ЦЕГ: Мөнгө өсгөж өгнө гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

Хуучирсан мэдээ: 2025.10.12-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Мөнгө өсгөж өгнө гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

ЦЕГ: Мөнгө өсгөж өгнө гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Цагдаагийн Ерөнхий газарт энэ оны аравдугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу таван удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай. Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж