Катар улс АНУ-д агаарын цэргийн бааз байгуулна

Катар улс АНУ-д агаарын цэргийн бааз байгуулна

Катар улс АНУ-д агаарын цэргийн бааз байгуулна

АНУ Катар улстай агаарын хүчний сургалтын бааз байгуулах гэрээ байгуулсан байна. Тодруулбал, АНУ-ын батлан хамгаалах сайд Пит Хегсэт мэдэгдэлдээ, Катар улс АНУ-ын баруун хойд хэсгийн Айдахо мужийн Маунтин Хоум агаарын цэргийн бааз дээр шинэ сургалтын баазаа байгуулагдана.

Катарын нисгэгчид тэнд "F-15" сөнөөгч онгоц жолоодох сургалтад хамрагдана гэж онцлон тэмдэглэсэн байна.

“Энэ бол бидний хүчтэй түншлэлийн бас нэг жишээ” гэж Хегсэт Пентагонд болсон уулзалтын үеэр Катарын батлан хамгаалахын сайд Сауд бин Абдулрахман Аль-Танитэй хэлэлцээ хийж байхдаа мэдэгдсэн байна.

Уулзалтын үеэр Катарын батлан хамгаалах сайд Аль-Тани ерөнхийлөгч Дональд Трампын удирдсан Газын мөргөлдөөний гал зогсоох хэлэлцээ, барьцаалагдсан хүмүүсийг суллахыг дэмжсэн явдалд талархал илэрхийлсэн байна. Катар нь Египет, Турктэй хамтран сүүлийн саруудад Израиль ба Хамасын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хегсэт “Өнөөдөр бид Катарын Эмирийн агаарын хүчний байгууламжийг Айдахо дахь Маунтин Хоум баазад байгуулах тохиролцоонд гарын үсэг зурж байгаадаа бахархаж байна. Энэ газар Катарын F-15 онгоц, нисгэгчдийг байршуулж, хамтарсан сургалт, хамтын ажиллагааг сайжруулах болно” гэжээ. Тэрбээр мөн “Та бүхэн бидэнд найдаж болно” хэмээн Катарын сайдад хэлсэн байна.

Пентагон одоогоор хэдэн ширхэг "F-15" онгоц байрлуулах, эсвэл бааз хэзээ ашиглалтад орох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн сард ерөнхийлөгч Трамп Катар улсыг хамгаалахын тулд АНУ-ын цэргийн хүчийг ашиглаж болно гэсэн тушаалд гарын үсэг зурсан. Энэ нь АНУ ба Катарыг НАТО-гийн холбоотнууд шиг ойртуулах аюулгүй байдлын томоохон гэрээ юм. АНУ мөн Катарын аль-Удейд хамгийн том цэргийн баазтай. Энэ бааз нь АНУ-ын бүс нутгийн агаарын ажиллагааг удирддаг төв бөгөөд энэ оны эхээр Ираны цохилтод өртсөн. Тус довтолгоо нь Ираны цөмийн байгууламжуудыг чиглэсэн АНУ-ын цэргийн ажиллагааны эсрэг хариу арга хэмжээ юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

wrong#; 2025-10-12 169.133.250.254

yun

Avatar

Нэргүй 2025-10-12 103.57.94.171

Хойд хөрш Оросыг бутрахтай яг зэрэгцүүлээд Монголдоо АНУ-ын цэргийн бааз байгуулахгүй бол Хятад манайд цэр гээ оруулаад ирнэ шүү !!!
Эртнээс бэлтгэлтэй байх нь зүйтэй шүү !!!

Avatar

Нэргүй 2025-10-12 47.248.228.45

Эби шиг т1 хүүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж