Трамп Хятадад 130 хувийн татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2025.10.11-нд нийтлэгдсэн

Трамп Хятадад 130 хувийн татвар ногдуулна

Трамп Хятадад 130 хувийн татвар ногдуулна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад ногдуулж буй 30 хувийн татвар дээрээ нэмэлтээр 100 хувийн татвар ногдуулна гэж  мэдэгдлээ. Худалдааны дайн харьцангуй эвлэрлийн шинжтэй болоод байсан ч ийнхүү шинэ аюул заналхийлэв.

Хятад улс электрон бараа үйлдвэрлэхэд шаардлагатай ховор металлын экспортын хяналтыг эрчимжүүлж байгаатай холбоотойгоор Трамп энэ мэдэгдлийг хийлээ. Энэ мэдэгдлээс хойш хөрөнгийн зах зээлүүд Баасан гаригт огцом буурч, "S&P 500" индекс 2.7 хувиар, технологийн салбарын "Nasdaq" индекс 3.5 хувиар унасан байна.

Трамп өөрийн заналхийллийн дагуу тэр бүр арга хэмжээ авдаггүй ч хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид болон бизнесүүд сэтгэл амаргүй байх нь ойлгомжтой.

АНУ, Хятад улсууд бол дэлхийн хоёр том эдийн засаг. Мексик улс тодорхой хэмжээнд Хятадыг орлож байгаа ч гэлээ АНУ хэдэн зуун тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээр Хятадаас хамааралтай хэвээр байна. Хятад ч ялгаагүй АНУ-ын хамгийн том экспортын зах зээл юм.

Трамп өнгөрсөн хугацаанд Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хувийн татвар ногдуулсан ч сүүлд нь харилцан татвараа бууруулахаар тохиролцож чадсан билээ. Энэхүү тохиролцооны хүрээнд Хятад улс АНУ-ын татварыг 125 хувиас 10 хувь, АНУ 145 хувиас 30 хувь хүртэл бууруулсан. Үүний үр дүнд хоёр улсын хөрөнгийн зах зээл ч өсөөд байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж