Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Даваа гаригт хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2025.10.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Даваа гаригт хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Даваа гаригт хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2025.10.10/ хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцсэн ч шийдвэр гаргасангүй. Ажлын цаг дууссан, мөн Засгийн газрын хувь заяаны асуудал яригдаж байгаа тул УИХ дахь намын бүлгүүдэд дээрх асуудлыг ярих боломж олгох үүднээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн Даваа гаригийн 11:00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдэгдсэн юм.

Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн сар болох гэж байна. Гэвч түүний хувь заяаг өнөөдөр шийднэ. Нүүрсний хулгай, авлига, дээрмийн хэрэгт нэр холбогдоод байгаа Л.Оюун-Эрдэнээс засгийн тамгыг шилжүүлж авсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг МАН-ын дотроосоо буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын бүлэглэл гаргаж тавьсан. Г.Занданшатар 400 хоногийн энэ хугацаанд төрийн нууцад авсан нүүрсний 36 гэрээг ил болгож, 31 гэрээ нь "Бодь" компанид хамаарч буйг зарласан. Түүнчлэн УИХ-ын дарга нүүрсний хулгай луйвартай холбоотой байж болзошгүйг ч зарласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж