News.mn сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
"ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОРОС, ХЯТАДЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦООГҮЙ БАЙНА"

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Монголын улс төр одоогоор ээдрээтэй нөхцөл байдалд байна. Улс төрийн байдал ороо бусгаа байх нь эдийн засагтаа яаж нөлөөлөх вэ. Одоогоор Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ер нь ямар байна?
-Яах вэ, албан ёсны статистикийг харахад бол байдал бас боломжийн гайгүй байгаа л даа. Яагаад гэвэл сүүлийн үед нүүрсний үнэ өссөн нь эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Хоёрдугаарт, БНХАУ-ын талаас нүүрсний татан авалт сайжирсан учраас Монгол Улсын экспортын хувь хэмжээ дагаад сайжирсан. Экспорт сайжрахаар дагаад эдийн засгийн өсөлтийн үндэслэлүүд сайжирчихаж байна. Мөн иргэдийн хувьд гадагшаа явах сонирхолтой болчихсон учраас визэнд орохын тулд НДШ-ээ төлсөн байх нь чухал шалгуур болсон. Иймд нийгмийн даатгал төлөх сонирхол нэмэгдсэн гэж харж байна.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн статистик бас аятайхан харагдаад байна. Статистикаас харахад ажилгүйдэл нэлээн буурчихсан, хөдөлмөр эрхлэлт нэлээн өсчихсөн харагдаж байна лээ.
Харин инфляц харьцангуй өндөр байна. Ялангуяа нийт хүн амын талаас илүү нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотод инфляцын түвшин өндөр байна. Монголд инфляцыг тооцохдоо ашиглаж байгаа аргачлалын хувьд бага зэрэг маргаан дагуулдаг. Учир нь үнийн өсөлт нь хамгийн их мэдрэгддэг бараануудын хэрэглээний сагсан дахь эзлэх хувь хэмжээ бага байдаг. Тиймээс үнэ харьцангуй тогтвортой байдаг бараануудын жиндээ дарагдаад дундаж инфляцын шалтгаан нь нэг их өндөр биш юм шиг санагдаад байдаг. Гэхдээ л албан ёсны байгууллагаас зарласан дүн мэдээгээр 9 хувийн инфляцтай байна гэдэг өндөр байна. Яг бодитоор иргэдийн хүнсний хэрэглээг тооцоод үзэхээр хүнсний бараа бүтээгдэхүүний инфляц өндөр байна.
Дэлхийн бусад улс тэр дундаа хөгжингүй орнуудын айл өрхүүдийн өрхийн сарын зарлагын 30 хувь нь хүнс хоол хүнс байдаг. Харин манайд айл өрхүүдийн өрхийн сарын зарлагын 70 хувь нь хоол хүнсний зарлага байдаг. Тиймээс хоол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эмзэг бүлгийн болоод бага орлоготой иргэдэд нэлээд хүндээр тусах эрсдэл өндөр байна.
Үргэлжлүүлээд төгрөгийн ханш бага зэрэг суларч байна. Учир нь Монголд гаднын хөрөнгө оруулалт огт хийгдэхгүй байна. Тухайлбал, дэлхий даяар ирээдүйд газрын ховор элементийн зах зээл хурдацтай өсөх, хөгжих нь тодорхой харагдаж байна. Гэтэл Монголчууд ганцхан "Халзан бүрэгтэй" төслөө яаж балбаж унагаж байгаа билээ. Иймэрхүү байдлаар бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй унагаад байх юм бол, үр дүнд нь төгрөгийн ханш улам суларна. Төгрөгийн ханш сулрахаар импортын барааны үнэ цаашдаа өснө. Ялангуяа эм тарианы үнэ асар хурдацтай өснө. Энэ нь эргээд эмзэг бүлгийнхэнд, ялангуяа эм тарианаас хамааралтай хүмүүст нөлөөлнө. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаармаар байна. Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийг аваад үзэхээр ихэнх нь харьцангуй боломжийн байгаа боловч хамгийн эмзэг байгаа үзүүлэлт нь одоогоор төгрөгийн ханш сулрах магадлал өндөр байна.
Ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
"МОНГОЛЫН ТӨР НАМЖСАН ТӨРИЙН ТОГТОЛЦОО БОЛЖ ХУВИРСАН БАЙНА"

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцааны Нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн дэд профессор Г. Туяагэрэлтэй ярилцлаа.
-МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн намын дотоод асуудал мэт харагдаж байгаа ч хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хэмжээнд төрийн ажил гацаж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Та улс төр судлаачийнхаа хувьд энэ улс төрийн процессыг хэрхэн харж байна вэ?
-Улс төрийн намгүйгээр аливаа асуудлыг шийдэх боломжтой гэж үздэг тэр ойлголтыг няцааж байгаа нэг хэлбэр энэ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого тодорхойлох буюу төрийг нэг систем гэж үзвэл оролт, гаралт хоёр дээр улс төрийн нам байдаг. Тийм учраас улс төрийн намаас төрийн бодлого шийдвэрийн томъёолол шалтгаалдаг болох нь нэвт харагдаж байна. Хоёрт, улс төрийн нам нь энгийн байгууллага биш. Мэргэжлийн хэллэгээр улс төрийн тогтолцооны үндсэн нэг бүрэлдэхүүн болох нь харагдаж байна. Тэгэхээр улс төрийн үндсэн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал нь өөрөө төрийн асуудал болж хувирч байна. Ер нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг зөвхөн нэг улс төрийн намд хамаатуулж ойлгохоос илүүтэйгээр аливаа институци оршин тогтоно гэдэг тодорхой дүрэм журамтай байх бөгөөд дүрэм журам нь тэр институцийг ажиллуулдаг гол механизм байх ёстой.
Үүнийг л ойлгохгүй буюу улс төрийн шинжлэх ухааны хэлээр улс төрийн аливаа үзэгдэл, үйл явц өөрийн жам ёсны дагуу өрнөхгүй байгаа тохиолдолд үүсч болох том эрсдэл нь юу вэ гэдгийг харуулж байгаа үйл явц гэж ойлгох ёстой.
Улс төрийн намын асуудлаас гадна энэ нь төрийн асуудал болж хувирлаа. Тэгэхээр тогтвортой төр гэж ямар төрийг хэлдэг вэ гэхээр дүрэм үйлчилдэг, тодорхой соёл үйлчилдэг төрийг хэлдэг болохоос биш удирдах албан тушаалтан өөрчлөгдөхөд түүнийг дагаж бодлого өөрчлөгддөг төр тогтвортой байдаггүй. Нам дээр ч төр дээр ч хүн бус дүрэм үйлчлэх ёстой. Үүний цаана юу яригдаж байна гэхээр бид өнгөрсөн цаг үед тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэж ярьж ирсэн. Тэгэхээр тогтолцоо, институцийг байгуулснаар асуудлыг ерөөсөө шийддэггүй. Үүний цаана хүний асуудал байдаг учраас хүнээс үл хамаарч асуудлыг шийддэг тогтолцоо байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн үйл ажиллагаа зогслоо гэдэг нь төрийг бүрдүүлж байгаа үндсэн институци маань чиг үүргийнхээ хүрээнд ажиллахгүй буюу удирдах албан тушаалтан өөрчлөгдвөл тэр институцийн үйл ажиллагаа зогсох юм шигээр төсөөлж байгаа нь дүрэм журам үйлчлэхгүй байгаагийн нэг тод илрэл. Тэгэхээр төр тогтвортой байж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой гэж байгаа бол төрийн үйлчилгээг хүргэж байгаа бүх байгууллага, албан тушаалтанд дүрэм журам үйлчлэх ёстой. Одоо дүрэм журам, Үндсэн хууль, дагалдах баримт бичгүүдэд төрийн институцийн үйл ажиллагаа тасрахгүй үргэлжилж байх ёстой гэж заасан хуулийн заалт нь хэрэгжиж байгаа л бол тэдгээр хүмүүс ажлаа хийх ёстой. Төрийн асуудал намын асуудлыг хольж байгаа нь өнөөгийн Монголын төр намжсан төрийн тогтолцоо болж хувирсан байна гэсэн үг. Намын асуудал нь төрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Энийг салгахын тулд улс төрийн хүчин УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн бодлогыг тодорхойлж байгаа бол энэ төрийн бодлогын эрх ашиг нь улс төрийн намын эрх ашгаас тусдаа байх ёстой. Тэгэхгүй энэ хоёроо нэгтгэчихээр дүрэм журам үйлчлэхгүй, дүрэм журмаас үл хамаарсан албан бус тогтолцоо үйлчилнэ.
Ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
ХАМГИЙН НАМ ГҮМ ДҮРИЙГ АМИЛУУЛСАН БҮСГҮЙ

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор залуу жүжигчин Б.Должинсүрэнг урьж, ярилцлаа.
ТАНЫГ ЯМАР НЭГЭН “ШИНЭ НЭР” ГЭЖ ТОДОРХОЙЛБОЛ, ТЭР НЭР ЮУ БАЙХ ВЭ?
-Өөрийгөө ямар нэгэн шинэ нэр гэж тодорхойлбол хамгийн түрүүнд "түгээгч" гэдэг үг орж ирж байна. Яагаад гэвэл би өөрт мэдрэгдсэн мэдрэмжийг бусдад бие махбод, сэтгэл зүрхээрээ дамжуулан түгээхийг хүсдэг. Зөвхөн мэргэжлээрээ биш хайр сэтгэл, сайхан энерги бүх зүйлийг түгээхийг хүсдэг.
-ТАНЫ ХУВЬД “АМЬДРАХУЙ” ГЭДЭГ ОЙЛГОЛТ ЯГ ЮУ ГЭСЭН УТГАТАЙ ВЭ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТОДОРХОЙЛБОЛ?
-Амьдрахуй гэдэг үгийг сонсохоор О.Дашбалбар гуайн "Тэнгэр шиг бай" шүлэг санаанд ордог. Миний хувьд амьдрахуй гэх ойлголт нэгдүгээрт амьд, түүн дээр нэмэх нь амьтай байна гэх утгыг илэрхийлж байгаа юм шиг санагддаг. Амьтай байгаа учраас амьдрах л ёстой. Хэчнээн хүнд мэдрэмжтэй, шантармаар, бууж өгмөөр санагдсан ч гэсэн шүдээ зуугаад ч болтугай тэсэж үлдсэний дараа эргээд харахад тэр хэцүү бүх цаг үе намайг бүтээдэг учраас тэрхэн зуурыг л даваад гарчих юм бол амьдралд өөр зөндөө сайн зүйл тохиолдоно гэдэгт итгэдэг. Тиймээс чи амьд байгаа л бол амьдар гэдэг үгийг өөртөө байнга сануулдаг.
Магадгүй хүн бүрт өөртөө болон бусдад сэтгэл дундуур, өөрийнхөө амьдралд, амьдарч буй орчиндоо, мэргэжилдээ сэтгэл дундуур үе тохиодог байх. Гэхдээ хамгийн гол нь чиний харах өнцөг ямар байна чиний амьдрал тийм л байна.
Хэн нэгэнтэй өөрийгөө жиших нь чиний амьдралыг улам хэцүү болгодог. Тиймээс ямар ч тохиолдолд урт амьсгаа аваад урагшаа алхах хэрэгтэй гэж боддог.
Ярилцлагыг энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
3,593.62




















































Нэргүй 2025-10-11 66.181.181.228
намжсан бишээ намчирхсан гэвэл ойлгомжтой болно. 3.6 сая хүн амаа олигтойхон амьдруулчих улс төрчид алгаа.харамсалтай л юм. яах ёстой юм. арга чарга байнау уу
Амьдрал 2025-10-11 103.57.93.210
МӨНГӨ эргэлдэхээр хэн буцах юм. Ард түмэн гэгч хаачих уу? чамд асуугдах уу?
ХАЧИРХАЛТАЙ УЛС . АРД ТҮМЭН ШҮҮ... БИД ... 2025-10-11 202.179.26.8
СОНИН ШҮҮ … 3,0 САЯ ХҮНТЭЙ …. БАРАГ 3,000 УУРХАЙТАЙ..УУРХАЙ БҮХЭН ЭРДЭНЭСИЙН ОХЬ МАНЛАЙ…. 100 САЯ МАЛТАЙ …1,0 САЯ ХҮН АМТАЙ НИЙСЛЭЛТЭЙ. 50 ИХ НАЯДЫН ТӨСӨВТЭЙ. …ИРГЭДИЙНХ НЬ 30 ХУВЬ НЭН ЯДУУ …АВИЛГА ХУЛГАЙ ӨВЧИН ЗОВЛОНГООРОО ДЭЛХИЙД БАРАГ СҮҮЛИЙН ХЭДЭН УЛСЫН ЗИНДААНД…. ТЭГСНЭЭ АРДЧИЛСАН ЗАСАГТАЙ…. ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ…ДЭЛХИЙН БҮХ УЛС АТААРХАМ ГЕОПОЛИТКИЙН БОЛОН ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛТАЙ… ХҮН ДАЛАЙН ХӨВӨӨНД. ХУДАЛ Ч ХҮНД БААСАН БААСЫГ МААНЬ БУЛААЛДААД АВАХ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАЯНД
Мэднэ 2025-10-11 103.57.93.210
МӨНГӨ эргэлдэхээр хэн буцах юм. Ард түмжн гэгч хаачих уу? чамд асуугдах уу?
Амьдрал 2025-10-11 103.57.93.210
МӨНГӨ эргэлдэхээр хэн буцах юм. Ард түмэн гэгч хаачих уу? чамд асуугдах уу?
Данко 2025-10-11 96.233.202.15
Хөлдүү гэхэд үнэхээр хөлдүү тархитай чам шиг хүмүүсээр Монгол дүүрсэн учраас хөгжихгүй байгаа юм.