Израильчууд Дональд Трампт талархаж байна

Израильчууд Дональд Трампт талархаж байна

Израильчууд Дональд Трампт талархаж байна

Газа дахь барьцаалагдсан хүмүүсийн гэр бүл Израилийн Тель-Авив хотод томоохон цуглаан зохион байгуулжээ. Энэ нь Израиль болон Хамасын хооронд гал зогсоох гэрээ байгуулсны дараа тэдний хайртай хүмүүсээ эргэн ирэхийг хүлээж буй чухал үйл явдал юм. Ойрхи Дорнодын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф уг арга хэмжээнд оролцсон байна.

Барьцаалагдсан хүмүүсийн гэр бүл болон тэдний дэмжигчид Израилийн хамгийн том худалдааны төв болох тус хотод бараг бүх Бямба гаригийн орой цуглардаг. Энэ нь гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр болсноос хойших анхны цугларалт байв. Харин өчигдөр (2025.10.11) болсон цуглаанд оролцогчдын олширч, арга хэмжээний талбайн багтаамжаас хэтэрсэн байжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер болон охин Иванка нар мөн оролцсон байна.

Уиткофф Трампын гал зогсоох хэлэлцээний оролцоог өндрөөр үнэлж “Би энэ шөнийн тухай зүүдэлдэг байсан. Энэ бол урт удаан аяллын үр дүн” гэж хэлэхэд олон хүн алга ташин хөөрсөн байна. Оролцогчид уриа лоозон барьж, барьцаалагдсан хүмүүсийн зураг болон “Трампт баярлалаа” гэсэн самбар барьжээ. Цуглаанд бараг долоо хоног бүр оролцдог 30 гаруй настай нэгэн эр “Би итгэлтэй байна. Гэхдээ бүх барьцаалагдсан хүмүүс буцаж ирэхийг харах хүртэл итгэхгүй” гэж хэлсэн байна. 50 орчим настай өөр нэгэн эмэгтэй “Бид Бямба гариг бүр энд уйлж, орилж, энэ мөчийг хүлээж өнгөрүүлсэн. АНУ-ын ерөнхийлөгч үнэхээр тоглоомын дүрмийг өөрчиллөө” хэмээн инээмсэглэн хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-12 103.57.94.171

Хар нулмис,, цус нөж, үхэл хагацал болсон тоглоомын дүр мийг огт өөрчлөхгүй байгаа харгис хатуу фашист- чекист Путлер үүнээс үлгэр жишээ аьаасай !!!
Даян дэлхийн ард түмний хараалаар гэдэс нь дүүрч үхэх болтугай !!!

Avatar

Зочин 2025-10-12 202.179.27.68

Израйль шиг энгийн номхон иргэдийг алан хядаж, аймаглан устгаагүй байгаад нь Путинд талархъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж