тул ТББХ-ны хуралдааныг ирэх Даваа гаригийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэж  ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир алх цохисноор өнөөдөр үргэлжлүүлэн хуралдах тов тогтсон юм.

Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу процесс үргэлжилж байгаа юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл.

101.2. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.

101.3. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.

101.4. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.

101.5. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

101.6. Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

101.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.

101.8. Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТББХ хамгийн олон буюу нийт 32 гишүүнтэй. Ердийн олонхоор ирц үүсэх буюу 17 гишүүн ирсэн тохиолдолд ирц хүрсэнд тооцно. Намын бүлгийн гишүүдэд суудал хуваарилагддаг учир хуралдаанд бүх намын төлөөллүүд тус байнгын хороонд багтдаг. Тухайлбал, УИХ-д цөөнх болсон намуудаас Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр, ХҮН намын дарга Т.Доржханд, гишүүн Г.Уянгахишиг, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар багтдаг бол МАН-аас 17 гишүүн, АН-аас 11 гишүүн Төрийн байгуулалтын байнгын хороонд багтаж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

  • Ц.Сандаг-Очир

Гишүүд

  • О.Алтангэрэл
  • Д.Амарбаясгалан
  • А.Ариунзаяа
  • М.Бадамсүрэн
  • Б.Батбаатар
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Б.Баярбаатар
  • Ж.Баярмаа
  • Э.Болормаа
  • С.Бямбацогт
  • А.Ганбаатар
  • Л.Гантөмөр
  • Ц.Даваасүрэн
  • Т.Доржханд
  • С.Зулпхар
  • Ц.Идэрбат
  • Ч.Лодойсамбуу
  • Л.Мөнхбаатар
  • Ч.Номин
  • Н.Номтойбаяр
  • Э.Одбаяр
  • Л.Оюун-Эрдэнэ
  • Б.Пүрэвдорж
  • О.Саранчулуун
  • Ц.Туваан
  • Г.Уянгахишиг
  • Б.Хэрлэн
  • О.Цогтгэрэл
  • Ө.Шижир
  • Л.Энх-Амгалан
  • Д.Энхтуяа нар багтдаг аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.186.32

Одоо гүйцэтгэх засаглалаар оролдохгүй шүү, харин хэнд ч хэрэггүй тэр УИХ ыг дарга дэд даргатай нь огцруул

Avatar

МАН-ДАА БАЯРЛАЛАА 2025-10-13 202.70.43.34

МАН МОНГОЛЫГ ЗАВСАРГҮЙ 30 ШАХАМ ЖИЛ ЗАСАГЛААД ВЭНЭСУЭЛЬ-2 УЛС БОЛГОЖ ХУВИРГАЛАА_ ИХ БАЯРЛАЛАА МАН-ДААА

Avatar

Зочин 2025-10-13 103.212.118.191

УИХ-ын үйл ажиллагаа АБ, БД 2-ын тааллаар явдаг болж.. Хууль тогтоох байгууллага нь хууль бус ажиллаад ирэхээр хуульт ёс яриад хэрэг бн уу? Ер нь төрийн захиргааны алба гэж байгаад ч хэрэг алга. АА ангиллыг нийтийн албан тушаалтан болгож хуулийн хамгаалалт, цалин хөлсний давуу байдлыг нь цуцлах ёстой. УИХТГ, харьяа байгууллагууд нь АБ-ын хүмүүсийн сүлжээ. УТ-ын албан тушаал ТЗ холилдцон ч бх шиг… Ажлаа мэддэг, шударга хүмүүсийг хууль бусаар хөөцөн. 60 тэрбум схем цаашаа..ТҮ-гээ бүр хаяцан.

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.176.37

Наад хэрүүлээ бушуу дуусгаад ажлаа хийгээчээ, үхэрнүүд ээ!!! Өвөл хаяанд ирчихлээ!!!

Avatar

Нэргүй 2025-10-13 202.126.92.75

AB ogtsroh yostoi ene hun vldvel tgd buh yum nvvrsnii munguur hudaldagdsn gsn vg

Avatar

ОО 2025-10-13 202.21.116.66

За тэгээд ер нь Их хурлын гишүүд, төр засаг барьж байгаа нөхдүүд бүгд хулгайч, луйварчин болж байх шиг байна. Ийм байхад үргэлжлүүлэн төрийн ажил хийнэ гэдэгт итгэхгүй байна. Бүх луйварчин, хулгайч нар жоохон ёс зүй үлдсэн бол зайлмаар байна. Ард түмэн залхлаа.

Avatar

иргэн 2025-10-13 103.212.118.191

Төрийн алба төрлийн алба,, намын алба болсоон.

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.40.165

Нэн даруй огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж