Мексикт үер бууж, 27 хүн нас баржээ

Мексикт үер бууж, 27 хүн нас баржээ

Мексикт үер бууж, 27 хүн нас баржээ

Мексикт хүчтэй үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас байшин, машин, гүүрнүүд сүйдэж, дор хаяж 27 хүн нас барсан байна. Тодруулбал, Пүрэв, Баасан гаригт (2025.10.09-10.10) орсон аадар борооны дараа гол, мөрнүүд үерлэж, гамшиг тохиолдсон бөгөөд хэд хэдэн хүн сураг алга болжээ. Мексикийн зүүн хэсгийн Идальго муж хамгийн их хохирол амссан бөгөөд 16 хүн нас барсан байна.

Үерийн ус суурин газарт хүрч, олон мянган байшин сүйдэж, автомашинуудыг урсгаж, замуудыг шавар, хог хаягдлаар дүүргэж, цахилгаан тасарсан байна. Тус улсын ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум олон нийтэд хандаж, “Бид иргэдэд тусалж, замуудыг нээж, цахилгааныг сэргээхийн тулд зогсолтгүй ажиллаж байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр үерийн дараах тусламж үзүүлэх, зам цэвэрлэх, тусламжийн багц тараах ажлыг гүйцэтгэхээр 5,400 ажилтныг гамшгийн бүс рүү гэж мэдэгдсэн байна.

Мөн тэнгисийн цэргийн 3,300 цэрэг нүүлгэн шилжүүлэх болон цэвэрлэгээний ажилд тусалж байна. Пуэбла мужид хамгийн багадаа есөн хүн нас барж, таван хүн сураггүй болсон гэж мужийн захирагч Алехандро Армента мэдэгдсэн юм. Мужийн засгийн газар 80 мянган орчим хүн үерт нэрвэгдсэн гэж мэдээлжээ. Харин Веракрус мужид хоёр хүн амиа алдсан байна. Нутгийн нэгэн кофе шопын эзэн Хосе Сервантес “Хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй. Үерийн ус нэг метр хагас өндөртэй болсон. Миний рестораны бүх зүйл, гал тогоо, зоогийн танхим, угаалгын өрөө бүгд устаж сүйдсэн” хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж