Франц: Огцорсон ерөнхий сайдаа эргүүлэн томилов

Франц: Огцорсон ерөнхий сайдаа эргүүлэн томилов

Франц: Огцорсон ерөнхий сайдаа эргүүлэн томилов

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гаригт огцрох өргөдлөө өгсөн ерөнхий сайд Себастьян Лекорнюг албан тушаалд нь дахин томиллоо. Өдгөө тэр дахин томилогдсон тул шинэ засгийн газраа байгуулах ёстой. Тэрбээр “Х” хаягаараа “Бид Францын ард түмнийг бухимдуулж буй улс төрийн хямрал, Францын нэр хүнд, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй тогтворгүй байдлыг зогсоох ёстой” гэж жиргэжээ.

Францын улс төр дэх галзуу хулгана долоо хоног гэж өнгөрсөн өдрүүдийг нэрийдээд буй.

Лекорню ерөнхий сайд болоод 26-хан хонож байсан бөгөөд өнгөрсөн Ням гаригт /2025.10.05/ шинэ засгийн газраа танилцуулсан. Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын холбоотон байсан тэрбээр томилогдсоноосоо хойш дөрвөн долоо хоногийн турш ажлаа албан ёсоор хүлээж аваагүй байжээ. Гэвч түүний засгийн газрын томилгооны дараа Францын улс төрийн намууд, парламентын гишүүд дургүйцлээ илэрхийлж эхэлсэн юм.

Хэт зүүний үзэл баримтлалт "Frans Unbowed" намын дарга Жан-Люк Меленшон Лекорнюг дахин томилсныг егөөдөн хэлэхдээ, "Макрон Макроноос өөр юу ч хийж чадахгүй" гэж хэлжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Макроны томилсон таван ерөнхий сайд бүгд огцорлоо. Хөл толгойгоо олохгүй байгаа Францын хувьд нэг зүйл ойлгомжтой байгааг олон улсын ажиглагчид хэлэх болжээ. Энэ нь Франц улс Макронизмаас залхсан гэх ойлголт юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Яс булаалдсан ноход 2025-10-11 66.181.191.194

ухаантай улсууд учраа олчих байлгүй, манай хэдэн хүүкэн хүрз харууд хэцүү байна

Avatar

зочин 2025-10-11 103.57.95.131

Лам олдохгүй бол буцахдаа бадарчин зална гэгч болж дээ.

Avatar

Нэргүй 2025-10-11 104.244.73.190

😄😂😝🤣😆

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж