Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг хүртлээ. Эх орондоо ардчиллыг дэмжиж, тууштай тэмцэж буйг үнэлэн уг шагналыг түүнд олгосон гэж Норвегийн Нобелийн хороо Баасан гаригт (2025.10.10) мэдэгджээ. Нобелийн хороо “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалах, дарангуйллаас ардчилал руу шударга, энх тайван замаар шилжихийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж байгааг өндрөөр үнэлж байна” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мачадо 1967 онд төрсөн бөгөөд Каракас хотод ядуу хүүхдүүдэд сайн дурын ажил хийж тусалж байжээ. Ойролцоогоор 20 жилийн өмнөөс тэрбээр Венесуэлд ардчиллыг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байсан ч Дээд шүүх түүнд хориг тавьсан юм. Мөн оны аравдугаар сард Мачадо Европын парламентаас олгодог “Сахаровын шагнал”-ыг хүртсэн бөгөөд энэ шагнал нь сэтгэх эрх чөлөөг хамгаалахад хувь нэмэр оруулсан хүмүүст олгогддог байна.
Нобелийн хороо “Амь насанд нь аюул заналхийлж байсан ч тэр эх орноо орхиогүй бөгөөд энэ шийдвэр нь сая сая хүнийг урамшуулсан” гэж мэдэгджээ. Мачадо одоо ч Венесуэлд ардчиллыг дэмжих хөдөлгөөнөө идэвхтэй үргэлжлүүлж байгаа гэж мэдээлсэн байна.
3,593.62






















































Bataa 2025-10-12 202.9.46.31
Нобелийн энх тайвны шагнал утгаа алджээ хөөрхий.
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-10-12 202.21.110.94
САНАА ЗОВОЛТГҮЙ ДАРАА ЖИЛ ӨӨРТ ЧИНЬ ……
Зочин 2025-10-12 202.179.27.68
Одоо Венесуэлийг АНУ эзлэн түрэмгийлэх хууль ёсны эрхтэй боллоо, юун энхтайваны шагнал ккк
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-10-12 202.21.110.94
МИНИЙ CLASSMATE, MABURRO-н ЭСРЭГ ҮЗЭЭД Л БАЙГАА ЮМ ДАА……….ГЭЖ………..