Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгожээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгожээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгожээ

Нийт шүүгчийн III чуулган энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан, Нийт шүүгчийн II чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан асуудлын хэрэгжилт, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газар, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн танилцуулгатай танилцсан байна.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн 15 хүн дэвшиж буй үндэслэл, хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганд оролцогчдын асуултад хариулснаар санал хураалт эхэлсэн байна.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний санал хураалтад 479 оролцсоноос Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч н.Жанчивнямбуу нарыг олонхын саналаар сонгосон байна.

Анхан шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшигч Н.Одонтуул, Л.Өлзийжаргал нарын дунд дахин санал хураалт явуулж, 464 хүн саналаа өгснөөс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргалыг олонхын саналаар сонгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-11 202.9.46.250

Монгол улсын төрийн дээд албан тушаалд УИХ ын гишүүд , цагдаа , эмнэлэг ,цэрэг арми шүүгч нар улсынхаа төлөө шударга ёсыг барьж ажиллахаа батлан өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлагаа хүлээнэ хэмээн тангараглаж ажилдаа орцгоодог боловч одоо эмч ,цэрэг,онцгойгоос бусад ТАХ чид тангаргаасаа няцсан, хулгай хийсэн, авилга авсан нь нотлогдсон боловч хэн нь ч хуулийн дагуу хариуцлага хүлээхгүй байгаа нь Монгол улсын гадныханд муухай харагдуулахаар барахгүй тус улсын хуулийн үл тоох байдал би

Avatar

ард 2025-10-11 202.126.88.160

бүгд новшнууд шудрага ёсыг алагчид

Avatar

Зочин 2025-10-11 66.181.179.236

Ямар олон хүн байдаг юм бэ . Ийм олон хүн өндөр цалин авдаг юм биз дээ . Тэгээд дээр нь авилга авчихаар улс дампуурах гээд байдаг нь аргагүй юм бна даа

Avatar

М.Амар настан. 2025-10-11 66.181.176.11

Өнгө мөнгөөр биш ард олондоо шударга хандах хэрэгтэй.Улсад хохирол учруулсан,үүргээ биелүүлээгүй хүмүүс ял их завших юм даа.

Avatar

Нэргүй 2025-10-11 66.181.160.63

Нам төр хулгайлсн толгойд шаасн х***а манжуудыг үлтр түргн нам төр-с зайлуулж нам төрийг х***а манжууд-с цэврлээ даврцх муу хулгайч х***а манжууд 35 жил нам төр эзлж хулгай шаалаа гажиг манж х***а систем шаацн манжлсн үйл ажиллагаа шаацн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж