УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль зөрчив үү

УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль зөрчив үү

УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль зөрчив үү

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны (ТББХ) Баасан гаригийн (2025.10.10) хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцсэн ч аравдугаар сарын 13-нд буюу Даваа гаригийн 11:00 цагаас үргэлжлүүлэхээр завсарлага авсан.

Атал Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан парламентаар хэлэлцэх асуудлын жагсаалтад уг асуудлыг тусгаагүй байгааг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьснаас гурван хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн заалттай.

Засахгүй бол Үндсэн хуулийн 29.3 дахь заалтаар шийдвэр гаргасан УИХ даргыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болох аж. Тэгвэл ТББХ-ын ирэх долоо хоногийн товд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хорооны хурал товлогджээ.

Үүнийг олон нийтээс “Нүүрсний мафи төр дэх эрх мэдлээ алдахгүйн тулд Үндсэн хууль зөрчихөд хүрч байна” гэж шүүмжилж буй. Ямар байсан гишүүдийн шүүмжлэлээс айсан уу УИХ-ын Тамгын газар уг асуудлыг ТББХ-гоор Даваа гаригт хэлэлцэхээр засвар оруулсан парламентаар Пүрэв гаригт хэлэлцэхээр товложээ. Улсын төсөв ид хэлэлцэх цагаар Ерөнхий сайдын асуудлыг шуурхайлахыг иргэд шаардаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-12 202.126.91.91

Энэ бол УИХ-ын Тамгын газрын хариуцлагын асуудал болоод байгаа юм бишүү.

Avatar

Нэргүй 2025-10-12 59.153.113.24

томчууд гэгдэх хогийн гарууд үндсэн хууль байтугай зөрчих байлгүй дээ бас тангараг өргөөд байгаа юмаа шившигүүд

Avatar

Нэргүй 2025-10-12 66.181.185.76

лодой гэж боловсролгүй долдой сэтгүүлч жоохон хэрээ мэдэж хэрзэгнээрэй. тэнэг гэдгээ улаан бал гэдэг нэвтрүүлгээрээ нийтэд дэлгэсэн. АН ийи малыг жагсаалтаар оруулдаг нь бас онигоо юм даа. юм мэдэхгүй тэгээд бас попрох гээд оролдоод байгаа юмаа. лодой толгойт гэйша наараа хоёр яг адилхан шүү.

Avatar

Нэргүй 2025-10-12 169.133.250.254

idttyyriaj,chuluul

Avatar

Иргэн 2025-10-12 66.181.176.58

Хуучин цагт эх орноосоо урвасан нөхдүүдийг шууд бууддаг байсан.

Avatar

Нэргүй 2025-10-12 103.57.94.171

Оюун-Эрдэнэ Ухаа худгийн асуудлыг түрэмгийлэн түргэвч лүүлж бгаа нь МАН дахь Женкогийн бүлэглэлийн үйл ажи ллагаа эрс идэвхжиж бгааг харуулж бнаа !
МАНЖ-ийн бүлэг Монголыг удирдахыг бүх нийтээрээ дур гүйцэн эсэргүүцэж бна !!!

Avatar

Зочин 2025-10-12 66.181.177.167

Оюунэрдэний талаарх дүгнэлтүүд Эхний удаа МАН ыс дарга байснбг хь авч үзьэ МАН ыг өол бүрэн уналтад хүргэлээ Яажаад байхад тэр улс төрийн намын талаар ямар ч ойлголт алгаа Ер гь АН тэгэх тусмаа Баттулрын цракц рэдэг нь харагдаад байна Ах ябаатар нь АН ы гишүүн ч гэлүү Тэр хоерын заавраар нам баыиугай улс төрийн талаар ойлголтгүй Номингийн зөвлөлгөөгөөр л явж байжээ

Avatar

Зочин 2025-10-12 66.181.177.167

Оюунэрдэнэ боль боль мУхаа хулаг руу өвётэй юм шиг дайраад Оюунэрдэнэд иргнд маш их итгэж найдаж баыв Гэтэл тэр өөрөө хөлжих гэсэн байдаг л нэг баагий байжээ Түүний хуурамч үйлдлүүдийн нэг муухай үр дүн гэвэл иргэд залуу үедээ итгэлгүй болсон Ойр мөддөө улс төрчдөд итгэж байгаагүй итгэлийг тэр хүлээсэн боловч буруу үйлдлүүдээсээ болж тэр хэмжээгээр итгэлийг хөсөрдүүлсэн Түүний үылдэл үзэл санааны төлөвшил арга зальд бүх талын длгнэлт хийх цаг өолсон ябусад залуучуудад сургамжтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж