Vitality-ийн ган тайлагдаж, 4 сарын дараа дахин түрүүлэв

Vitality-ийн ган тайлагдаж, 4 сарын дараа дахин түрүүлэв

Vitality-ийн ган тайлагдаж, 4 сарын дараа дахин түрүүлэв

"Vitality" баг "ESL Pro League"-ийн 22 дахь улирлын гранд финалд Falcons багийг хожсоноор дөрвөн сар цом хүртээгүй байсан гангаа тайлав. Тэд хамгийн сүүлд Остин Мэйжорт түрүүлсэн билээ.

Гранд финал хүрэх замдаа "FURIA", "FaZe" зэрэг шилдгүүдийг буулган авсан тэд өчигдөр/2025.10.12/ "Falcons"-ийг 3-0 гэсэн харьцаатай төвөггүй буулган авчээ. Энэхүү тоглолтод тус багийн израиль тоглогч "flameZ" гайхалтай байлаа. Гэхдээ тэмцээний "Үнэ цэнтэй тоглогч"-оор "Falcons"-ийн орос хүү, "Шар гялбаа" хочит "m0NESY" тодорчээ.

Аман хүзүүдсэн ч шилдэг нь болсон "m0NESY" тоглолтын дараа ярихдаа "Бид эхний мапын дараа сайн тоглолтоо гаргаж чадсангүй. Өнөөдөр олон алдаа гаргалаа. Бидний хоорондын ойлголцол тааруу байлаа. Эхний мапын дараа бид эргэн ирж, илүү сайн тоглож болох байсан. Гэхдээ л зарим шалтгааны улмаас бүтсэнгүй" гэжээ.

Харин "Vitality"-ийн ахлагч "apEX" ярихдаа "Бид шаргуу хөдөлмөрлөж, эргэн цом хүртэхийг үнэхээр хүссэн" гэв. Тэд энэ жилийн найм дахь цомоо хүртсэн нь энэ бөгөөд өмнө хэлсэнчлэн "apEX"-ийн баг энэ жил арван цом хүртэж, 2018 оны "Astralis" багийн амжилтыг давтахыг хүсч байна.

Vitality баг удахгүй "IEM Chengdu", "BLAST Rivals S2", "Starladder Budapest Major" тэмцээнүүдэд оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж