АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Орос-Украины дайны улмаас хохирсон хүүхдүүдийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон гэж Баасан гаригт мэдэгдлээ. Тэрбээр олон жилийн дайнд нэрвэгдсэн хүүхдүүдийг хамгаалах цаг болсныг сануулсан захидлыг Путинд хандан бичиж, Трамп түүнийг нь наймдугаар Аляскын айлчлалын үеэр Оросын ерөнхийлөгчид дамжуулан агч байв.
Меланиа хэлэхдээ “Тэр бичгээр хариу өгч, надтай шууд харилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Орост байгаа украин хүүхдүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Үнэндээ сүүлийн 24 цагийн хугацаанд найман хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ уулзсан. Хүүхэд аливаа хил хязгаар, туг далбааг мэдэхгүй. Бид хүүхдүүддээ боломж, аюулгүй байдал, чөлөөт хүсэл зоригоор дүүрэн ирээдүйг бэлдэж өгөх ёстой. Хүсэл мөрөөдөл нь дайнд бүдгэрэх бус түүнийгээ биелүүлэх ертөнцийг нь бий болгох ёстой” гэлээ.
Орос, Украины дайн үргэлжилсээр байгаа тул Меланиагийн бие төлөөлөгч Путины багтай шууд хамтран ажиллаж байгаа аж. Ойрын ирээдүйд дахин олон хүүхдийг гэр бүлтэй нь эргэн нэгтгэх төлөвлөгөөг гарган ажиллаж байгааг Меланиа хэлэв.
3,593.62






















































Нэргүй 2025-10-11 169.133.250.254
negrt
Нэргүй 2025-10-11 122.201.31.173
украйн хүүхдүүдийг орост сууршуулж уу
Нэргүй 2025-10-11 66.181.189.122
Магай Улсад чинь Тэргүүн хадагтай гэж байдаг билүү
Нэргүй 2025-10-11 202.21.107.13
Улс төрийн шалтгаантай поп арга хэмжээ газад өнчирсөн палестин хүүхдүүд юу ч биш юм байх даа