ҮСХ: Бараа бүтээгдэхүүний үнэ 9 хувиар өсчээ

ҮСХ: Бараа бүтээгдэхүүний үнэ 9 хувиар өсчээ

ҮСХ: Бараа бүтээгдэхүүний үнэ 9 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос бараа бүтээгдэхүүн, инфляцын түвшний мэдээллийг танилцууллаа. Ингэхдээ хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 15.0 хувь, хүнсний бүлгийн үнэ 10.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.5 хувиар тус тус өсжээ.

Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.2 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 10.6 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.3 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 19.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 11.4 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. 

Харин инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны 9 дүгээр сард 9.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар нэмэгджээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.3 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Elhudal 2025-10-12 202.9.46.25

25%

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.40.147

Төр тогтворгүй байгаа юм чинь өсөхгүй яах билээ. Зарим худалдаа эрхэлдэг хүмүүс ч энэ боломжийг ашиглаж юмныхаа үнийг нэмнэ.

Avatar

зочин 2025-10-12 66.181.187.252

Монголын төр нь тогтворгүй, самуун байдалтай, Дээгүүрээ төрийн эрх буулаацалдана Бие биенээ гүтгэж,үзэн ядаж, тэмцэлдсэн олон бүлгүүд, Экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс,гэтэл түүний үнэ нь унасан, орлого нь тасарсан, Дотооддоо бараг юу ч хийхгүй шахуу, Гаднаас хэрэгцээт бүхнээ зөөж үнийг нь хэд нугалан зарж бусдыг шулж амьдрана, Бараа таваарын үнийг уралдан нэмж,имфляц хөөрөгдөнө, Хоёр хөршөөсөө хамааралтай ,Тэгсэн атлаа дайсагнана Үзэн ядна,Ийм байхад улс орон иргэдийн амьдрал яаж дээшлэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж