Тойм: Нарантуул зах хүнгүй болсон эсэхийг ирж үзэх хэрэгтэй

Тойм: Нарантуул зах хүнгүй болсон эсэхийг ирж үзэх хэрэгтэй

Тойм: Нарантуул зах хүнгүй болсон эсэхийг ирж үзэх хэрэгтэй

"NEWS" агентлаг өнгөрөгч долоо хоногийн онцлох сурвалжлагуудыг хүргэж байна.


НАРАНТУУЛ ЗАХ ХҮНГҮЙ БОЛСОН ҮГҮЙГ Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ ИРЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

Мөн "Нарантуул" олон улсын худалдааны төвд хүн очихгүй болсон байна, нүүлгэнэ гэж хотын дарга Х.Нямбаатар сүүлд мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ "Нарантуул" худалдааны төвийн хөл хөдөлгөөн улирал солигдох үе, баяр наадмын үеэр ачаалал эрс нэмэгддэг талаар худалдаа эрхлэгч Б.Халиун хэлж байна. Б.Халиун "Нарантуул" захад лангуу ажиллуулаад 10 гаруй жил болж байгаа аж. Ингэхдээ хүнгүй үед доод талдаа 500 мянган төгрөг, дээд талдаа гурван сая төгрөг хийдэг ажээ. Тэрбээр хэлэхдээ "Хотын дарга Х.Нямбаатар Нарантуул захаар хүн орохоо байсан гэж хэлсэн байсан. Үнэхээр хүн орохгүй байгаа, худалдан авалт байхгүй байгаа эсэхийг өөрийн нүдээр ирж харах хэрэгтэй. Тэгж байж нүүлгэх талаар ярь. Нарантуул худалдааны төв бол олон улсын худалдааны төв, эндээс зүүн аймаг болон баруун аймгийн хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Тийм байхад хүнгүй болжээ гэж хэлж байгаа нь худал. Үнэхээр хүнгүй бол энд лангуу авч түрээс өгөх шаардлагагүй. Иймд худал мэдээллээр иргэдийн тархийг угаахаа болох хэрэгтэй" гэв.

Наймаачин У.Сүхболд хэлэхдээ "Миний хувьд сүүлийн 20 гаруй жил энд хүүхдийн тасаг дээр хүүхдийн хувцас зарж байна. Хотын даргын хийсэн мэдээллийг хэдэн газраас харсан. Хараад гайхаж байлаа. Үнэхээр очих хүнгүй болсон гэж хэлсэн байсан. Хотын дарга зах дээрээс худалдан авалт хийхгүй нь тодорхой. Тийм байхад өөрөө ирж авахгүй юм гэхэд өрөөл нэгэн ирэх замыг нь хааж болохгүй байх. Хотын даргыг өөрийн биеэр ирж үз гэж хэлмээр байна. Бид хүнгүй, ашиггүй бол өдөржин энд даарч суух шаардлага байхгүй. Ашигтай, худалдан авч нар байгаа болохоор энд сууж байна. Гэхдээ үнэхээр энэ хэсгийн талбайг чөлөөлж захыг өөр тийшээ нүүлгэнэ гэвэл өөр арга байхгүй байх. Х.Нямбаатар түцнүүдийг ямар аймар аргаар зөөж байгааг харсан учир тийм зүйл Нарантуул худалдааны төв дээр л битгий гараасай гэж хүсч байна. Хотынхоо сайн сайхны төлөө бол лангуугаа буулгаж чадна" гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

СУРВАЛЖЛАГА: ХАГАС КОКСОН НҮҮРСИЙГ ЛХАГВА ГАРИГААС БОРЛУУЛЖ ЭХЭЛНЭ

Шинээр борлуулалтанд гарах хагас коксон түлш нь өмнө хэрэглэж байсан мидлингтэй сайжруулсан шахмал түлшнээс илүү боловсруулсан, технологийн хувьд дэвшилттэй бүтээгдэхүүн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон холбогдох лабораториудын хийсэн шинжилгээгээр хагас коксон түлш нь сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол, 25 хувиар бага угаарын хий ялгаруулдаг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор буюу хүний уушгинд шүүгддэггүй PM2.5 хэмжээтэй тоосонцрын ялгаралтыг 80 хүртэл хувиар бууруулах чадвартай гэжээ. Энэ нь гэр хорооллын яндангаас агаарт дэгдэх бохирдлыг ихээхэн бууруулна гэсэн үг юм. Ингэснээр нийт Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 45-50 хувиар буурах боломжтой гэж албаныхан тооцож байна.

Шинэ түлшний техникийн үзүүлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан бөгөөд MNS5679:2025 шинэ стандарт батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Уг стандартад зааснаар хагас коксон шахмал түлш нь 5500 ккалл/кг-аас багагүй илчлэгтэй, 0.5 хувиас ихгүй хүхэртэй, 12 хувиас ихгүй дэгдэмхий бодис, 6 хувиас ихгүй чийглэг, 20 хувиас ихгүй үнслэгтэй байх шаардлагыг хангасан байх ёстой. Мөн 25 кг шуудай түлшний хувьд үйрмэгийн хэмжээ нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байх нөхцөлийг тусгасан байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ЭЦГИЙН ЗАМААР ХҮҮ — ДЭЭД ЛИГИЙН ТАЛБАЙГ "ЭЗЭГНЭСЭН" ААВ, ХҮҮ ХОЁР

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал тун сонирхолтой эхэлж, багууд зуны гэрийн даалгавраа шалгуулж байна. Зарим багууд эрс өөрчлөлтийг хийж, шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн бол зарим нь өмнөх бүрэлдэхүүнээ сайжруулж, туршлагажуулж өрсөлдөөнд орж иржээ. Энэ долоо хоногт нэгэн түүхэн үйл явдал болсон нь дээд лигт тоглосон аав, хүү нарын эгнээ нэгээр тэлэв. Тодруулбал, Дархан Юнайтедын багийн шинэ тамирчин И.Эрхэмбилэг талбайд гарснаар аавынхаа адилаар дээд лигийн тоглогч боллоо. Түүний аав нь Монголын сагсан бөмбөгийн амьд домог Г.Ихбаяр билээ.

Дээрх үйл явдалтай холбогдуулан та бүхэндээ дээд лигт тоглосон аав, хүү нарыг танилцуулъя. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭХ АЖИЛ ХОЙШИЛЖЭЭ

Шинэ Төв цэвэрлэх байгууламж албан ёсны нээлтээ хийгээгүй ч эхнээсээ ашиглалтад орсон гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ талаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Г.Чулуунбатаас тодруулахад, “Шинээр барьж байгуулсан Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын нийт шугам сүлжээний хаягдал усны 15 хувийг цэвэрлэж эхэлсэн. Ойрын хугацаанд хуучин Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усны 50 хувийг хүлээн авч, туршилтынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Байгаль орчинд стандартад нийцсэн ус нийлүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. Харин хий үйлдвэрлэж эрчим хүч гаргаж авах ажил нь 2026 оны зургадугаар сар хүртэл хойшилсон” гэв.

Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Энэ том бүтээн байгуулалтын зургадугаар сарын сүүлчээр Улсын комисст үе шаттайгаар хүлээлгэн өгч, 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээлж байсан юм. Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 160 ажилтны орон тоо шаардлагатай. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-12 66.181.182.140

Нарантууоынхан бүгд баяжаад хувийн дэлгүүртэй болсон.Одоо хүн олохгүй юм чинь нарантуулыг нүүлгэх хэрэгтэй.Дандаа хятадын хямдын хямд барааг дамалдаг газар .

Avatar

иргэн 2025-10-12 122.201.31.127

ДҮНЖИНГАРАВЫГ Ч ГЭСЭН БАС НҮҮЛГЭ АДЛХАН Л БГАА

Avatar

Монголчууд 2025-10-12 202.9.46.66

МОНГОЛЧУУДЫН ГАНЦ АМЬДАРЛАА ЗАЛГУУЛЖ БАЫГАА ЗАХЫГ БАС АВАХ НУУ ӨГӨР ХУЛГАЙЧУУДАА. МОНГОЛ ХҮН ТЭГЭЭД ХҮН БИШ БОЛСОН ЮМУУ. НӨГӨӨ ХАМСААТАН ХЯТАДУУД НЬ НАРАНТУУЛ ЗАХЫГ ТООЖ ОЧИХГҮЙ БОЛОХООР ХҮНГҮЙ ХООСОН ХАРАГДААД БАЫГАА ЮМ БАЙХ ДАА ЭНЭ НЯМБААТАР ӨЛӨН БӨӨСӨӨ. ТА НАР ШИГ УЛС ЭХ ОРНОО ХУДАЛДАЭ БАЯЖААГҮЙ МЯНГА МЯНГА МОНГОЛЧУУД АЛС ХОЛЫН АЙМГААС, ХОТБН ЭГЭЛ БОРЧУУДААС ЭХЛЭЭД БҮХ МОНГОЛЧУУД ЭНЭ ЗАХААР ҮЫЛЧЛҮҮЛЖ, АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ ЮМ ШҮҮ. ТҮЦ-Г НУРААЖ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ УЛ БОЛГОСОН ШҮҮ ЧИ МУУ

Avatar

ИРГЭН 2025-10-12 66.181.187.117

Наран туул захын оронд нь Эко Констракшн , Хурд ХК хоёрыг оруулаж болохгүй шүү!!! Хурд ХК,Эко Констракшн хоёр Хан уул дүүрэг 18-17-хороо хороог бетонон ширэнг болгож балалсан шүү!!! Ийм шуналтай өсхий өлөн хүмүүсийг нийгэм шахаж хаяах цаг нь болжээ!!! Монголчуудаа захихад их өндөр орон сууцанд байр бүү аваарай гэж захия!!! Та өндөр орон сууцанд байр авснаар олон юмаар хохироно шүү! Тог тасрвал гадаа хононо, дуу чимээ найгүй, бохир заваан, зогсоолгүй гээд олон таагүй зүйлтэй нүүр тулна!!! 15- 19-

Avatar

нэргүй 2025-10-12 202.55.188.103

шунлан ихтцэн хэдэн наймаачид тэнгэрт хатцан үнэ хэлээд зогсож байхад хэн очих юм эрээний хог авчираад үнтэй зардаг иим заваан газрийг хотоос гарга

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.46.66

ЧИ БАС НЯМБААТАРЫН ТАЛЫН ТРОЛ УУ. УЛСЫН ХӨРӨНГӨ ИДСЭН ХУЛГАЙЧУУДАД ЗАВААН ГАЗАР ХАРАГДДАГ БИЗ. ЭНЭ ГАЗРЫГ Л АВАХ САНААТАЙ НОВШНУУД. ӨЧНӨӨН ЖИЛ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ ЗАЛГУУЛЖ БАЙГАА ГАЗАР ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-10-12 103.212.117.80

НАрантуул гэж Заваан хар захыг хотоос гарга. МӨн Өгөөмөр зах гэж том түгжээс бна. Сайхансамбуу бараг 30 жил хүмүүсийг гадаа зогсоолоо. Маш олон хүн бөөр бөгсгүй болсон. Битүү зах барьж чадахгүй хулгайчыг хөөж зайлуул.

Avatar

Нэргүй 2025-10-12 202.126.88.149

Нарантуул захыг нүүлгэж оронд нь том цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбрр барих хэрэгтэй.Хот хөл гишгих зайгүй бетонон ширэнгэ.

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.46.66

НАРАНТУУЛ ЗАХЫГ НҮҮЛГЭХГҮЙ. ХАРИН ТОМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАРИХ ХЭРЭГТЭЙ. ГАДАА ЗОГСОЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДОТОР ОРУУЛЖ ХУДАЛДАА, НАЙМААГ НЬ ХИЙЛГЭВЭЛ АРД ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ. НЭЭГ ИХ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН НЭРТЭЙ ХООСОН ТАЛБАЙ ХОТООР ДҮҮРЭН БОЛЛОО. ЯДАХДАА УСАН САН, СУУХ САНДАЛ, НОГООН БАЙГУУЛАМЖ Ч БАЙХГҮЙ. ЦЕМЕНТЭЭР ХАМАГ ХӨРСИЙГ НЬ ХУЧСАН ХОГОНДОО ДАРАГДСАН ХООСОН ТАЛБАЙ ХАА САЙГҮҮ Л БАЫНА. НҮД БАЯСГАХ ЮМГҮЙ ХООСОН ТАЛБАЫГААР ЯАДАГ ЮМ. УРТ ЦАГААНЫ ГУДАМЖИНД НЭЭГ ИХ ГОЁ ГОЁ БАРИЛГА БАРИНА ГЭСЭН ЯАЛАА

Avatar

zochin 2025-10-12 71.229.150.6

Hudaldaachid uursduu l hungui bolson,hudaldan avah chadvargui bolson,bid orloggui bolson gej bainga gonshignodog biz dee,nuulgene geheer uchirgui ih orlogo hiideg bolchihdog,ugaasaa har zahuud hotoos hol duurguuded ajilladagsh,baruunii tom hotuudiin zahuud

Avatar

Ээ 2025-10-12 103.57.94.70

хотын төвдөө хамгийн хямд бараатай зах бж бж үнийн хөөрөгдлийг барьж чаддаг юм шүү, газарт нь шунасан хэдэн коммунистууд А зэрэглэлийн бүсэд барилга барьж зарахаар санааохаж бгаа нь тодорхой шдээ

Avatar

Нэргүй 2025-10-12 122.201.31.247

наад газар төрийн мэдэлийн газар сүүлд Сайхансамбуу хэдэн жилээр билээ сунгуулсан гэж яриж байсан

Avatar

Иргэн 2025-10-12 66.181.176.58

Хотын дарга хятадын бууны нохой болжээ. Хотоор дүүрэн хятад. Энэ захыг бас хятадуудад өгөх юм биздээ

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.40.58

Түрүүний бөөс халтайсн муу х***а манжууд чин толгойд гархаараа дийлддэгүй бн. Мнголд үүрлж оргносн х***а манжууд тооны олноор хуч түрээд дийлддгүй хог шаарнуудийн.

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.40.58

Аймг нийсл сум гэцн х***а манжууд баахн х***а манжуудыг цуглуулаад суулгцн манжлаал хулгай шаагаал сууцн юуу вээ ийм гажиг юм гэж юу бсийн ингэж шаахаар чин ийм аймр х***а манжууд яааж дийлдэхийн ингэж шаахаар чих яааж х***а манжужд дийлдхийн. аймр систем системүүд шаасн бгаа биз дэ.

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.40.58

Хэн чиг л манжл чадах байхгүыюу гэхдээ тийм сэжгийн юмыг дуурайхгүй лдэ тийм сэжгийн бж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.40.58

пиздагууд нам төрийн толгойд гарх гэж үхлдээд бдаг нь тэгж манжлх гэж нам төрийн толгойд гарх гэж үхлдээд бдг бгүйюу.

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.40.58

х***а манж лаларуудыг тараа манжлаад бөөгнөрөөд хулгай шаагаад манжлаад амьдраа бүүр сурцн шааж сурцн чацагнууд сурчлаа бүүр гаршцн айхтр нь манж хужаагуудад манжлж ш*** нам төрийн үүрлэлт үхмл царайлж аргшх чангаах нам Төриын тал нь бга шаацн тэр талд нь х***а манж пиздагууд хулгайлаад гараа шаацн х***а манж пиздагууд сайнда биш хулгайгаар гараа шаацн да тэр түрүүний бөөс х***а манж пиздагуудыг үтр түргн далд оруулж х***а манжруун хөөж зайлуул х***а манж пиздагууд нам төрийн толгойд гарх гэж үх

Avatar

Ай Хөөрхий Монгол 2025-10-12 202.126.89.231

Toyota, Hyundai, Daewoo…Дэлхийн том2 Үйлдвэрүүд Нийслэлдээ БИШ Хөдөө байдаг.Аа Харин Монголын хамаг Үйлдвэр, Тээвэр ложистикүүд УБ-д бга нь ТӨР буруутай учир нь ТӨР өөрөө хамаг Дэд бүтэцүүд буюу Станцууд, Ус, Газраа Зөвхөн Нийслэлдээ Мэнэж хйидэг. 126 Дивтаатшүү юм нь Тойрогтол очиж ажиллах байтгаа 4 жил Ордонд шигдэж Том том олзоо булаалдан зодолдсоор дуусдаг

Avatar

I.OTGONBAYR. AHMAD. NASTAN 2025-10-12 122.201.31.100

ZA.SAIN BNA UU.NARANTUUL. ZAH. BAINGA. BIDNII HEREGCEEG. HANGADAG HYMD UNETEI BARAANII. ZAH. BAISASAR ITSEN. BUSAD. YMYR GAI BOLSON YUM BE.
.BAYCHUUD. END. IRDEGGUI BIZDEE..

Avatar

Нэргүй 2025-10-12 66.181.161.193

нүүлгэх болохоор ашигтай болоод чаацан уу?

Avatar

Нэргүй 2025-10-12 103.212.116.251

нүүлгэх нь зөв.цөөн хүмүүсийн амьдрал зуулга залгуулах газар шүү дээ

Avatar

Зочин 2025-10-12 59.153.115.178

Нарантуулын нүүлгэх хэрэгтэй, мөн Барс, Хархорин захуудын асуудлыг яаралтай шийдмээр, орчны бохирдол, гацаа түгжээний эх үүсвэрүүд ш дээ

Avatar

Зочин 2025-10-12 103.57.92.197

Иргэдийн худалдан авах чадвар муудсан төгрөгийн ханш унасан инфляц өссөн гэх мэтчилэн олон хүчин зүйлээс хамаарч байгаа гэж ойлгож байна

Avatar

Нэргүй 2025-10-12 202.9.46.80

наоан туул нүүсэн дээр хэтэрхий наймаачин г өөгшүүлждээ шулж бга дээр маш бохир даоуй нүүлгэ хар амиа бодсон шулаачид ажил хийж байгаа даргыг юу гэнэээээ

Avatar

Уншигч 2025-10-12 103.168.34.1

Нарантуул захыг нүүлгэх нь зөвшдээ онлайн худалдаа хөгжчихсөн, дэлгүүр ч гэсэн захаас ялгаагүй үнээр бараагаа зарж байхад битүүрэн битүүрэн тийшээ очдог хүн цөөхөн болсон байхаа

Avatar

Уншигч 2025-10-12 103.229.120.237

нарантуул захад очилгүй 20 илүү жил болж байна дэлгүүрийн үнэтэй адилхан байхад тийшээ зүглэх шаардлагагүй маш бохир заваан олон иргэд тийшээ зүглэдэггүй бараа бөөндөх гэсэн хүмүүс л очдог байх

Avatar

Нэргүй 2025-10-12 103.229.120.74

VANXANDI BOOW XXNO BOOB DOLOOJ80955877ANUSDAAD ALNI SEKSDEX

Avatar

Www 2025-10-12 66.181.180.139

gaduur n yawhad zogsool n dvvren mashin bhad yaj hvngvi bhwedee

Avatar

Иргэн 2025-10-12 59.153.114.162

өчигдөр Нарантуул орсон цөөхөн хэдэн хүн л харагдаж бналээ худалдаэ авагч цөөрч наймаа муу бнаа гэж худалдаачид өөрсдөө хэлсэншдээ хүйтэн гадаа захаас салж орчноо сайжруулах хэрэгтэй биздээ наймаачдаа

Avatar

Нэргүй 2025-10-12 59.153.112.31

A509EF3C66E6EB7F72C2BBD1CD49E5B51B278A96BE8F52E35A72AD6305626CD7B171A4B3E473987EE5FCA157B4E766281A67A2BB63F31483268B63B146C3D712

Avatar

Нэргүй 2025-10-12 103.57.94.98

Нарантуул зах нүүх ёстой

Avatar

Нэргүй 2025-10-12 103.57.94.171

Яагаад ? Нүүх ёстой үндэслэлийг нь тайлбарлаач !!!

Avatar

зочин 2025-10-12 66.181.160.27

НаранТуулруу хэнч байсан машинаар автобусаар л очиншдээ !!..Хотийн захад байсанч унаагаар л очно ,хотийн төвд байсан ч унаагаар л очноо
Хотоос гаргалаа гээд хэнч хохирохгүй !!!…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж