220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгчээ

220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгчээ

220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгчээ

Экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна. Тодруулбал, төслийн эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 10 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилгыг барьж буй.

Энэ хүрээнд өнгөрсөн сард Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын 4 блок буюу нийт 220 айлын 8 блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн бусад талбаруудын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тухайлбал, Баянхошуу дэд төвийн үлдсэн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байгаа юм. Мөн 76 айлын хоёр блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна. Харин сүүлийн 126 айлын гурван блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй.

Түүнчлэн Шархад дэд төвийн үлдсэн 152 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувь, 76 айлын хоёр блок орон сууцны бүтээн байгуулалтын ажил 49 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-12 202.126.88.179

Нам төр хулгайлсн толгойд шаасн х***а манжуудыг үлтр түргн нам төр-с зайлуулж нам төрийг х***а манжууд-с цэврлээ даврцх муу хулгайч х***а манжууд 35 жил нам төр эзлж хулгай шаалаа гажиг манж х***а систем шаацн манжлсн үйл ажиллагаа шаацн.

Avatar

иргэн 2025-10-12 66.181.184.146

энэ байрууд нь лифттэй болов уу лифтгүй бол ёстой л ургах наран -2 болох байх даа

Avatar

Dkif 2025-10-12 202.9.46.25

Ургах наран No2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж