Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээх вий!

Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээх вий!

Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээх вий!

Монгол Улсын эдийн засаг 2025 оны байдлаар дотоод болон гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр туйлын эмзэг байдалд байна. Сүүлийн жилүүдэд инфляци буурсан нь эерэг үзүүлэлт боловч өрхийн бодит орлого нэмэгдээгүй хэвээр байгаа нь дотоодын хэрэглээний өсөлтийг сааруулж, эдийн засгийн идэвхжил сэргэхгүй байхад хүргэж буй.

Гадаад худалдааны тэнцэл уул уурхайн бүтээгдэхүүний экспортод хэт хамааралтай хэвээр байгаа нь эдийн засгийг дэлхийн зах зээлийн үнийн савалгаанд туйлын эмзэг болгож байгаа. Тухайлбал, зэс, нүүрсний үнэ буурахад улсын төсвийн орлого, валютын ханш болон нийт эдийн засгийн үзүүлэлтүүд доройтох эрсдэлтэй.

Боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар хангалттай сэргэлт үзүүлэхгүй байгаа нь эдийн засгийн олон тулгуурт тогтолцоог бүрдүүлэхэд саад болж байна.

Үүн дээр улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдвэл эдийн засгийн итгэлцэл бүр ч сулрах аюултайг эдийн засагчид анхааруулсаар байгаа.

Саяхан л гэхэд Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан. Тодруулбал, АХБ-ны 2025 оны есдүгээр сарын тайланд дурдсанаар, Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2025, 2026 онд тус бүр 5.7 хувьтай байх төлөвтэй гэжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан 6.6 болон 5.9 хувийн урьдчилсан таамгаас бага үзүүлэлт бөгөөд үүнийг эдийн засгийн шинэ нөхцөлд нийцсэн бодит хүлээлт гэж тодорхойлжээ.

Эдийн засгийн өсөлт зөвхөн тоон үзүүлэлтээр бус, итгэлцлийн түвшнээр тодорхойлогддог. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчин хамгийн чухал. Гэтэл Монголд сүүлийн үед улс төрийн маргаан, шийдвэр гаргалтын удаашрал, төсвийн тодорхойгүй байдал нь эдийн засгийн итгэлд сөргөөр нөлөөлж байна.

Төсвийн бодлого тодорхойгүй байх нь эдийн засгийн чиг хандлагыг эргэлзээтэй болгож, дотоодын бизнес эрхлэгчдийн шийдвэр гаргалтыг удаашруулдаг. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын урсгал саарч, эдийн засгийн идэвхжил буурдаг.

Гадаадын хөрөнгө оруулагчид ч мөн улс төрийн тогтворгүй байдлыг эрсдэл гэж үзэн шинэ хөрөнгө оруулалтаа хойшлуулах, бууруулах хандлагатай бий.

2025 оны байдлаар Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд үүний тал орчим нь төр болон төрийн өмчит байгууллагуудын өр юм. Түүнчлэн ирэх хоёр жилд “Номад” зэрэг томоохон бондуудын эргэн төлөлтийн хугацаа давхцаж байгаа нь улсын төсөвт томоохон дарамт үүсгэнэ.

Ийм нөхцөлд улс төрийн шийдвэр гаргалт удааширч, төсөв батлагдахгүй байх нь гадаад өрийн эргэн төлөлтөд бодит эрсдэл үүсгэнэ. Хэрэв зээлжих зэрэглэл буурвал шинэ зээл татах өртөг нэмэгдэж, гадаад валютын ханшинд дарамт үүсэх боломжтой. Төгрөгийн ханш суларвал импортын бараа, үйлчилгээний үнэ өсч, инфляци дахин хөөрөх эрсдэлтэй. Эцэст нь өрхийн бодит орлого буурч, иргэдийн амьжиргаа улам хүндрэх аюултай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зэндмэнэ 2025-10-13 103.212.118.191

Ямар хөрөнгө оруулагчдыг? Хулгай луйврын хамжигчид бол үргэх нь мэдээж. ЗГ-ын бондын тухайд харин ч эсрэгээрээ эрсдэлт нөхцөл байдал арилж, Монгол улсын эдийн засаг өсөх тал руугаа явж байгаа учраас хөрөнгө оруулагчид эрсдлээ тооцоод хөрөнгө оруулах итгэл үнэмшилтэй болно. Улстөрийн тогтворгүй байдал гэж луйварчдын тэмцлийг хэлэхгүй. Улстөрд эрсдэл үүсэх бодит аюул манайд байхгүй. Хулгай луйврын хуйвалдаанаа " УЛСТӨР" гэж гоёчилж ярихаа болино уу!Улстөр гэдэг чинь улсыг хөгжүүлэх төрийн бодлого,

Avatar

МӨРӨӨДӨЛ 2025-10-13 202.70.43.34

ВЭНЭСУЭЛЬ -2 УЛСЫГ ЯМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД Ч ЗОРИХЫН БИЛЭЭ ХАХАХАХАХАХАХА МӨРӨӨДӨХӨД САЙХААН САЙХАН

Avatar

Нэргүй 2025-10-13 103.168.34.71

Оруулсан хөрөнгийг нь дээрэмдээд байвал зугтна Дорлигжав новшоос асуу

Avatar

монгол 2025-10-13 202.21.116.66

Үргээвэл сайн л биз, хөрөнгө оруулалт нэрээр луйвар хийгдэж байгаа жишээ олон байна. Оюу толгойгоос эхлээд… Бид зөв менежменттэй байвал гадны хөрөнгө оруулалт ч хэрэггүй. Зөвхөн оюуны хөрөнгө оруулалт л болох юм

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-10-13 202.21.110.94

GONE FAR AWAY…………

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.160.93

амараа болороо нар үргээцэн

Avatar

Зочин 2025-10-13 66.181.161.186

Монголд гадны хөрөнгө оруулалт гэж юу байдгийн… Газар доорхыг нь түүхийгээр нь ачаад явах хэдэн хулгай, хятад солонгос хоолны газар л бгаа. гараад зайлвал сайн л биз

Avatar

Нэргүй 2025-10-13 103.57.94.171

Энэ Занданшатар хөсрий чинь 2012 онд нэг сүрхий хууль санаачлаад ГХО-ыг таг хаачимсан нохой шүү ! Тэхээр кр нь Чөлөөт зах үээлийн эдийн засгийг ойлгоогүй товариш шүү, яг Хүрэлсүх шигээ !

Avatar

Венесуэль-2 2025-10-13 202.70.43.34

2011 онд хэдийнээ үргэдэгээ үргээд эргэж ирэхээргүй одсооооон……..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж