Жо Байден хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлжээ

Жо Байден хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлжээ

Жо Байден хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа тухай түүний туслах мэдээлжээ. Тодруулбал, Байдены хэвлэлийн төлөөлөгч Келли Скалли "Ерөнхийлөгч асан Байден одоо түрүү булчирхайн хавдрын эмчилгээний төлөвлөгөөний хүрээнд цацрагийн болон дааврын эмчилгээ хийлгэж байна. Тэрбээр улс төрийн замнал болон олон нийтийн амьдралд нь ихээхэн нөлөөлсөн өвчний эсрэг тэмцэж байна" гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч асан Байден болон түүний гэр бүл өвчнөөс болж шаналаагүй гэдгээ харуулахыг хичээж байгаа юм. Тухайлбал, энэ оны тавдугаар сард Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Боб Брэдид “Бүх зүйл сайн байгаа, эмчилгээний төлөвлөгөө гарсан” гэж Байден ярьсан байна. Тухайн үед Байдены оффис хавдар нь дааварт мэдрэг тул үр дүнтэй хяналт тавих боломжтой гэж мэдээлж байв.

Байден улс төрийн замналынхаа туршид хорт хавдрыг бууруулах үйл хэрэгт онцгой анхаарал хандуулж ирсэн. Түүний хүү Бо Байден 2015 онд хорт хавдраар нас барсан бөгөөд Байден Цагаан ордонд байхдаа “Cancer Moonshot” санаачилгыг эхлүүлж, 2047 он гэхэд хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг хоёр дахин бууруулах зорилт тавьсан билээ.

Байден тавдугаар сард ясанд үсэрхийлсэн түрүү булчирхайн хавдартай гэж оношлогдсоноо зарласан. Улмаар олон нийтийн дэмжлэг, хоёр намын улс төрчдийн хамтарсан халамж, дэмжлэгийг хүлээн авсан юм. Түүнд ерөнхийлөгч Дональд Трамп болон төлөөлөгч Марджори Тэйлор Грийн нар хүртэл сайн сайхныг хүсчээ. “Меланиа болон би Жо Байдены эрүүл мэндийн оношны талаар сонсоод сэтгэл маш ихээр өвдлөө” гэж Трамп өөрийн "Truth Social" хуудсандаа бичжээ. “Бид Жилл болон гэр бүлийнхэнд нь халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Жод хурдан эдгэрч, амжилттайгаар эрүүл болохыг хүсэн ерөөж байна” гэж мөн онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж