Судан: Дүрвэгсдийн хуаранд болсон халдлагын үеэр 60 хүн нас баржээ

Судан: Дүрвэгсдийн хуаранд болсон халдлагын үеэр 60 хүн нас баржээ

Судан: Дүрвэгсдийн хуаранд болсон халдлагын үеэр 60 хүн нас баржээ

Баруун Суданы Эль-Фашер хотод байрлах дүрвэгсдийн хуаран дрон болон их бууны цохилтод өртөж, дор хаяж 60 хүн амь үрэгдсэн гэж бүс нутгийн идэвхтнүүд мэдээллээ. Энэ дайралт нь 18 сарын өмнөөс хотыг бүсэлж байгаа Хурдан дэмжлэгийн хүчний (RSF) зүгээс хийсэн хамгийн цуст халдлагуудын нэг болсон байна.

Эль-Фашерын эсэргүүцлийн хороо мэдэгдэхдээ, "RSF" нь их сургуулийн талбай дээр байрлах Дар аль-Аркам нэртэй дүрвэгсдийн хуаранд хоёр удаа дроноор, найман удаа их буугаар цохилт өгсөн гэжээ. “Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг зэрлэгээр хөнөөсөн. Олон хүн бүрэн шатсан байна” гэж идэвхтнүүд мэдэгджээ. Анх 30 хүн нас барсан гэж мэдээлсэн ч дараа нь нурангид дарагдсан шарилуудыг гаргаж ирснээр амиа алдагсдын тоо нэмэгдсэн байна.

Эль-Фашер нь Дарфурын хойд хэсгийн нийслэл бөгөөд армийн хяналтад байгаа бүсийн сүүлчийн томоохон хот юм. "RSF" бүлэглэл 2023 оны дөрөвдүгээр сараас хойш Суданы армитай тулалдаж байгаа бөгөөд Дарфурыг бүрэн эзлэхийг зорьж байна. НҮБ-ын мэдээлснээр, уг дайн хэдэн арван мянган хүний амийг авч, сая сая хүнийг орон гэргүй болгож, 25 сая орчим суданчуудыг өлсгөлөнд хүргээд байна. Нутгийн идэвхтнүүдийн хэлснээр, уг хот одоо ил задгай оршуулгын газар мэт болсон. Ойролцоогоор 400 мянган хүн хотод бүслэгдсэн хэвээр байгаа бөгөөд хоол хүнс дуусаж, өлсгөлөн, өвчинд нэрвэгдэж байна. Гэр бүлүүд амьдрахын тулд хэрэглэдэг малын тэжээл нэг шуудай нь хэдэн зуун ам.доллар хүрч, олон нийтийн хоолны гал тогоонууд хаагдаад байна.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж