Өнөөдөр, маргааш тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Өнөөдөр, маргааш тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Өнөөдөр, маргааш тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Аравдугаар сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, Их нууруудын хотгор, хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж