Энэ он гарсаар эхний есөн сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар буюу 9,1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Монгол Улс 2025 он гарсаар эхний есөн сард нийт 160 улстай худалдаа хийсэн байна. Улмаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 10.7 тэрбум ам.доллар, импорт 8.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллар буюу 5,7 хувиар, экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 9.1 хувиар, импорт 77.1 сая ам.доллар буюу 7,1 хувиар тус тус буурсан бол бараа эргэлтийн тэнцэл 1 тэрбум ам.доллараар буюу 31.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тэгвэл экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар буурахад нүүрс, угаасан ноолуур, боловсруулаагүй газрын тос зэрэг бүтээгдэхүүний экспорт буурсан нь голлон нөлөөлсөн аж.
Тодруулбал, нүүрс 2.7 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 252 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 48.9 сая ам.доллар, хонь, ямааны мах 14.1 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.7 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 141.9 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 45.5 сая ам.доллараар өссөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 77.1 сая ам.доллароор буурахад ачааны автомашин 152.1 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 48.7 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 32.3 сая ам.доллар, улаанбуудай 21 сая ам.доллар, дизелийн түлш 20.8 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 66.2 сая ам.доллар, азотын бордоо 19.9 сая ам.доллараар өссөн байна.
Экспорт 2025 оны есдүгээр сард өмнөх сараас 142.6 сая ам.доллар, импорт 65.9 сая ам.доллараар тус тус өссөн байна. Монгол Улс БНХАУ, Швейцар, АНУ,ОХУ, Итали зэрэг улсууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортолж байна. Тухайлбал, БНХАУ руу экспортолсон барааны 41.6 хувийг нүүрс, 40.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байна. Харин Швейцар улс руу боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолсон нь тухайн улс руу нийлүүлсэн нийт барааны 99.6 хувийг эзэлж байгаа ажээ.
2025 оны эхний есөн сард экспортолсон зэсийн хүдэр, баяжмалын 71.3 хувийг Гашуун сухайт боомтоор хийсэн нь өмнөх оны мөн үеэс 9.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Энэ гарсаар эхний есөн сард БНХАУ руу бараа бүтээгдэхүүнээ хамгийн их экпортолсон бол тус улсаас мөн хамгийн их бараа бүтээгдэхүүн импортолжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ 40.6 хувь, ОХУ 23.9 хувь, Япон 10.8 хувь, БНСУ 4.2 хувь, АНУ 3.9 хувь, ХБНГУ 2.4 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.8 хувийг бүрдүүлсэн байна. ОХУ-аас импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортолсон барааны 78.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.9 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.
3,593.62




















































Холбоотой мэдээ