Шинэ цагийн саарал бүс – Европ

Шинэ цагийн саарал бүс – Европ

Шинэ цагийн саарал бүс – Европ

Германы канцлер Фридрих Мерц өнгөрсөн сард "Бид дайтаагүй ч тайван цаг ард хоцорсон" гэж анхааруулсан. Оросын нисгэгчгүй онгоц, байлдааны онгоцууд НАТО-гийн агаарын орон зайг зөрчиж, далай тэнгис болон кибер орон зайд ч эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах болсон нь түүхийн хуудас эргэж байгааг илтгэнэ.

Европ 80 жилийн турш халдашгүй энх тайвнаа хадгалсаар ирсэн билээ. Гэтэл өдгөө тодорхойгүй байдлын шинэ эрин үе эхэлж, саарал бүс гэсэн шинэ үг трэнд болов. Хар ч биш, цагаан ч биш, дайн ч биш, энх тайван ч биш.

Европын ирээдүйд Мерц ганцаараа санаа зовоогүй. НАТО-гийн тэргүүн асан Жорж Робертсон саяхан болсон кибер халдлагын дараа Европын иргэний дэд бүтэц бэлтгэл муутай байгааг анхааруулав. Европ даяар болж байгаа хорлон сүйтгэх ажиллагааг тохиолдол гэж үзэх аргагүйг тэр онцолсон юм. Тэрбээр "Бид саарал бүсийн халдлагын талаар санаа зовох ёстой. Гэрэл унтрахад хэтэрхий оройтсон байх болно. Айл бүхэнд батерейтэй чийдэн байгаа юу? Лаа байгаа юу?" гэж асуужээ.

Сүүлийн үед болсон үйл явдлууд олон арван жил тайван байсан Европын бэлэн бус байдлыг илчилсэн юм.

Мөн НАТО-ийн түншүүд АНУ-ын аюулгүй байдлын баталгаанд урьд өмнө байгаагүйгээр эргэлзэж эхлэв. Орос, Украины дайн дэгдэх үед АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол ийм зүйл хэзээ ч болохгүй байсан гэж Дональд Трамп сайрхдаг. Гэтэл бодит байдал дээрээ түүний хоёрдмол байр суурь, Путинд зусардаж буй зэрэг нь холбоотнуудыг эргэлзүүлж байна.

Атлантын далай даяар өсөн нэмэгдэж буй хурцадмал байдал Чарли Киркийн аллага, Үндэсний гвардын цэрэг байршуулалт, АНУ-ын засгийн газрын тэг зогсолт зэрэг Америкийн улс төрийн дуулиануудад дарагдав.

Харин Польшийн Гадаад хэргийн сайд Радек Сикорски АНУ-ын хайхрамжгүй байдлыг дайруулан үг хэлжээ. Тэрбээр "Бүрэн эрхт улс бүр халдагчдад хариуг нь барих эрхтэй. Флоридагийн дээгүүр Кубын МиГ онгоцууд ниссэн бол та нар тэвчихгүй л байсан" гэсэн юм. Оросын нисгэгчгүй онгоцууд өнгөрсөн сард олноороо Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн нь тэднийг цочирдуулсан. Гэвч АНУ үүнийг Оросын санаатай үйлдэл гэдэгт эргэлзсэн юм.

Гэвч дараа нь болсон үйл явдал энэ эргэлзээг тайлжээ. Копенгагены олон улсын нисэх онгоцны буудлыг үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцнуудаас болж долоо хоногт хоёр ч удаа хаах болсон билээ. Дани бол Украины томоохон дэмжигч. Үүний дараа Осло, Мюнхений нисэх онгоцны буудлууд ч ижил шалтгаанаар түр хаагджээ.

Улмаар есдүгээр сарын 19-нд НАТО-гийн нисэх онгоцууд эвслийн гишүүн Эстони улсын агаарын орон зайг зөрчсөн Оросын гурван онгоцыг саатуулжээ.

Агаарын орон зайнаас гадна улс орнуудын усан бүс ч тайван байсангүй. Барууны хориг арга хэмжээг тойрох зорилготой Оросын сүүдрийн флот олон улсын санааг зовоож байна. Сүүдрийн флотыг энэ жил кабелийн дэд бүтцэд халдлага үйлдэх, хорлон сүйтгэх ажиллагаанд ашигласан гэдгийг Вашингтон дахь Стратегийн болон олон улсын судалгааны төв мэдэгдээд буй.

Гэвч ОХУ үүнд ёжилсон хариу өгчээ. Европын орнууд ийм зүйлд санаа зовж буй нь цэргийн хүчээ нэмэгдүүлэх гэсэн шалтаг гэж Орос үзэж байна. Мөн Путин өнгөрсөн долоо хоногт Герман, Франц, Португалд хүрэх боломжтой нисгэгчгүй нисэх онгоц манайд байхгүй гэж мэдэгджээ.

МЭЛХИЙ ЧАНАХ АРГА

ОХУ мэлхий чанах аргыг ашиглаж байна. Буцлам халуун усанд мэлхийг хийвэл огло харайн гарч ирнэ. Оронд нь хүйтэн усанд хийж байгаад, усыг аажим аажмаар халаавал мэлхий гарахаа мэдэлгүй халуун бүлээн усанд дассаар эцэст нь шалзлагдаж үхдэг гэдэг.

Дээр дурдсан бүх тохиолдыг Оростой холбон ойлговол тэдний зорилго чухам юу вэ? Нисгэгчгүй нисэх онгоцтой тэмцэх "Red Six Solutions" компанийн захирал Кирстен Фонтенроуз хэлэхдээ "Тэдэнд үүнийг хийх маш олон шалтгаан бий. Тэд НАТО-ийн орнуудын бие биедээ амлалт өгөх хязгаарыг туршиж байна. ОХУ мэлхий чанах аргыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Орос НАТО-ийн орнуудын усны дулааныг аажмаар нэмэгдүүлж байна" гэсэн юм.

Харин АНУ-ын Германы Маршаллын сангийн ахлах ажилтан Кристин Берзина хэлэхдээ "ОХУ яг одоо Европ хэр зэрэг хамгаалалттай байгааг шалгаж байна. Европ батлан хамгаалахын хүчин чадлаа сайжруулж байгаа нь бодитой юу? Тэд Оросыг зогсоох бодит чадамжтай болсон уу?" гэжээ.

Үнэхээр ч Европт хариу арга хэмжээ авах эдийн засгийн боломж тааруу байна. Хямдхан нисгэгчгүй онгоцуудыг буудаж унагахын тулд "F-35" ашиглах нь зөв үү? Энэ нь Европ илүү үр ашигтай, хямд технологио хурдан хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Саарал бүсийн дайны өөр нэг зорилго нь барууны энгийн иргэдийн дунд түгшүүр төрүүлэх. Иргэд айдас түгшүүртэй болсноор Украиныг үргэлжлүүлэн зэвсэглэх улс төрийн шийдэлд саатал учирна.

Гэхдээ энэ бүхэн үнэхээр шаардлагатай юу? НАТО-гийн агаарын орон зайд нэвтэрсэн онгоцууд хэний ч аминд хүрээгүй. НАТО хэт их хариу үйлдэл үзүүлэх нь эргээд өөрсдийг нь эрсдэлд оруулах магадлалтай. Өөрөөр хэлбэл, зайлсхийхийг оролдож байсан мөргөлдөөндөө тэд татагдан орох магадлалтай.

Энэ цаг үед Трампын тодорхойгүй байдал Европын тэвчээрийг барж байна. Трамп эхлээд Оросын онгоцууд санамсаргүй хил зөрчсөн байх гэж өмөөрсөн боловч сүүлд нь НҮБ-ын хурал дээр НАТО-гийн орнууд нөхцөл байдлаас шалтгаалан Оросын онгоцыг сөнөөх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлжээ.

Эцэст нь хэлэхэд, түр зуурын бэлэн байдал гэдэг нэг зүйл. Харин саарал бүсийн дайн, кибер халдлага, эрлийз тактикийн эсрэг хатуу арга хэмжээ авах чадамжтай байх нь тусдаа зүйл. Хоёр дахь хувилбарт бэлэн байж чадсан цагт жинхэнэ аюулгүй байдал бий болно.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

М.Амар настан. 2025-10-13 66.181.176.11

Эрчим хүчээр Оросоос 100 хараат Хятадаас бас л хараат.Ийм хэвтэж бусдын хэрэгт оролцох шаардлагагүй.Элдэв юм хуцаад байгаа новшнууд бол жинхэнэ э****з хурлийз.Бидэнд олигтойхон тонгорг ч алга. Өндөр гэгээн Занабазар гээд олон юм ярьдаг байхаа.Цаг нь иртэл тэвчээртэй хүлээх л үлдлээ.

Avatar

Иргэн 2025-10-13 66.181.176.58

Сүүлийн 3 жилийн хугацаанд НАТО-ийн гишүүн орнууд, нийлээд 54 орон Украинд з****г нийлүүлж, 64 орон нууцаар зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээ/ тогтмол илгээж байна: Польш, АНУ, Канад, Англи, Гүрж, Румыни гэх

Avatar

Нэргүй 2025-10-13 66.181.188.244

Тэгээд юу гэж,,,дебиль ээ,,,

Avatar

Del 2025-10-13 202.55.188.117

наадах ярианд чинь итгэх хүмүүс цөөрсөн нь гол үнэн байгаа юмдаа

Avatar

Нэргүй 2025-10-13 103.57.92.148

энэ путин гэж шёзо өвчинтэй өвгөн бушуухан үхэж далд ороосой

Avatar

Нэргүй 2025-10-13 103.57.92.148

орос гэж үнэн лайтай улс байна

Avatar

Нэргүй 2025-10-13 202.9.46.206

Финландын усан доорх кабел өөрсдөө санамсаргүй тасалсанаа тодруулсан. Хойд Урсгал 2 хоолойг украины хорлон сүйтгэгчид дэлбэлсэн илэрч Италид баригдсан. Польшийн дрон Оросод ямар ч хамаагүй гэдгийг сайд нь албан ёсоор хэлсэн. Эстон сурах бичигтээ фашистуудын үйлдсэн аллагын зургийг, Оросынх гэж худал бичиж оруулсан тодорхой болсон. Оросынх гэсэн бүгд худал болоод байна.

Avatar

Жир иргэн 2025-10-13 66.181.181.43

Эстонийн агаарын орон зайд 3 онгоцыг саатуулав гэж.Газрын замаар явю бгаа машиныг зогсоож болно.Харин тийрэлтэт онгоцыг хэн яаж зогсоов.дуунаас хурдан онгоц тул хэдэн секунд дотор алга болж огно шуу дээ.Жаахан бодож бичээ.Дани улсад дрон гэж оросын гэдгийг хэн яаж мэдээд бна.Далбааны зураг бна уу.Дроныг дурын гар худалдаж аваад нисгэж бна.Дани улсад дрон нисгэх гар бхгуй гэж уу.

Avatar

Нэргүй 2025-10-13 64.119.29.143

evropchuud dain hiih gej arga ba5j baina da. tevcheergui

Avatar

& 2025-10-13 169.133.250.254

yjasnjsy

Avatar

# oyzzt +Kmrphp+y 2025-10-13 169.133.250.254

CJNOC gadnibuilding XUUX, _ ;

Avatar

Зочин 2025-10-13 202.72.243.182

Юун сонин худлаа зүйлс бэ… Орос өөрийн нутаг дээрээ өөр хоорондоо алалцаж байна. Тэр Европт огтхон ч хамаагүй, тийшээ зүглэх, тэд нарыг өдөж даажигнах санаа оролдлого Орост ердөө байхгүй юм.
Европын сүржин гарууд зүгээр дайныг өдөөгөөд, тэгээд галд улам бүр тос нэмээд л байгаа шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж