АНУ: Зэвсгийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 18 хүн сураггүй байна

АНУ: Зэвсгийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 18 хүн сураггүй байна

АНУ: Зэвсгийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 18 хүн сураггүй байна

АНУ-ын Теннесси мужийн хөдөө тосгон дахь зэвсгийн үйлдвэрт Баасан гаригт дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 18 хүн сураггүй болоод буй бөгөөд тэднийг амиа алдсан байх вий гэж эмээж байна. Нашвилл хотоос баруун тийш 100 км зайд орших "Accurate Energetic Systems"-д болсон дэлбэрэлтийн чичиргээ олон км зайд мэдрэгдсэн бөгөөд байшин барилга ч нуржээ. Албаныхан нас барагсдын тоог хараахан бүрэн тогтоогоогүй байна.

Мужийн шериф Крис Дэвис хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Энэ бол миний карьерт тохиолдсон хамгийн аймшигтай нөхцөл байдлын нэг. Шалтгааныг тогтооход цаг хугацаа хэрэгтэй. Одоохондоо тайлбар өгөхгүй" гэжээ.

Одоогоор Холбооны мөрдөх товчоо болон Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчооны мөрдөн байцаагчид хэргийн газарт ажиллаж байна.

Сураггүй бологсдын тоог эхлээд 19 гэж мэдээлж байсан ч нэг хүн гэртээ эсэн мэнд ирснээр 18 болгож мэдээлжээ.

"Accurate Energetic Systems" нь цэрэг, сансар огторгуй, байшин барилга нураах зорилгоор тэсрэх бодис үйлдвэрлэдэг. Теннесси мужийн Бакснорт дахь 1300 акр талбайд нь төв оффис, үйлдвэрлэлийн найман барилга, чанарын лаборатори багтдаг. Цахим хуудаснаас нь харвал цагийн ажилчдыг цагийн 19 ам.доллараар цалинжуулдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-11 66.181.190.34

Пээ, сансар огторгуйг тэслэх зорилготой бодис үйлдвэрлэдэг ямар аймаар газар вэ?

Avatar

Бадарч тахар 2025-10-11 103.57.93.209

ашгүй дэ !

Avatar

Нэргүй 2025-10-11 74.12.83.109

ер нь дэлxий нийт шийд гаргаад иймэрxүү зэвсгийн үйлдвэрүүдээ аюулгүй байдлийг нь xангаад устгаж эxлэx нь энx тайвны үйлсэд тустай, болж болж аштай юу, тэр зэвсгээр 18 байтугай xүн л а**а

Avatar

Нэргүй 2025-10-11 202.126.90.81

Эргүүгар вэ, зэвсгийн ачаар энх тайвныг тогтоож бдг юм

Avatar

Нэргүй 2025-10-11 67.168.92.100

Үлээгээд баыгаараа

Avatar

Зочин 2025-10-11 202.21.109.3

Сансар огторгуйг нураах юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж